Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд айлчлалынхаа хоёр дахь өдөр олон чухал уулзалтууд хийв. Тэрбээр энэ өдөр Японы парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Т.Оошима, Зөвлөлдөх танхимын дарга Ч.Датэ, Хоккайдо муж дахь Монгол Улсын өргөмжит консул Ц.Такэбэ, Зөвлөлдөх танхим дахь Япон, Монголын найрамдлын бүлгийн дарга М.Ямазаки нартай уулзаж, Монгол Улсын Санхүүгийн зохицуулах хороо, Япон Улсын Санхүүгийн үйлчилгээний агентлагийн хооронд Харилцан ойлголцлын Санамж бичигт гарын үсэг зурах ёслолд оролцов.
Улс төрийн тогтвортой байдал эдийн засгийн хөгжилд эерэг нөлөөтэй болохыг
ноён Ц.Такэбэ онцоллоо
Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд Хоккайдо муж дахь Монгол Улсын өргөмжит консул Ц.Такэбэтай уулзлаа.
Ноён Ц.Такэбэ “Сакура цэцэглэх сайхан цагаар Эрхэмсэг ноён, Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд тантай дахин уулзаж байгаадаа баяртай байна” гэж үгийнхээ эхэнд тэмдэглээд, “Таны айлчлалын үеэр Япон, Монголын стратегийн түншлэлийн Дунд хугацааны хөтөлбөрт хоёр тал гарын үсэг зурах гэж байна. Түүнчлэн хүндрэл бэрхшээлтэй байгаа эдийн засгаа сэргээх зорилгоор ОУВС-тай хамтран хөтөлбөр хэрэгжүүлэх урьдчилсан тохиролцоонд хүрсэн тухай сонссон. Та бүхэн тавьсан зорилгоо амжилттай хэрэгжүүлнэ гэдэгт итгэлтэй байна” гэв.
Тэрбээр манай улсаас Японд суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Хүрэлбаатарын саналаар Хоккайдо муж дахь Монгол Улсын өргөмжит консулаар ажиллах болсноо УИХ-ын даргад дуулгаад “Консулаар томилогдоод би юу хийх вэ, ямар чиглэлээр ажиллах вэ гэж удаан бодсон. Тэгээд хоёр орны эдийн засгийн харилцааг хөгжүүлэхэд гол анхаарлаа төвлөрүүлэх нь чухал гэж үзсэн” гэж хэллээ.
Ноён Ц.Такэбэ Хоккайдо, Монголын эдийн засгийн харилцааг дэмжих нийгэмлэг, Зүүн Ази судлалын хүрээлэн хэмээх байгууллагуудыг үүсгэн байгуулж, тэргүүнээр нь ажилладаг бөгөөд өнгөрсөн онд манай Гадаад харилцааны яаманд “Бизнес форум” зохион байгуулжээ. Түүний урилгаар Монголын 30 гаруй бизнесмэн хоёрдугаар сард Хоккайдод ирсэн байна. Хоккайдо, Монголын эдийн засгийн харилцааг дэмжих нийгэмлэгийн Монголын талыг УИХ-ын гишүүн Л.Болд ахалдаг юм байна. Ноён Ц.Такэбэ Монголд газар тариалан, аялал жуулчлал хөгжүүлж, Монголоос дадлагажигч ажилтан авах чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар төлөвлөж байгаа талаараа УИХ-ын даргад мэдээллээ. Түүнчлэн “2016 оны УИХ-ын сонгуулиар МАН ялалт байгуулснаар Монголд улс төрийн тогтвортой байдал бий боллоо. Энэ нь эдийн засгийн хөгжилд маш чухал” гэж онцлон тэмдэглэв.
УИХ-ын дарга М.Энхболд “Хоёр орны хамтын ажиллагааны хүрээнд Засгийн газар, парламент, улс төрийн намуудын хооронд, иргэд, байгууллагын түвшинд гээд олон чиглэлд, цөөнгүй жил маш идэвхтэй ажилласаар ирсэн Танд Монголын төр засгийн байгууллага, ард түмний нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлье” гээд Стратегийн түншлэлийн Дунд хугацааны хөтөлбөрт орон нутгаас зөвхөн Хоккайдо, Монголын хамтын ажиллагааны асуудал туссан нь Таны идэвх чармайлтын нэгэн илэрхийлэл юм. Хоккайдо муж цаг агаар, байгаль орчны хувьд Монголтой төстэй. Тиймээс энэ нутгийнхны мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэлийн болон бусад туршлага бидэнд чухал” гэлээ.
Тэрбээр бүс нутаг, түүний дотор Зүүн хойд Азид тогтвортой байдал, энх тайвныг бэхжүүлэх асуудлаар Монгол, Япон хоёр адил байр суурьтай байдаг. Монголын үүрэг оролцоо Зүүн хойд Азид ямар байх, бид юунд түлхүү анхаарах ёстой вэ зэрэг асуудлаар өөрийнхөө тэргүүлдэг Зүүн хойд Ази судлалын хүрээлэнгийн үйл ажиллагааны хүрээнд анхаарлаа хандуулахыг Танаас хүсье гэв.
Харилцан ойлголцлын Санамж бичигт гарын үсэг зурлаа
Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдын Япон Улсад хийж буй албан ёсны айлчлалын хүрээнд Монгол Улсын Санхүүгийн зохицуулах хороо, Япон Улсын Санхүүгийн үйлчилгээний агентлагийн хооронд Харилцан ойлголцлын Санамж бичиг үзэглэв.
Санамж бичигт Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн, Японы Санхүүгийн үйлчилгээний агентлагийн дарга Нобүчика Мори нар гарын үсэг зурлаа.
Уг Санамж бичигт Монгол Улсад хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхээс гадна санхүүгийн бусад зах зээл болох даатгал, банк бус санхүүгийн болон хадгаламж зээлийн хоршоодын чадавхийг бэхжүүлэх, хил дамнасан санхүүгийн үйлчилгээг өргөжүүлэх, үнэт цаасны зах зээлд гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зэрэг өргөн хүрээний асуудлууд тусгалаа олжээ.
Санхүүгийн зохицуулах хороо болон Японы Санхүүгийн үйлчилгээний агентлаг хоорондын хамтын ажиллагаа 3 жилийн өмнөөс эхэлсэн бөгөөд СЗХ-ны мэргэжилтнүүдийг давтан сургах, мэргэшүүлэх, чадавхижуулахад энэ хамтын ажиллагаа үнэтэй хувь нэмэр оруулсныг тус хорооны дарга, доктор С.Даваасүрэн онцлон тэмдэглэв.
УИХ-ын дарга М.Энхболд томоохон төсөл хамтран хэрэгжүүлэхийн
чухлыг онцлов
Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод энэ өдөр Японы парламентын Зөвлөлдөх танхим дахь Япон, Монголын найрамдлын бүлгийн дарга М.Ямазаки тэргүүтэй тус бүлгийн гишүүд бараалхлаа.
Бүлгийн дарга М.Ямазаки “Манай бүлэг Улсын Их Хурал, түүний гишүүд, Монгол Улсын Засгийн газартай нягт хамтран ажиллаж байна. Цаашдаа ч бид харилцаагаа илүү өргөн хүрээнд өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байх болно” гэж уулзалтын эхэнд онцоллоо. Тэрбээр Монгол Улсад тохиогоод буй эдийн засгийн хүндрэлийг даван туулж, төсөв санхүүгийн шинэчлэл хийх чиглэлд Монгол Улсын Их Хурал, Засгийн газар ихээхэн хүчин чармайлт тавьж буйг бид мэдэрч, ойлгож байгаа. Саяхан ОУВС-тай хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх тохиролцоонд хүрсэн нь чухал алхам боллоо гэв.
УИХ-ын дарга М.Энхболд Монгол Улсыг дэмжиж, хоёр орны бүхий л салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн гүнзгийрүүлэхийн төлөө чин сэтгэлээсээ хичээн зүтгэж байдагт нь Бүлгийн дарга М.Ямазаки болон гишүүдэд талархал илэрхийлээд, Монгол Улсад айлчлахыг урилаа. Тэрбээр сонгууль болсноос хойших өнгөрсөн 8 сарын хугацаанд унаж уруудсан эдийн засгаа сэргээх чиглэлд бид ихээхэн хүчин чармайлт гаргаж, ОУВС-тай хөтөлбөр хэрэгжүүлэх урьдчилсан тохиролцоонд хүрээд байна. Энэ үйл хэрэгт ОУВС дахь япон анд нөхөд, Японы Сангийн яам чухал нөлөө үзүүлсэн гэж онцлон тэмдэглэв.
УИХ-ын дарга М.Энхболд “Одоогоос 11 жилийн өмнө миний бие Монгол Улсын Ерөнхий сайдын хувиар Япон Улсад айлчилж, гуравдугаар сарын 28-ны яг энэ өдөр Ерөнхий сайд Ж.Коизүмид Хөшигийн хөндийд олон улсын нисэх онгоцны буудал барих саналыг тавьж байлаа. Сая би наашаа ирэхийнхээ өмнө тус нисэх буудлын бүтээн байгуулалтын ажилтай газар дээр нь очиж танилцсан. Бүтээн байгуулалт үндсэндээ дуусаж, ашиглалтад орох өдөр дөхөж байна. Энэ жишгээр Монгол, Японы хооронд эдийн засгийн харилцан ашигтай, үлгэр жишээ болохуйц томоохон төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх цаг болсон. Эцэст нь бас нэгэн гуравдугаар сарын 28-нд манай хоёр орон найрамдал, хамтын ажиллагааны бэлгэ тэмдэг болсон томоохон үйлдвэр, төслийн нээлт болоосой гэж хүсэж байна” гэв.
Дараа нь бүлгийн гишүүд сонирхсон асуултаа тавьж, хариулт авав.
Уулзалтад Бүлгийн дарга М.Ямазаки болон Зөвлөлдөх танхимын гишүүн М.Мацуяма, Ю.Уозүми, М.Фүкүшима, Ю.Хата нарын зэрэг Монгол-Японы найрамдлын бүлгийн гишүүд байлцав гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Тавдугаар сарын 18-28-ны өдрүүдэд дараах байршлуудад халуун ус хязгаарлана
УИХ-ын гишүүдийн сахилга, хариуцлагыг чангатгаснаар парламентад итгэх иргэдийн итгэлийг сэргээнэ гэв
Олимпын таеквондогийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний нээлт боллоо
“Улаанбаатар марафон 2026” тавдугаар сарын 23-ны бямба гарагт болно
Сүхбаатар дүүргийн 75 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн ажил үргэлжилж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 53 зөрчил бүртгэгджээ
Баянгол дүүрэгт нөөцийн мах худалдаалж буй дэлгүүрүүдийн байршил
Өнөөдөр улаан бич өдөр
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас, цас орж, говь, талын нутгаар салхи шуургатай байхыг анхааруулж байна
Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбар 48 мянган ажлын байр бий болгодог
Явган хүний гарц дээр гарсан зам тээврийн ослын улмаас 103 хүн эрүүл мэндээрээ хохирчээ
Газрын тосны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага, Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, ажилтнуудтай уулзлаа
Номин, М-март, Миний дэлгүүр сүлжээний нийт 81 салбарт нөөцийн мах борлуулж байна
960 хүүхдийн суудалтай 30 дугаар сургуулийн барилгын ажил 76 хувийн гүйцэтгэлтэй байна
Үндэсний мөнгөн тэмдэгт-төгрөгийн тогтвортой байдлыг хангахын төлөө хичээн ажиллахыг захилаа
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгджээ
Үс засуулбал эд,мал арвижна
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат өргөтгөсөн худалдааг өнөөдрөөр өндөрлөж, сүлжээ дэлгүүрүүдэд бүрэн хүргэлт хийхийг үүрэг болголоо
АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням: Гангийн үйлдвэрлэлийн цогцолборын бүтээн байгуулалтын ажлыг энэ онд эхлүүлнэ
Нийгмийн халамжийг дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай зорилтот хэсэгт чиглүүлнэ
Иргэдийнхээ эрх ашгийг хамгаалж, бүх талаар дэмжиж байхыг онцгойлон захилаа
Улаанбаатарт өдөртөө +17 градус дулаан
Хонь, туулай, гахай, хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Монголын сувилагчдын нийгэмлэгийн тэргүүн, клиникийн профессор Доржжанцангийн Нямсүрэнд Эр
Х.Нямбаатар: “Ирээдүй цогцолбор”-ын 7 сургуулийн нэгийг математик, физикийн гүнзгийрүүлсэн
ХХНББХ: Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулахад тавьж буй нөхцөл, шаардлагуудыг хуу
Сүхбаатар Хэнтий аймагт бүртгэгдсэн ой, хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Олон Улсын сувилагчдын өдрийг тохиолдуулан салбарын зарим албан хаагчдыг Засгийн газрын ша
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх МУБИС, ХААИС-ийн багш, ажилтнуудтай уулзлаа
Эмгэнэл
Хиймэл оюунд суурилсан, эрчим хүчний хэмнэлттэй “Ногоон дата төв” байгуулна
21 нэр төрлийн төрөлжсөн мэргэжлийн үзлэг, үйлчилгээнд 500 хүүхдийг хамруулж байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн тусгай алба хаагчдыг бэлтгэдэг их сургуулиудын төлөөлөлтэй у
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дээд лигийн 10 удаагийн аварга “Хасын хүлэгүүд” багт баяр хүргэлээ
Өнөр хорооллын гудамжны авто замыг өнөөдөр шөнө 23:00 цагаас хаана
