Эрүүл мэндийн яамнаас COVID-19 халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийв.
Салбар яамны зүгээс иргэдийг аль болох шилжилт хөдөлгөөн хийхгүй байх, хот хооронд, орон нутагт зорчихгүй байхыг зөвлөсөөр байна. Мөн халдвар гарсан улс оронд зорчиод ирсэн иргэд амьсгалын замын өвчний шинж тэмдэг илрээгүй ч гэсэн эмнэлгийн байгууллагад хандаж шинжилгээ өгөх ёстойг анхаарууллаа.
Хурлын эхэнд ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Дэлхий дахинд шинэ коронавирусийн халдвар тархах нөхцөл байдалтай байгаа энэ цаг үед Эрүүл мэндийн яамнаас үнэн бодит, баталгаат мэдээллийг хурлаараа дамжуулан өгч байгаа.
Энэ өдрийн хурлыг Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эмч нар “Нэг дэлхий-Нэг хүч” уриан дор БНХАУ-ын Ухань хотод ажиллаж буй эмч нартаа нэг өдрийн цалингаа хандивлан, сэтгэл санааны дэмжлэг үзүүлэх сайхан үйлсэд нэгдэхээр болсон тухай сайхан мэдээгээр эхлүүлж байна” гэв.
Өнөөдөр өглөөний 10:00 цагийн байдлаар 73,331 тохиолдол, 1,872 нас баралт бүртгэгдээд байгаа аж. Түүнчлэн БНХАУ-аас гадна 25 улсад 803 тохиолдол, гурван иргэн нас баржээ. Нийт тохиолдолд хийсэн судалгаагаар халдварын 86.6 хувь нь 30-79 насанд илэрсэн байна.
Энэ талаар ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа “Шинэ коронавирусийн халдварын дэгдэлт нэгдүгээр сарын 23-26-нд оргилдоо хүрсэн ч өдгөө буурах хандлагатай байна. Халдварт вирусийн голомтод ажиллаж байгаа эмнэлгийн 1,716 ажилтан халдвар авснаас тав нь нас барсан мэдээтэй. Мөн маш хүнд гэж оношлогдсон өвчтнүүдийн нас баралт 49 хувийг эзэлж байгаа.
Энд нэг зүйлийг тодруулахад, ДЭМБ-аас хавьтлын тусгаарлалтыг 14 хоног үргэлжлүүлэхийг зөвлөж байгаа” гэв.
Мөн ЭМЯ-ны Эм зүй, эм судлалын мэргэжлийн салбар зѳвлѳлийн гишүүн Д.Энхжаргал “Халдварын нас баралтыг бууруулах эмнэлзүйн тушилтууд хийгдсээр байна. БНХАУ-д 80 гаруй судлагаа хийгдэж байгаагийн 15 нь нэлээд үр дүнтэй байгааг мэдээлсэн.
Уламжлалт анагаах ухааны зарим эмийг орчин үеийн вирусийн эсрэг үйлчилгээтэй хавсран хэрэглэх нь үр дүнтэй байгаа талаар судалгаа хийгдсэнийг өчигдөр мөн танилцуулсан” хэмээв.
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Өчигдрийн байдлаар ХӨСҮТ-д гурав, Говьсүмбэр аймагт хоёр хүн, нийт таван хүн тусгаарлагдсан. Лабораторийн шинжилгээний хариу гараагүй байна. Иргэд шинжилгээ хийлгэхээр ХӨСҮТ-д хандаж байгаа. Голдуу томуугийн халдвартай иргэд ирж байна. Гэвч эмнэлэг олон төрлийн халдвар цугладаг газар учраас эмнэлгээр их явахгүй байх нь зүйтэй гэсэн байдлаар хандаж байгаа. БНХАУ-ын Эрээн хотод хувиараа ажил хийдэг, өнгөрсөн сард хилээр нэвтрээд буцаж гарсан, Эрээн хотын худалдааны төвөөс түүхий загас авч идсэн гэх өгүүлэмжтэй хүний шинжилгээний хариу сөрөг гарсан” гэдгийг тодрууллаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар азай буурлуудын амар мэндийг айлтган золгов
Энэ сарын 20-оос ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарахыг анхааруулж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Есөн хөлт цагаан туганд хүндэтгэл үзүүлж, Төрийн золголт хийв
Очирдара шүтээнд мандал өргөж, төр түмний буян заяаг даатгалаа
Сар шинийн баярт зориулсан хүчит 256 бөхийн барилдаанд Улсын заан М.Лхагвагэрэл түрүүлэв
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн сар шинийн мэндчилгээ
Улаанбаатарт өдөртөө -3 градус хүйтэн
Ардын багш Д.Сэрээтэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
Сар шинийн баяраар Урт цагааны далд зогсоолоор иргэд үнэ төлбөргүй үйлчлүүлнэ
Сар шинийн өдрүүдэд инженер хангамжийн болон нутгийн захиргааны 12 байгууллага бэлэн байдалд ажиллана
Сар шинийн баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль гардуулж байна
Өнгөрсөн долоо хоногт улсын хэмжээнд 97 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдэж, 15 иргэний амь насыг аварчээ
Өнөөдөр цагаагчин тахиа өдөр
Өнөөдөр шар морь өдөр
Улаанбаатарт өдөртөө -7 градус хүйтэн
Он гарсаар мөс цөмөрсөн 8 тохиолдол бүртгэгдлээ
УИХ-ын дарга Н.Учрал “Монгол-Оросын бизнес форум”-ыг нээж, үг хэлэв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 36 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр улаагчин могой өдөр
Аймаг, цэргийн харцага, начингуудын барилдаанд аймгийн харцага Б.Ренчинжүгдэр түрүүллээ
Иргэдийг мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхаарууллаа
Бүгд Найрамдах Бангладеш Улсын иргэд хуурамч визийн зөвшөөрөл ашиглан улсын хил нэвтрэхийг завдав
Өнөөдөр нийт нутгаар цаг агаар тогтуун, хүйтний эрч суларна
Өнөөдөр улаан луу өдөр
Иргэн бүрийн сарын 500,000 төгрөг хүртэлх худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан
Ахуйн гал түймэр 12.3 хувиар өсжээ
Дулааны V цахилгаан станц төслийн санхүүжилтэд 200 тэрбумын бонд гаргах эрхийг нийслэлд ол
Улсын хэмжээнд 2024 оны байдлаар аутизмтай гэж оношлогдсон 2395 хүүхэд байна
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” хөтөлбөрийн эздэд захиа, даалгавар гардууллаа
