Далай лам монголчуудад ном айлдана

2020 оны 10-р сарын 19 өдөр, 11 цаг 32 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
cffb01b22145e4a2cb59a2b826e74581_large (1)

 Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам 2020 оны арванхоёрдугаар сарын 3-ны өдөр Монголын залуучуудад “Бурханы шашин ба шинжлэх ухаан” сэдэвт ярилцлага, мөн арванхоёрдугаар сарын 4, 5-ны өдөр Монголын сүсэгтнүүдэд “Наландын 17 бандида нарын соёрхол”, Богд Зонховын “Мөрийн гурван эрхэм” номуудыг тайлбарлан айлдахаар болсон байна.

Тэрбээр Энэтхэгийн цагаар 09:00-10:00 (Монголын цагаар 11:30-12:30) хооронд айлдвараа айлдаж, дараа нь 30 минутын турш сүсэгтнүүдийн асуултад хариулах ажээ.

Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Ламын айлдварын шууд дамжуулалтыг https://mn.dalailama.com/live болон фейсбүүкийн https://www.facebook.com/Dalai… албан ёсны хуудсаар хүлээн авч үзэх боломжтой юм байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх