Дональд Трамп АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдлоо

2016 оны 11-р сарын 09 өдөр, 16 цаг 18 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгчийг тодруулах сонгуулийн урьдчилсан дүн гарлаа. Бүгд Найрамдах намаас нэр дэвшигч Дональд Трамп ялалт байгуулахад шаардлагатай 270 мандатыг авч, АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдлоо. Ардчилсан намаас нэр дэвшигч Хиллари Клинтон 218 мандатыг авч ялагдал хүлээсэн байна.

Дональд Трамп нь 70 настай, тэрбумтан, Бүгд Найрамдах намын гишүүн, Нью-Йорк хотын уугуул иргэн. Түүний хөрөнгө 2016 оны байдлаар 3.7 тэрбум ам.доллараар хэмжигдэж байсан бөгөөд 1987 оноос эхлэн Бүгд Найрамдах нам, Шинэчлэл нам, Тусгаар тогтнол зэрэг намуудад улстөрийн замналаа үргэлжлүүлж байжээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх