Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Цагдаагийн ерөнхий газар, Тээврийн цагдаагийн албанаас хамтран “Зам тээврийн осолгүй, аюулгүй амьдралын төлөө Хичээцгээе” уриан дор “Хичээх өдөр” арга хэмжээг улсын хэмжээнд 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр зохион байгууллаа.
Энэ өдрөөр аймаг, орон нутаг, нийслэлд тодорхой маршрутанд замын хөдөлгөөнийг түр хугацаагаар зогсоож, тусгай дуут дохио өгч зам тээврийн ослоор хохирсон иргэдэд хүндэтгэл үзүүлэн, осолд холбогдол бүхий эвдэрч хэмхэрсэн тээврийн хэрэгслийн цувааг тодорхой маршрутаар явуулж иргэдэд ослын хор уршгийг сэрэмжлүүлэн, нутаг дэвсгэрийн Засаг Даргын Тамгын Газрын ажлын албаны ажилтан, алба хаагчид, их, дээд сургуулийн оюутан залуус гудамж замд хөдөлгөөнд оролцогчдыг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, хөдөлгөөнд сахилга, соёлтой оролцох талаар уриалсан үг бүхий самбар барьж, иргэдийг зам тээврийн ослын хор хохирлыг таниулах үйл ажиллагаануудыг зохион байгууллаа.
Мөн Тээврийн цагдаагийн албаны алба хаагчид бүрэн бүрэлдэхүүнээрээ хариуцсан нутаг дэвсгэртээ ажиллаж Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахтай холбоотой хууль, дүрмийг сурталчлан, хяналт тавьж ажилласан.
Тээврийн цагдаагийн алба нь өдөрт дунджаар нийт 300-350 дуудлага мэдээлэл хүлээн авдаг бол “Хичээх өдөр” буюу 2019 оны 11 дүгээр сарын 29-ны өдөр 239 ослын дуудлага хүлээн авсан байна.
Улсын хэмжээнд хүний амь нас хохирсон, ноцтой зам тээврийн осол бүртгэгдээгүй бөгөөд тухайн өдөр зам тээврийн ослын улмаас 4 хүн гэмтсэн байна.
Хичээх өдрийн нөхцөл байдлыг өмнөх энгийн өдрүүдтэй харьцуулахад нийт дуудлага, мэдээлэл 22,5 хувиар, хүн гэмтсэн осол 36,3 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байна
Бид ганцхан өдөр Замын хөдөлгөөний дүрмээ ягштал баримталж, сахилга, соёлтой, бие биенээ хүндэтгэн хөдөлгөөнд оролцсоны үр дүнд осол хэрэг 36.3 хүртэл хувиар буурсан үр дүн гарч байна. Цаашид өдөр бүр, сар бүр цаашлаад жил хичээх юм бол хамтдаа энэхүү хүсээгүй төмөр хүлгийн дайны эрсдлийг бууруулж болох юм гэдгийг харуулж байна гэж Тээврийн цагдаагийн газраас мэдээллээ.

Өнөөдөр улаан бич өдөр
Улаанбаатарт өдөртөө -7 градус хүйтэн
УИХ-ын дарга С.Бямбацогт: Зээл бүрийн цаана иргэдийн цөхөрсөн итгэл бий. Үүнийг шийдэх ёстой
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Энэ бүх гүтгэлэг худал болохыг нотлохын тулд би ажлаа өгч байгаад нэр төрөө сэргээлгэнэ
УИХ-ын дарга С.Бямбацогт: Иргэдийнхээ орлогыг хамгаалж, амьжиргааг дэмжсэн төсвийг УИХ баталлаа
Нийслэлийн хэмжээнд “Шар дарцаг” аян эхэллээ
Улаанбаатарт өдөртөө -9 градус хүйтэн
Нийслэлд цас орохтой холбогдуулан байгууллагууд бэлтгэлээ хангаад байна
Самбуугийн Энх-Эрдэнэ: Хорих ангиас ирсэн захидал миний үйлчлүүлэгчээсээ авсан том шагнал
Өвлийн идэш-2026 мах сүү, цагаан идээний нэгдсэн худалдааг зохион байгуулна
“УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
Цас орж, замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэх эрсдэлтэй байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +1 градус дулаан
УДЭТ-ын жүжигчин О.Энхтуул Монгол Улсын гавьяат жүжигчин цол хүртлээ
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
БНХАУ-д орон сууцны цогцолборт гал гарч, 14 хүн амиа алджээ
“Оюу Толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ
Улаанбаатарт өдөртөө +6 градус дулаан
Өнөөдөр цагаан бар өдөр
Архангайд айлуудын гэрт хулгай хийсэн дөрвөн этгээдийг баривчилж, 31 хөөрөг, 19 даалин хураан авчээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө
Есөн улсын 129 иргэнийг Монгол Улсаас албадан гаргав
