Өнөө цагт хоолойгоороо аархах дуучин бол Э.Төрмандах гэдэгт дуу хөгжим сонирхогчид санал нийлэх биз ээ. Адуутай, айрагтай, дуу хууртай нутаг болох Дундговийн Дэлгэрхангай суманд буюу уулын хормой уртын дуу шуранхайлсан бор толгод дунд өсч, торнисон Э.Төрмандах Монголын дууны урлагт 11 жил хийж бүтээж яваа. 2006 оноос өнөөдрийг хүртэл фэнүүдээ хит дуунуудаар таслаагүй тэрбээр энэ сарын 15 -нд Монгол бөхийн өргөөнд “Нүнжигтэй Монгол” тоглолтоороо та бидэнтэй уулзахад бэлэн болжээ.
Дуучин хүний хоолой гэдэг бол бурхны бэлэг, өвгөд дээдсээс өвлөсөн их өв байдаг. Э.Төрмандахын тухайд удам дамжсан дуучин. Өвөө нь үйзэн Чимид гэж сум, орон нутагтаа алдартай уртын дууч байсан бол аав Ч.Эрдэнэсүрэн нь ч аймагтаа гайхагдсан дуучин аж. Тэгэхээр Э.Төрмандахыг өвгөдөөсөө өвлөсөн их авьяасын эзэн, аархаж дуулах эрхтэй дуучин гэж хэлэхэд бүрэн болох юм.
Дуулах авьяасаа халгиулан цалгиулан гайхуулдаг Э.Төрмандах шулуун шударга нэгэн. Зохиолын дууны ертөнц дэх бодит нөхцөл байдлыг шулуухан л хэлчихдэг. Тэрбээр “Залуу уран бүтээлчид Олон түмэнд ардын дуу шиг болтлоо сэтгэл зүрхэнд нь хүрчихсэн хуучны дууг анх дуулж байсан хүн шиг нь яг дуурайгаад дуулчихдаг. Ятгатай дуулсан бол ятга оруулаад, намуухан дуулсан бол яг тэр өнгөөр нь дуулдаг. Хэдийгээр хүмүүс тэрийг нь сонсдог ч гэсэн тухайн хүний өөрийн өнгө хоолой биш болоод явчихаж байгаа юм. Үүнийгээ энэ дууг шинэчилж дууллаа гээд байдаг. Өмнө нь шинэ байгаагүй юм шиг утгагүй зүйл ярьдаг. Тэр агуу дуучин Адарсүрэн, Цэрэнчимэдийг би дуурайж болохгүй. Төрмандах Төрмандахаараа л байх ёстой.Хуучны дууг өөрийнхөө хоолойн цар хүрээ, стильд оруулаад дуулах ёстой. Үүний нэг жишээ нь “Энх улирал” гэх Адарсүрэн агсны дуулсан дууг өөрийнхөө хоолойн өнгө аяст оруулж дуулсан. Мөн надад урам өгсөн дуу” хэмээн ярьсан нь бий. Үнэндээ бол түүн шиг ингээд хэлчихдэг нь цөөн л дээ.
Аргагүй л хоолойгоор аархаж чаддаг, өөрийнхөөрөө, дотроороо дуулж чаддаг хүний үг л дээ. Тиймээс ч “Нүнжигтэй Монгол”-ыг түүнээс л харж болох биз.
Э.Төрмандах 2011 онд “Зүүдний шувуу шиг бүсгүй, 2013 онд “ Аархал” , 2014 онд “Дүүрэн жаргалтай хорвоо” тоглолтоо зохион байгуулж байсан билээ.
Харин энэ сарын 15 -нд Монгол бөхийн өргөөнд болох “Нүнжигтэй Монгол” тоглолтынхоо өмнө “Нүнжигтэй Монгол” дуундаа клип хийсэн нь нийтийн дууны ертөнцөд шинэ салхи салхилуулсан, гэсэн мөртлөө жинхэнэ монгол ахуй сэтгэхүйг үнэртүүлсэн бүтээл болжээ.


“Хүрээ цам-Даншиг наадам”-д түрүүлж, үзүүрлэсэн болон шөвгөрсөн бөхчүүдийн бай шагналыг гардууллаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Математикийн шалгалтад 43 шалгуулагч 800 авчээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 58 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хөх нохой өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд
Ч.Насантогтох: “Соёл-Эрдэнэ” хамтлаг анх эгшиглэж байсан хөгжмийн найруулгаараа тоглож, цаг хугацаагаар аялуулна
“Чөлөөлье” санаачилгын хүрээнд анхны “НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ
Аж ахуйн нэгжүүдэд захиргааны эрх зүйн чиглэлээр үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 86 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин хонь өдөр
Улаанбаатарт өдөртөө +20 градус дулаан
Даншиг наадмын өдрүүдэд 07:00-23:00 цагт хоёр чиглэлд 16 автобус иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ
“Ардын нам-Ард түмэндээ” аян Өвөрхангай аймагт үргэлжилж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт Австралийн Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Лео Зенгийг хүлээн авч уулзав
Хуур хөгжмийн наадам зургаадугаар сарын 26-27-ны өдрүүдэд Монгол шилтгээнд болно
2026 оны долоодугаар сарын 16, 17-ны пүрэв, баасан гарагт ажилтан, албан хаагчдыг амраана
Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Гадаад хэргийн сайдын айлчлал өндөрлөлөө
Боловсролын сайд Л.Энх-Амгалан иргэдийн санал, гомдлыг газар дээр нь шийдвэрлэв
Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2026”-ын хөтөлбөрийг танилцуулж байна
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
