Чөлөөт бөхийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 68 кг-ны жинд “Лондон-2012” олимпийн наадмын хүрэл, “Москва-2010”, “Лас-Вегас-2015” ДАШТ-ий алт, “Будапешт-2013”-ын мөнгөн медальт, ”Казань-2013” дэлхийн оюутан залуучуудын “Универсиад-2013” наадмын аварга, Азийн АШТ-ий алт, мөнгөн медальт, Иван Ярыгиний “Алтан Гранпри” болон Польшийн нээлттэй тэмцээний хошой аварга, “Mongolia Open” ОУТ-ий дөрөв, Монгол Улсын долоон удаагийн аварга, хөдөлмөрийн баатар гавьяат тамирчин Соронзонболдын Батцэцэг Нур-Султаны дэвжээнээс манайхны гурав дахь хүрэл медалийн эзэн боллоо. С.Батцэцэг чөлөөт бөхийнхөнөөс Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн анхны, дөрвөн медаль (Нөгөө нь гавьят тамирчин О.Насанбураа) хүртсэн хоёр дахь тамирчин болж байна.
Дэлхийн дэвжээнд долоо дахь удаагаа зодоглосон тэрбээр өчигдөр эхний даваанд Узбекистаны Нулифар Гадаеваг цэвэр, 1/8 шигшээд ДАШТ-ий хошой хүрэл медальт, Европын дөрвөн удаагийн аварга Латвийн Анастасья Григорьеваг 6:0-ээр тус тус ялсан. Харин шөвгийн наймд дэлхийн болон Европын аварга Шведийн Женни Франссонд дуусахтай зэрэгцэн 5:6-гаар харамсалтай ялагдсан билээ. Тэгвэл өнөөдөр дагах барилдаанд ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт Францын Кумба Ларрокыг оноогоор цэвэр (12:2) Токиогийн олимпийн наадмын эрхээ авсан бол хүрэл медалийн төлөөх барилдаанд ДАШТ-ий алт, хүрэл, ЕАШТ-ий алт, мөнгө, хүрэл медальт Украиныг Алла Черкасоваг 2:2-оор ялж, “бөмбөрцөг”-ийн хүчтэн гэдгээ харууллаа.

Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
Өнөөдөр харагчин могой өдөр
Улаанбаатарт өдөртөө +27 градус дулаан
Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг “Дэлтэй шувуу”
Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ын дарга С.Бямбацогт зочлон баяр хүргэв
Япон Улсын Эзэн хаан баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев мэндчилгээ ирүүллээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний их баяр наадмыг хааж үг хэллээ
Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Баярсайханы Орхонбаяр түрүүлж, Улсын даян аварга цол хүртлээ
Улаанбаатарт өдөртөө +22 градус дулаан
НҮБ-ын ХХААБ-ын ерөнхий захирал мэндчилгээ ирүүлжээ
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин мэндчилгээ ирүүллээ
Ерөнхийлөгч Доналд Ж.Трамп Үндэсний их баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Нийслэлийн Эрүүл мэндийн газраас 45 баг иргэдэд тусламж, үйлчилгээ үзүүлж байна
Улаанбаатарт өдөртөө +17 градус дулаан
Наадмаар хуушуур идэхдээ юуг анхаарах вэ?
БНСУ-ын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Үндэсний их баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
УИХ-ын дарга С.Бямбацогт баяр наадмын мэндчилгээ дэвшүүлэв
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён нар Үндэсний их баяр наадмын нээлтэд хүндэт зочноор оролцлоо
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний их баяр наадмыг нээж үг хэллээ
Наадмын амралтын өдрүүдэд нийслэлийн эрүүл мэндийн байгууллагууд дараах хуваарийн дагуу ажиллана
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ
Үндэсний их баяр наадмын өдрүүдэд үйлчлэх нийтийн тээврийн автобусны чиглэлүүдийг танилцуулж байна
