Author Archives: baaska baaska
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Улаанбаатарт өдөртөө 13 градус дулаан
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:
02-нд нутгийн баруун хэсгээр, 03-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна.
2025 оны 04-р сарын 02-ны 08 цагаас 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ:
Нутгийн баруун хагаст үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр байна. Монгол-Алтайн уулархаг нутаг, Увс нуурын хотгор, Тэс голын хөндийгөөр +2…-3 градус хүйтэн, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр голын хөндийгөөр +3…+8 градус, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +13…+18 градус, бусад нутгаар +9…+14 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. +12…+14 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. +12…+14 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. +10…+12 градус дулаан байна.
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
ЦЕГ: Иргэд их хэмжээний зээл олгоно гэсэн зарын дагуу холбогдож залилуулж байна
Иргэд их хэмжээний зээл олгоно гэсэн зарын дагуу холбогдож, залилуулж байна.Тодруулбал иргэд олон нийтийн сүлжээ ялангуяа фэйсбүүк дээрх их хэмжээний зээл олгоно гэсэн зарын дагуу холбогдож, зээл гаргах үнийн дүнгийн 5 хувь, 10 хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн дүнг үйлчилгээний хураамж, урьдчилгаа байдлаар шилжүүлэн өгч залилуулж байна.
Тухайлбал, өнгөрсөн гурван хоногийн хугацаанд цагдаагийн байгууллагад энэ төрлийн гомдол мэдээлэл хоёр бүртгэгджээ. Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт иргэн М нь “Фэйсбүүк зарын дагуу холбогдож, буцалтгүй тусламжаар 50,000,000 төгрөг өгнө үйлчилгээний хураамж болох 990,000 төгрөг шилжүүл гэхээр нь шилжүүлж залилуулсан” мөн тус дүүргийн нутаг дэвсгэрт иргэн Б нь “Цахимаар зээл олгоно гэх зарын дагуу холбогдож зээлэх мөнгөн дүнгийн 10 хувьтай тэнцэх мөнгийг шилжүүл гэсний дагуу 4,800,000 төгрөг шилжүүлж залилуулсан” гэсэн иргэдийн өмчлөх эрхэд халдсан талаарх гомдол мэдээллийг тус дүүргийн цагдаагийн газар бүртгэлд авч, шалгалтын ажиллагааг явуулж байна.
Мөн залилагч этгээдүүд гадаад улсаас өв залгамжлал болох их хэмжээний мөнгөн хөрөнгө танд шилжүүлнэ, тодорхой хэмжээний мөнгө төлсөн нөхцөлд авч болно. Мөн банкнаас маш бага хувийн хүүтэй зээл олгоно зээл олгох төлбөр цахим төлбөрийн хэрэгсэл ашиглаж явуулна уу гэх мэт зохиомол байдлыг бий болгожээ.
Монгол Улсын иргэдэд фейсбүүк хуудсаар нь хүсэлт тавих замаар залилах гэмт хэргийн хохирогч болгох нь түгээмэл байна. Иймээс иргэд цахим орчинд аливаа зар мэдээллийн дагуу холбогдох мөн аппликэйшин ашиглаж байхдаа залилах гэмт хэрэгт өртөж байгаа шалтгаан нөхцөл нь залилагч нар ердөө таны хэрэгцээ шаардлагад тулгуурлаж, танд хамгийн таатай нөхцөл, зах зээлийн үнээс доогуур хямд үнийг санал болгож залилах гэмт хэргийг үйлдэж байгааг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 72 гомдол, мэдээллийг хянан шалгав
Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2025 оны 3 дугаар сарын 24-28-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 858 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 410 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 448 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна. ХАСУМ хянуулаагүй томилсон 3 албан тушаалтанд Захиргааны ерөнхий хуулийн дагуу сонсох ажиллагаа явуулж, хариуцлага тооцуулахаар албан бичиг хүргүүлэв.
Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 72 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 22 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэлээ. Өргөдөл, гомдол, мэдээллийн хяналт шалгалтаар Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан хориглолт, хязгаарлалтыг зөрчсөн 3 албан тушаалтанд хариуцлага тооцуулахаар албан бичиг хүргүүллээ.
Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 6 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгав. Үндэслэлгүй хөрөнгөжсөн байж болзошгүй 2 албан тушаалтны үйлдэл, мэдээллийг ХАСХОМ-ийн хянан шалгалтаар илрүүлж, Эрүүгийн хуулийн 22.10 дугаар зүйлд заасан үндэслэлээр нарийвчлан шалгаж байна.
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Галын аюулаас хүний амь аварсан Д.Азжаргалыг “Онцгой үйлстэн” тэмдгээр шагналаа
“Зорчигч тээвэр хоёр” ОНӨААТҮГ-ын III хэсгийн жолооч Д.Азжаргал Ч:28 чиглэлийн (Сэлх-7 буудал) автобусаар ажил үүргээ гүйцэтгэж явахдаа өнгөрсөн гуравдугаар сарын 20-ны 08:00 цагийн үед Сэлхийн III буудлын зүүн талд айлаас утаа гарч, шатаж байгааг анзаарч, галын аюулд өртөх эрсдэлтэй байсан аав, хүү хоёрын амь насыг авран хамгаалсан.
Тиймээс ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян өнөөдөр Д.Азжаргалыг хүлээн авч уулзан, “Онцгой байдлын албаны Онцгой үйлстэн” тэмдгээр шагналаа.
Хошууч генерал Г.Ариунбуян “Иргэний үүргээ нэр төртэй биелүүлж, бусдад зөв үлгэр дууриалал болж, эрдэнэт хүний амь насыг авран хамгаалсан их үйлсэд тань хувиасаа болон Онцгой байдлын байгууллагын нийт бие бүрэлдэхүүний өмнөөс талархаж байна. Таны ажил, амьдралд хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе” гэлээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Хаврын сүүл сард хүчтэй салхи шуурга ихтэй байна
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Н.Энхтуяа: Хамрын ханиадтай удаан явах буюу тууштай эмчлээгүйн улмаас гайморит үүсдэг
“Энэ хорвоогийн хамгийн үнэт зүйл эрүүл мэнд” хэмээн ажил мэргэжлээрээ бахархах дуртай ”Энхсонор” эмнэлгийн Чих хамар хоолойн эмч, АУ-ны магистр Н.Энхтуяатай ярилцлаа.
Түүн дээр л ирвэл эдгэрлийг олно хэмээн өвчиндөө шаналсан олон хүнд авралын гараа сунгаж, ачлал энэрлээ өгч яваа ачтан юм. Тодруулбал, өвчнийг нь эмчлээд зогсохгүй, сэтгэл санааг нь үгээр засаж, урмаар тэтгэж, зүрх сэтгэлийг эмээр биш энэрлээр эмчилж,эмчилгээ үйлчилгээгээ мэргэжлийн өндөр түвшинд явуулдаг аж. Хэдийгээр тэрбээр өөрийгөө сурталчлаад явдаггүй ч Энхтуяа эмчид үзүүлээд, эмчлүүлээд маш сайн үр дүн гарсан, эдгэрсэн гэж хүнээс сонсоод таныг хайсаар олж ирлээ гэх хот хөдөөгөөс зоригсдын цуваа тасардаггүй юм билээ. Энэ ч утгаар саяхан болсон “Дэлхийн эмч нар”-ын өдрөөр баяр хүргэх үйлчлүүлэгдийнхээ хөлд дарагдаж байхтай нь зэрэгцэн уулзсан минь энэ буюу.
-Өнөөдөр техник технологийн эрин зуун, нийгмийн асар хурдацтай хөгжлийг дагаад гар утас, компьютерын хэрэглээ их болсон. Үүнээс улбаатай хүний эрүүл мэнднд сөрөг талуудыг дагуулж байгаа нь нууц биш. Дээр нь чихэвч зүүх, компьютерийн ард удаан суух гээд ……л?
-Даяарчлал, техник технологийн эрин үед ялангуяа оюутан залуучууд автобусанд, гудамжинд явахдаа чихэвчний хөгжмийн хэрэглээ ихэссэн. Үүнээс улбаатай ой тогтоолт сонсгол муудах, анхаарал сарних зэрэг маш их хор уршигтай. Улмаар мэдрэлийн ядаргаанд орсноос чихний сонсгол буурч байна. Энэ байдал цаашдаа удаан үргэлжилбэл ажил мэргэжлийн талбар дээр чадвар муутай боловсон хүчин гарахыг үгүйсгэхгүй. Тийм учраас эцэг эхчүүд цаг алдалгүй хүүхдэдээ анхаарал тавих хэрэгтэй. Хүний сонсгол хүлээж авах түвшин гэж байдаг. 60 дцб-ээс дээш дуутай дуу авиа удаан сонсвол чихний сонсголд өөрчлөлт ордог. Тийм учраас зохих түвшинд нь тааруулан сонсч, гар утасны хэрэглээгээ багасгах ёстой. Хараанд хүртэл сөргөөр нөлөөлж чихэнд шуугиан үүсдэг. Тиймийн тулд унтах цагтаа амарч, утсыг цагийн хязгаартай хэрэглэж занших нь чухал байна.
-Нүдэнд ил, хүний хамгийн гол эрхтэнүүд болох чих хамар хоолойн өвчлөлөөс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ, ялангуяа хуйсагнуур, тогтворгүй цаг агаартай хаврын улиралд хүмүүс их гам дэглэм алддаг шүү дээ?
-Чихэнд нөлөөлөх эрхтэн бол хамар юм. Хамрын амьсгал чөлөөтэй байж чих рүү агаар сайн орж, өөрөөр хэлбэл чих хамрыг холбосон гуурс сайн ажиллаж байгаа нөхцөлд сонсгол хэвийн байдаг. Тийм учраас хамрын амьсгалд маш их анхаарал тавих ёстой. Иймээс эцэг эхчүүд амралтын өдрүүдээр хүүхэдтэйгээ агаар салхинд сайн гарч, ханиад хүрсэн үед хамрын дусаалгыг хэрэглүүлнэ. Хамрын ханиадтай удаан явах буюу тууштай эмчлээгүйн улмаас гайморит үүсдэг. Нүүр хөндүүрлэж, толгой, чих өвдөх, хамар битүүрч гунших,тонгойход нүдний дор, дээр хэсэгт чинэрч өвдөх зэрэг шинж тэмдэг илэрдэг. Ердөө л хамар хоолойн өвчний үндэс суурь хамрын гайморит юм. Иймд үүнээс сэргийлэх буюу хаврын ядаргаагаа тайлахын тулд сайн унтаж амарч, ядаргаагаа бүрэн гүйцэд тайлж, чанартай хоол хүнс хэрэглэж, тогтмол агаар салхинд гарахгүйн улмаас өвчин ужгирч даамжирсаар байна.
Хэрэв гайморит үүссэн бол рентгенд зураг авахуулаад хамрын дусаалга болон физик эмчилгээ, антибиотик зэрэг тохирсон эмчилгээ хийлгэвэл эдгэрдэг. Улмаар дуу хоолой өөрчлөгдөж залгиур хоолой руу идээ орсны улмаас үрэвсэх талтай. Мөн хаврын улиралд нэг хүйтрээд, нэг дулаардаг учраас хоолойны ангина сэдрэх нь нэлээд ажиглагдаж байна.
Дээр нь хавар харшлын улирал эхэлсэн, үүн дээр хөрсний бохирдол, шороо тоосноос үүдэлтэй ургамлын харшилтай хүмүүсийн хамар битүүрэлт нэмэгдэж байгаа. Энэ үед маскаа сайн зүүж занших ёстой. Улмаар дархлаа суларч, уруул дээр хомхой долоох, чихний хэнгэрэгт герпес гарч байна. Иймд витамин эмчилгээ, аарц чяцаргана ууж дархлаагаа сайжруулах нь зүйтэй.
-Манайхан хоолойны мах том жижиг гэж их ярьдаг. Энэ өвчнийг ямар үед шаардлагатай байдаг вэ?
-Хүмүүс хоолойны махны том, жижигт нь ач холбогдол өгөөд байдаг. Үнэн хэрэгтээ гүйлсэн булчирхай 16 нас хүртэл жижгэрэх ёстой. Гэтэл жижгэрэхгүй, амьсгалд саад болоод, хурхираад байгаа үед авах заалт байдаг. Гэхдээ жилд хэдэн удаагийн давталттай, жишээ нь жилдээ таваас дээш удаа идээлж өвддөг, эсвэл гурван жилд гурав, гурван удаа дараалан идээлж өвдсөн үед хоолойны махыг авдаг. Дээр нь үе мөчний шинжилгээ өгнө. Энэ шинжилгээгээр дөрвөн үзүүлэлт өндөр гарвал зайлшгүй авах заалтанд орно гэсэн үг. Хэрэв хувь хүн өөрөө авахуулахыг хүсэхгүй бол архаг үрэвслийг намдаах зорилгоор тохирсон эмчилгээнүүд байдаг. Мөн бага насны хүүхдүүд шөнө дунд амьсгал нэг хэсэг тасалдаад, буцаж амьсгал аваад байгаа тохиолдолд нармайн булчирхайн зураг авахуулаад гурваас дээш зэрэг гарвал мэс заслын аргаар авахуулах нь төгс эмчилгээ юм.
-Чих шуугих нь юутай холбоотой вэ?
-Энэ нь нэгдүгээрт, ядаргаа, чихний сонсголын мэдрэл ядарсан болон хүчтэй дуу авиа сонссонтой холбоотой. Мөн чихний дотоод бүтэц, хэнгэрэг цоорсон, механик гэмтлийн улмаас чихний дотоод бүтэц алдагдсантай холбоотой байж болно. Чих шуугихыг намдаах төгс эмчилгээ гэж байхгүй. Харин багасгах, тухайн түвшинд нь барих гэсэн эмчилгээнүүд байдаг. Тийм учраас эдгээр хүмүүс маш сайн амарч, авах ёстой нойроо бүтэн авч байх ёстой. Хоёругаарт: компьютерийн хэрэглээг багасгах, жолоо барих, оюуны хөдөлмөрийн ачааллаа багасгах аргуудар чихний шуугианыг багасгахаас гадна В-гийн төрлийн витаминууд маш сайн. Үүнтэй тархины цусан хангамж сайжруулах эмчилгээг хавсарч хийлгэвэл үр дүнгээ өгдөг. Ялангуяа хаврын улирал ядардаг учраас хэрэгцээтэй амин дэмээ маш сайн хэрэглэх ёстой. Илүү уураглаг, витаминлаг, хүнсний ногоонуудыг хэрэглэж байж хаврын ядаргааг даван туулна.
-Ярианы сэдвээ өөрчлөөд асуухад амьдралдаа тохиолдсон баяр жаргалтай, мартагдашгүй мөчүүдээсээ хуваалцахгүй юу?
-Амьдрал баян учраас баярлаж догдолж, сэтгэл хөдөлгөсөн үе олоон, олон. Түүнээс онцолбол: “Би олон эмчид үзүүлсэн хэрнээ оношийг маань олохгүй байтал та л миний өвчний шалтгааныг олж, би бүрэн эдгэрлээ гэсэн хүн ирж байсан. Бас таниар олон жилийн өмнө эмчлүүлж байсан юм, таныг хайсаар байж олж ирлээ гээд ороод ирэхэд огших жишээний. Мөн олон жил чих нь сонсголгүй явсан, маш их эмчилгээ хийлгээд сонсгол сэргэхгүй байсан өвчтөний хамар чихийг холбосон сонсголын гуурсыг онгойлгох дасгал хийлгэснээр тухайн хүн гэнэт сонссондоо маш ихээр баярлаж талархаж байсан удаатай. Танд үзүүлсэн учраас удахгүй сайхан эдгэрнэ гээд залбирах шахам болоод гарах нь үнэхээр сайхан сэтгэгдэл төрүүлж, маш ихээр хөглөдөг. “Танд л үзүүлмээр байна” гээд зорьж ирэх хүмүүсийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа эмчийн сайхан мэргэжлээрээ үргэлж бахархдаг даа.
-Ингэхэд таны эмчилгээний арга ямар барил юу вэ. Учир нь таныг гэсэн хүмүүстэй олон таарч явлаа. Энэ бүхэн танд илүү их урам зориг, эрч хүч өгдөг байх аа?
-Намайг гээд ирж байгаа хүмүүсийг илүү ихээр хайрлаж халамжилж, үзлэг үйлчилгээгээ явуулдаг. Өвчтөний итгэл үнэмшил, өвчний эдгэрэлтэнд их нөлөөлдөг. Нэмж хэлэхэд эмч хүн ар гэр, үр хүүхдээ умартан, ихэнх цагаа өвчтөндөө зориулж эмчилгээнээс гадна сэтгэл зүйгээрээ эмчилдэг гайхалтай мэдрэмжтэй хүмүүс. Өөрөөр хэлбэл, ар гэр, үр хүүхэдтэйгээ байх цаг хомс,хайртай бүхнээ мартаж зүтгэсэн өдрүүд эмч хүний амьдралд олон байдаг.
Д.Гэгээ
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Чиг үүргийн давхцалтай нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч хоёр агентлагийг татан буулгана
Нийслэлийн Улсын бүртгэлийн газар, нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрыг татан буулгана гэдгийг хотын дарга Х.Нямбаатар өчигдөр мэдээлсэн. Нийслэлийн Улсын бүртгэлийн газар нь улсын бүртгэлийн үйл ажиллагааг хууль тогтоомжид заасны дагуу зохион байгуулж, хэрэгжүүлэх үндсэн чиг үүрэгтэй. Харин нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар нь Засгийн газар болон нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, нийслэлийн эдийн засаг, нийгмийн зорилтуудыг хэрэгжүүлэх, төрөөс гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжил, хамгааллын талаар баримталж байгаа бодлого, стратеги, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, уялдуулан зохицуулах чиг үүрэг бүхий нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг юм.
Эдгээр чиг үүргийг хэрэгжүүлж байгаа газар, хэлтэс дүүргүүдэд мөн байдаг. Чиг үүргийн давхцал улс, дүүргийн хэмжээнд байгаа учраас дээрх хоёр байгууллагыг нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагаар ажиллуулах шаардлагагүй гэж үзэж байгаа юм. Энэ талаар хотын дарга Х.Нямбаатар “Бид өнөөдөр төрийн хэмнэлт гэж ярьчихаад чиг үүргийн давхцалтай бүтэц байлгаад байж таарахгүй. Төрийн алба цомхон, чадварлаг байх ёстой. Энэ хүрээнд зарим төслийн нэгжийг ч татан буулгах ажил эхлүүлнэ” хэмээн мэдэгдлээ.
Одоогийн хүчин төгөлдөр хууль тогтоомжийн хүрээнд авч үзвэл нийслэлийн Улсын бүртгэлийн газар, нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрыг тухайн хуулийн этгээдийг үүсгэн байгуулсан эрх бүхий байгууллагын шийдвэрээр татан буулгана. Татан буулгах үйл ажиллагаа эрх бүхий байгууллагын шийдвэр, журмын дагуу явагдана.
Тодруулбал, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн дагуу дараах дарааллаар татан буулгах үйл ажиллагааг зохион байгуулдаг. Үүнд,
23 дугаар зүйл. Хуулийн этгээдийг татан буулгасан тухай улсын бүртгэлийн байгууллагад мэдэгдэнэ.
24 дүгээр зүйл. Хуулийн этгээдийг татан буулгасныг улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардах баримт бичгийг бүрдүүлнэ.
25 дугаар зүйл. Хуулийн этгээдийг татан буулгасныг бүртгэнэ.
26 дугаар зүйл. Хуулийн этгээдийг улсын бүртгэлээс хасна.
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Дашнямтай өдөр
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Улаанбаатарт өдөртөө 7 градус дулаан
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр нойтон цас, цас орж, явган шуурга шуурна.
2025 оны 04-р сарын 01-ний 08 цагаас 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ:
Нутгийн зүүн хагаст солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Хэнтийн уулархаг нутаг, Дорнод-Дарьгангын тал нутаг, Онон, Улз, Халх голын хөндийгөөр нойтон цас, цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи нутгийн зүүн хагаст баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүсэж, явган шуурга шуурна. Увс нуурын хотгор, Тэс голын хөндийгөөр 0…-5 градус хүйтэн, Дархадын хотгор, Монгол-Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндийгөөр +1…+6 градус, Их нууруудын хотгор, Эг-Үүр голын хөндий, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +12…+17 градус, бусад нутгаар +6…+11 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүл багасна, хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. +6…+8 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүл багасна, хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. +6…+8 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүл багасна, хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. +4…+6 градус дулаан байна.
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
ЦЕГ: Зогсоолоос болж маргалдаж тоглоомон гар буугаар танхайрсан иргэдийг шалгаж байна
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Увс аймгийн 100 жилийн ойн барилдаанд Б.Бат-Өлзий заан түрүүллээ
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Манай улс Австралийн холбооны улстай нийгмийн хамгааллын хэлэлцээр хийх төслийг боловсруулж байна
Монгол Улсын Засгийн газраас гадаад улсад ажиллаж, амьдарч байгаа иргэдийн нийгмийн хамгааллын баталгааг хангах зорилгоор Монгол Улсын иргэд олноор оршин суудаг улс орнуудтай нийгмийн хамгааллын салбарт хамтран ажиллах хэлэлцээрийг байгуулан хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд Австралийн Холбооны Улстай нийгмийн хамгааллын хэлэлцээр байгуулах яриа хэлэлцээг 2024 оноос эхлүүлж, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон Австралийн Нийгмийн үйлчилгээний яам хамтран Нийгмийн хамгааллын хэлэлцээрийн төслийг боловсруулж байна.
Талууд Нийгмийн хамгааллын хэлэлцээрийн төслийг хэлэлцэх 2 дахь удаагийн уулзалтыг 2025 оны 03 дугаар сарын 25-нд цахим хэлбэрээр зохион байгууллаа.
Энэ үеэр хоёр улсын нийгмийн хамгааллын тогтолцооны онцлогт нийцүүлэн хэлэлцээрийн ерөнхий агуулга, зарчмын талаар ерөнхий зөвшилцөлд хүрч, дараагийн шатны хэлэлцээг 06 дугаар сард хийхээр тохирлоо.
Гадаад харилцааны яамны мэдээллээр 2023 онд манай улсын 16 мянга орчим иргэн байгаагийн 10 мянга орчим нь хөдөлмөр эрхэлж байна гэсэн судалгаа гарчээ.
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Аюулт үзэгдэл, ослын 114 удаагийн дуудлага бүртгэгдлээ
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2025.03.24-03.31/ нийслэлийн 8 дүүрэг, 19 аймгийн 44 суманд аюулт үзэгдэл, ослын 114 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 11 иргэний амь насыг авран хамгааллаа. Нийт дуудлагын 93 нь объектын гал түймэр, нэг нь газар хөдлөлт, тав нь салхи шуурга, нэг нь цасан шуурга, 14 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байна.
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Нийслэлийн 2026 оны II ээлжийн цэрэг татлага аравдугаар сарын 16-18-нд болно
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн урилгаар төрийн айлчлал хийнэ
Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Ерөнхийлөгч Мөнхбаатарын Баасанбат тамгаа гардан авлаа
Ерөнхий сайд Н.Учрал Оюутолгойн ногдол ашгаа олон түмэндээ зориулах саналаа танилцууллаа
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Замын-Үүд сумын иргэдтэй уулзлаа
Хээрийн хоёр түймрийг бүрэн унтраалаа
Улаанбаатарт өдөртөө +8 градус дулаан
Монголын Өмгөөлөгчдийн холбооны ээлжит Их хурал эхэллээ
Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болголоо
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна
Улсын онцгой комиссын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа
Явган алхагч, аялагчдын анхааралд
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн иргэдтэй уулзав
Хүний амь эрсэдсэн газраас холгүй байршлаас баавгайг олж, аюулгүй болголо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 101 зөрчил бүртгэгджээ
Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ
Ямааны годрон өвчний вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардлагатай 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 91 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилжээ
Өнөөдөр ихэнх нутгаар өдөртөө дулаахан байна
Аравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Аравдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана
