Доктор С.Даваасүрэн өнөөгийн Монгол төрийн чадавхи, хариуцлагын талаар мэдэгдэл хийв. Мэдэгдэлд “Төр үр дүнтэй, сайн ажиллахад шаардагддаг биет бус хүчин зүйл гэж байдаг. Тэр нүдэнд үл үзэгдэх, гарт үл баригдах хэрнээ маш чухал хүчин зүйлийг итгэл хэмээдэг. Иргэд, олон нийт төр маань сайн шийдвэр гаргадаг гэдэгт итгэх, харин төр нь хэлсэндээ хүрч, хийх ёстойгоо хийж тэр итгэлийг алдахгүй байх ёстой. Ийм тэнцвэр тогтож байж гэмээнэ төрдөө итгэх иргэдийн итгэл нэмэгддэг, харин төр нь сайн ажиллахгүй бол төрдөө иргэд үл итгэнэ, иргэд нь төрөө дэмжихээ больдог. Энэ итгэлцэлийн тэнцвэр алдагдаж, төрдөө хандах иргэдийн хүсэл, шаардлага нэмэгдэхийн хэрээр тэр нь төрийг ёроолгүй ангал руу хөтөлдөг. Өнөөдөр манайд амтай хэлтэй болгон шударга ёс, хариуцлагын тухай ярьж байна. Төр түмний төлөөх ажилд ахиц дэвшил гарах ёстой. Энэ хамгийн чухал шалгуурын нэг. Гэтэл, ажилд ахиц дэвшил гарсаныг хэн ч сонирхохгүй, хэн ч ярихгүй. Ахиц дэвшил гаргахын тулд ямар хүчин чармайлт, цаг хугацаа, нөөц бололцоо ашигласан нь бас л сонин биш. Эцсийн дүндээ үр дүнд суурилж ажилласан уу, өдөр хоногийг зүгээр өнгөрүүлсэн үү хоёрын үнэлэгдэх байдал яг адилхан байхад хариуцлага тооцох нэрийдлээр ашиг хонжоо эрэлхийлж, албан тушаалаар хөөцөлдөх нь шинэ маягийн хэлмэгдүүлэлт гарч ирэх, шударга ёс алдагдах томоохон эрсдэлийг бий болгож байгааг онцлов.
Төрийг төвхнүүлэгчид түмнийхээ төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэдэг, тархиндаа ширгээж, бодолдоо богшоосон бодлого шийдвэрээ олон нийтдээ толилуулдаг, улсаа хөгжүүлэх замыг заагч, шилдэг боловсон хүчин байх ёстой билээ. Тэдэнд тавигдах ёс зүйн болон мэргэжлийн шаардлага, шалгуур өндөр, хуримтлуулсан туршлага арвин байж гэмээнэ төрийн гаргах шийдвэр мэргэн, түмнийхээ төлөө байж чадахыг сануулжээ.
Үнэхээр Монгол төр хариуцлагатай байна гэдэг нь амласнаа биелүүлж, хэлсэнээ хийдэг байх явдал юм. Харин бодсоноо зарлаад, зарласнаа мартаад, өнөөдөр нэгийг маргааш өөрийг амлах нь төрийн харамсмаар хариуцлагагүй байдал юм.
Доктор С.Даваасүрэн эрх баригч МАН-ын 2016 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрийг боловсруулах ажилд оролцсон юм. Тус намын 2016 оны Сонгуулийн мөрийн хөтөлбөрт “Бид хамтдаа Иргэдээ ядуурлаас аварч Эдийн засгаа хямралаас гаргаж Эх орноо өрнөөс салгаж Төрийн дампуурлыг засч Тэгш журамт, баян хүчирхэг Монголоо цогцлоож чадна” гэсэн уриатайгаар 5 бүлэг 31 зүйл 400 гаруй заалттайгаар боловсруулагдсан. Хөтөлбөрийн хэрэгжилтийг ханган ажиллах нь төрийн эрх баригч МАН-ын үнэт зүйлс, улс төрийн эрх ашиг, иргэдийнхээ өмнө хүлээсэн өндөр хариуцлага юм. Тиймээс ялалтын мөрийн хөтөлбөрийн амлалтаа хэрхэн биелүүлж, яаж хэрэгжүүлж ажилласныг дүгнэн цэгнэж, тооцон нягталж олон түмнээ толилуулах болно гэдгээ мэдэгдлээ.
2019/12/03

Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өглөө
Н.Учрал: Цалин, тэтгэвэр нэмэх, орон сууцжуулах зэрэг иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүрэн дайчилж байна
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Улаанбаатарт өдөртөө +23 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Багануур, Багахангай, “Чингис хаан” олон улсын нисэх буудал чиглэлийн автобусанд суудал урьдчилан захиалж болно
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар Хамтарсан тунхаглал гаргалаа
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгджээ
Ерөнхий сайд Н.Учрал Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатовичид бараалхав
Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович, гэргий Милена Милатович нар Чингис хаан Үндэс
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Я.Милатович нар мэдээлэл өглөө
Шинэ клип: Дуучин Н.Ундрал, Э.Оюумаа “Залуу нас хайр”
Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотголоо
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-ыг угтан авл
Монгол, Монтенегрогийн бизнес эрхлэгчид урт хугацааны хамтын ажиллагааны сууриа тавилаа
Багануур дүүргийн иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг нь нээлттэй сонслоо
Ерөнхийлөгч Я.Милатович гэргийн хамт “Чингис хаан” үндэсний музей, Гандантэгчинлэн хийдэд
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө
УИХ-ын дарга С.Бямбацогт, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга
Вьетнам улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллага
