Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын найм дахь удаагийн сонгуулийн үр дүнгийн талаар Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, Нийслэлийн МАН-ын хорооны дарга Д.Сумьяабазар нар мэдээлэл хийлээ. Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан НИТХ-ын 45 суудлын 34, 21 аймгийн 13 аймаг, 185 суманд Монгол Ардын Намаас нэр дэвшигчид урьдчилсан байдлаар ялсныг зарлаж, бүтэн итгэл хүлээлгэсэн иргэд сонгогчдодоо мянга мянган гишүүд дэмжигчдийнхээ өмнөөс талархаж буйгаа илэрхийллээ. Цаашид ялагдсан найман аймаг, 140 гаруй сум, нийслэлийн нэг дүүргийн шат шатны намын байгууллагад шинэчлэл өөрчлөлт хийх замаар иргэдийнхээ итгэлийг даахын төлөө чармайн ажиллана гэв.
НИТХ-ын хувьд Сүхбаатар дүүргээс бусдад нь олонхи болсон бол дүүргийн ИТХ-ын нийт 291 суудлаас 200-д нь МАН-аас нэр дэвшигчид ялсныг нийслэлийн Монгол Ардын Намын Хорооны дарга Д.Сумьяабазар мэдэгдлээ.
Мөн энэ үеэр мэдээлэлтэй холбогдуулан сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.
– Өмнөх сонгуулиар ялсан зарим аймгуудад Монгол Ардын Нам ялагдал хүлээлээ. Үүнд та бүхэн ямар дүгнэлт хийж байгаа вэ?

Д.Амарбаясгалан: Өмнөх сонгуулиар Монгол Ардын Нам 20 аймагт ялалт байгуулсан. Энэ удаад найман аймагт ялагдсан. Үүнийг
Нэгдүгээрт, Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд тухайн аймаг орон нутгийг удирдсан удирдлагуудад иргэд дүнгээ тавилаа. Хоёрдугаарт, Увс, Хөвсгөл, Архангай аймагт манай намд харьяалагдаж байсан зарим хүн бие даан өрсөлдөж намынхаа саналыг хуваалаа. Гуравдугаарт, Орон нутгийн намын түвшинд дотооддоо эв нэгдлээ хангаж чадаагүй гэж урьдчилсан байдлаар дүгнэж байгаа. Намын дүрмийн заалтын дагуу аймаг орон нутагт ялагдал хүлээсэн удирдлагууд хариуцлагаа хүлээж 30 хоногийн дотор огцорно.
– Хотын шинэ даргыг ямар шалгуураар сонгох вэ?

Д.Сумьяабазар: Монгол Ардын Намын даргын зүгээс тавьж буй суурь шалгуур болох эх орон, хотын хөгжлийн төлөө ажиллах сэтгэл зүтгэлтэй, өндөр ёс суртахуунтай, ажлын дадлага туршлагатай байхаас гадна Монгол Улсын Засгийн газрын “Алсын хараа 2050” хөтөлбөрийг далайцтай хэрэгжүүлж чадах, багаар ажиллах чадварыг суурь шалгуур болгоно. Эдгээр үндсэн шалгууруудын дагуу ярилцаж байгаад Хотын даргыг богино хугацаанд зарлах болно. Бидэнд одоо хугацаа алдах эрх байхгүй . Тийм учраас өвөлжилтийн бэлтгэл ажил болон зохион байгуулалтын ажилдаа шуурхайлан орно.

Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өглөө
Н.Учрал: Цалин, тэтгэвэр нэмэх, орон сууцжуулах зэрэг иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүрэн дайчилж байна
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Улаанбаатарт өдөртөө +23 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Багануур, Багахангай, “Чингис хаан” олон улсын нисэх буудал чиглэлийн автобусанд суудал урьдчилан захиалж болно
