Ирэх оны төсвийг УИХ-аар хэлэлцэж эхэлсэнтэй холбогдуулан УИХ-ын Төсвийн байнгын хорооны гишүүд орлого төвлөрүүлдэг төсөвт байгууллагуудад ажиллаж байгаа билээ. Төсвийн байнгын хорооны гишүүд (2020.10.21) Татварын ерөнхий газар болон Гаалийн ерөнхий газарт ажиллалаа.
Татварын алба төсвийн орлогын 51 хувийг бүрдүүлдэг
Монгол Улсын төсвийн орлогын 51 хувийг бүрдүүлдэг Татварын ерөнхий газар 25 төрлийн татвар, төлбөр, хураамжийн орлогыг төсөвт төвлөрүүлдэг. Татварын ерөнхий газрын хувьд энэ онд татварын алба 5.2 их наяд төгрөгийн төсвийн орлогыг цуглуулах үүрэгтэй байсан бол ирэх оны төсөвт 6.6 их наяд төгрөг буюу улсын төсвийн 50.5 хувийг бүрдүүлэхээр төлөвлөжээ. 2020 оны эхний 9 сарын байдлаар 3.9 их наяд төгрөгийн орлогыг төвлөрүүлсэн байх ёстойгоос өнөөдрийн байдлаар 3.4 их наяд төгрөгийн орлогыг төвлөрүүлсэн байна. Төсвийн гүйцэтгэл 88 гаруй хувьтай явж байгаа аж.
Төсвийн орлогыг төвлөрүүлэхдээ зарим хэрэгжилт хангалтгүй байгаа хуулиудыг хэрэгжүүлэхэд голлож ажиллана. Тухайлбал, газар өмчлөлийн асуудал байна. Монгол Улсын иргэн бүр газар өмчлөх эрхтэй. Харин газар өмчилсөн иргэд газрын татвар төлөх ёстой. Учир нь өмчилсөн газар нь тухайн иргэний хөрөнгө болж үлддэг тул хөрөнгийн татвараа төлөх үүрэгтэй. Хуулийн хүрээнд энэ татварын 98 хувь нь хөнгөлөгдөж, 2 хувийг төлдөг. Өмчилсөн газрын тухайд нэг иргэн хот суурин газарт 3000-5000 төгрөгийн татвар ногдож байх жишээтэй. Хөдөө орон нутаг, сумдад 1000-3000 төгрөгийн татвар ногдоно. Энэ татварыг авдаггүй байсан. Холбогдох яам, агентлагуудтай хамтран ажиллаж энэ татварыг авдаг болж байгаа. Мөн автомашины татвар бий. Манай улсад 1200 гаруй автомашин бүртгэлтэй байдаг боловч хагас нь л татвараа төлдөг. Бүгд татвараа төлдөг болгоход татварын албанаас анхаарч ажиллана. Түүнчлэн татвар нэмэхгүйгээр цахим үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэн, далд эдийн засгийг бууруулах, цахим төлбөрийн баримтын систем ашиглан ажил гүйлгээ бүрийг бүртгэлжүүлэх, татварыг хялбаршуулан бүртгэлийг сайжруулахад анхаарч ажиллаж байгаа. Тухайлбал, өнгөрсөн есдүгээр сарын 01-нээс зах худалдааны төвүүдийн бизнес эрхлэгчдийг цахим төлбөрийн QRBarimt-ыг өгөх нөхцөлөөр хангасан. Одоогийн байдлаар 13.658 иргэн энэ цахим системд холбогдсон гэдгийг Татварын ерөнхий газрын дарга Б.Заяабал танилцуулав.
Ковид-19 цар тахлын эдийн засаг дахь нөлөөллийн улмаас өмнөх оны мөн үетэй харьцуулахад төсөвт төвлөрүүлэх татварын орлого 19.2 хувиар буурсан байна. Эдийн засгийн салбарын ангиллаар авч үзвэл уул уурхайн салбарт хамгийн сөрөг нөлөөг үзүүлж байгаа бөгөөд 59 хувиар буурчээ. Харин хөдөө аж ахуйн салбарт 59 хувийн өсөлттэй дүн гарсан байна.
Ковид-19 цар тахлын улмаас эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах зорилгоор татварын хөнгөлөлт, чөлөөлөлттэй холбоотойгоор УИХ-аас баталсан Хувь хүний орлогын албан татвараас чөлөөлөх тухай, Татварын алданги, торгуулиас чөлөөлөх тухай хуулиудын хэрэгжих хугацаа дуусгавар болсон бол Аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас хөнгөлөх, чөлөөлөх тухай хуулийн хэрэгжих хугацааг 12 дугаар сарын 31 хүртэл сунгасан.
Монгол Улсын Засгийн газраас эдийн засаг, хөрөнгө оруулалт, бизнесийн орчныг дэмжих татварын бодлогын хүрээнд Монгол Улсын Их Хурлаар 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр татварын багц хуулийг шинэчлэн батлуулсан. Энэ хүрээнд татварын албанд бүртгэлтэй нийт 165 мянга гаруй аж ахуй нэгжийн 97 хувь нь 1 хувийн татвар төлдөг болжээ. Үлдсэн 3 хувь нь 10 хувь болон 25 хувийн татвар төлдөг байна. Ингэснээр жижиг, бичил бизнес эрхлэгчдээ дэмжих татварын бодлого хэрэгжиж эхэлсэн. Дийлэнх аж ахуй нэгж 1 хувийн татварт шилжсэнээр 2018 онтой харьцуулахад 39 тэрбум төгрөгийн орлого нь тухайн бизнес эрхлэгчдэд үлдэж байгаа гэсэн тооцоог татварын албанаас гаргажээ.
УИХ-ын гишүүн Х.Булгантуяа, Ш.Адьшаа, Х.Болорчулуун, С.Ганбаатар нар НӨАТ-ын сугалаа, хөнгөлөлтийг боловсронгуй болгох, чөлөөт бүсийн татварын бодлого, татваргүй барааны дэлгүүрийн хяналт, татварын байцаагчдын нийгмийн баталгааг хангах, татварын маргаан таслах комиссын бие даасан байдлыг бүрдүүлэх зэрэг асуудлыг хөндөж, байр сууриа илэрхийлэв.
Татварын ерөнхий газраас 2021 оныг “Татварын боловсролын жил” болгон зарласан байна. Үүний хүрээнд иргэд, татвар төлөгчдийн болон татварын албаны хүний нөөцийг чадавхжуулах сургалтуудыг хийхээр төлөвлөгөө гаргасан байна.
Төсвийн шинэчлэл гэдэг Засгийн газраас оруулж ирсэн төслийн хүрээнд зохицуулалт хийснээр шийдэгдэхгүй. Төсөв орлогоос бүрдэнэ. Орлогыг бүрдүүлэхэд маш олон хүчин зүйл нөлөөлнө. Зарлагыг бид маш сайн ярих ёстой. Урсгал зардал төсвийн зарлагын 80 хувийг эзэлдэг. Мөн 17 хувийг эзэлдэг халамжийн зардал бий. Иймээс төсвийн харилцаанд ордог, төсвийг бүрдүүлдэг, төсвийн зарлага талд нь байдаг бүхий л талууд шинэчлэл хийж байж төсөв шинэчлэгдэх ёстой. Нэг удаагийн төсвийн хуулийг батлаад шинэчлэх боломжгүй. Энэ дөрвөн жилд төсвийн системийг бүхэлд нь шинэчлэх ажлыг үргэлжлүүлнэ гэдгийг Төсвийн байнгын хорооны дарга Б.Жавхлан хэллээ.
2020 оны эхний 9 сарын байдлаар төсвийн гүйцэтгэл 91.7 хувьтай байгаа гэв
УИХ-ын гишүүн Б.Жавхлан, Г.Тэмүүлэн, С.Ганбаатар, Т.Аубакир, Б.Пүрэвдорж, Ш.Адьшаа нар Гаалийн ерөнхий газарт ажиллалаа. Энэ онд Монгол Улсад Гаалийн байгууллага үүсэж хөгжсөний 108 жилийн түүхэн ой тохиож байна.
Монгол Улсын гадаад худалдааны эргэлт жил бүр өсөж байна. 2018 онд 12.9 тэрбум ам.доллар, 2019 онд 13.7 тэрбум ам.долларт хүрчээ. Улсын төсвийн гаалийн орлогын гүйцэтгэлийн төлөвлөгөөг 2018 онд 125 хувиар, 2019 онд 101.6 хувиар давуулан биелүүлж байсан бол 2020 оны эхний 9 сарын байдлаар 91.7 хувийн гүйцэтгэлтэй буюу 2.1 их наяд төгрөгийг төвлөрүүлээд байгаа аж.
Сүүлийн жилүүдэд гаалийн салбарт томоохон хөрөнгө оруулалт хийгджээ. Тухайлбал, улсын төсвийн хөрөнгөөр шуурхай удирдлагын төвийн барилга, теле хяналтын систем, гаалийн төв болон салбар лаборатори, тоног төхөөрөмж, шилэн кабель, ухаалаг гарц, хилийн боомтуудын барилга, байгууламжийн өргөтгөл шинэчлэлийн ажлуудыг эхлүүлсэн байна.
Гаалийн байгууллага нь аж ахуй нэгж, иргэдэд гаалийн лавлагаа болон өртэй эсэх тодорхойлолтыг гаалийн гадаад портал СЭПС системээс цахимаар олгож байгаа бол 2020 оноос гаалийн байгууллагад өртэй эсэх тодорхойлолтыг төрийн үйлчилгээний “e-mongolia” платформоор олгож эхэлжээ.
Гаалийн байгууллага төсөвт орлого төвлөрүүлэх үүрэгтэйгээс гадна хууль сахиулах чиг үүргийг хэрэгжүүлдэг. Гэвч хуулийн хүрээнд хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагааг явуулах эрх зүйн боломжгүй байдгаас олон хүндрэл үүсдэг байна. Иймд гаалийн байгууллагын шинэчлэлийн стратегийг хэрэгжүүлж, инновац, технологид суурилсан мэргэшсэн байгууллага болох зорилтыг тавьжээ. Энэ хүрээнд Гаалийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулсан байна. Мөн мэргэшсэн боловсон хүчний тоог нэмэгдүүлэх, технологийн тусламжтай хилийн нэвтрүүлэх хүчин чадлыг 2-3 дахин өсгөх, хууль ёсны худалдааг хөнгөвчлөн төсвийн орлогыг шуурхай бүрдүүлэх, цахимжсан гаалийн байгууллага болох зэрэг цогц ажлуудыг хийхээр төлөвлөжээ.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж гаалийн байгууллагын ажилтнуудын цалин хөлсийг нэмж, 2017 онд хассан нэмэгдлүүдийг эргүүлэн олгодог болох, Гаалийн тухай хуулийн төслийг яаралтай батлахад Төсвийн байнгын хорооноос анхаарах шаардлагатайг хөндөв. Харин УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн боловсон хүчнийг чадавхжуулах, тодорхой газруудад олон улсад итгэмжлэгдсэн лабораториудыг байгуулах хэрэгтэйг хэлэв. Мөн УИХ-ын гишүүн Т.Аубакир гаалийн байгууллагын шинэчлэл эрчимтэй өрнөж байгааг тэмдэглээд орон нутагт ажиллаж байгаа гаалийн ажилтнуудын нийгмийн хангамжийг нэмэгдүүлэх, хууль эрх зүйн орчныг шинэчлэх шаардлага байгааг хэллээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Тавдугаар сарын 18-28-ны өдрүүдэд дараах байршлуудад халуун ус хязгаарлана
УИХ-ын гишүүдийн сахилга, хариуцлагыг чангатгаснаар парламентад итгэх иргэдийн итгэлийг сэргээнэ гэв
Олимпын таеквондогийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний нээлт боллоо
“Улаанбаатар марафон 2026” тавдугаар сарын 23-ны бямба гарагт болно
Сүхбаатар дүүргийн 75 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн ажил үргэлжилж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 53 зөрчил бүртгэгджээ
Баянгол дүүрэгт нөөцийн мах худалдаалж буй дэлгүүрүүдийн байршил
Өнөөдөр улаан бич өдөр
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас, цас орж, говь, талын нутгаар салхи шуургатай байхыг анхааруулж байна
Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбар 48 мянган ажлын байр бий болгодог
Явган хүний гарц дээр гарсан зам тээврийн ослын улмаас 103 хүн эрүүл мэндээрээ хохирчээ
Газрын тосны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага, Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, ажилтнуудтай уулзлаа
Номин, М-март, Миний дэлгүүр сүлжээний нийт 81 салбарт нөөцийн мах борлуулж байна
960 хүүхдийн суудалтай 30 дугаар сургуулийн барилгын ажил 76 хувийн гүйцэтгэлтэй байна
Үндэсний мөнгөн тэмдэгт-төгрөгийн тогтвортой байдлыг хангахын төлөө хичээн ажиллахыг захилаа
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгджээ
Үс засуулбал эд,мал арвижна
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат өргөтгөсөн худалдааг өнөөдрөөр өндөрлөж, сүлжээ дэлгүүрүүдэд бүрэн хүргэлт хийхийг үүрэг болголоо
АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням: Гангийн үйлдвэрлэлийн цогцолборын бүтээн байгуулалтын ажлыг энэ онд эхлүүлнэ
Нийгмийн халамжийг дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай зорилтот хэсэгт чиглүүлнэ
Иргэдийнхээ эрх ашгийг хамгаалж, бүх талаар дэмжиж байхыг онцгойлон захилаа
Улаанбаатарт өдөртөө +17 градус дулаан
Хонь, туулай, гахай, хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Монголын сувилагчдын нийгэмлэгийн тэргүүн, клиникийн профессор Доржжанцангийн Нямсүрэнд Эр
Х.Нямбаатар: “Ирээдүй цогцолбор”-ын 7 сургуулийн нэгийг математик, физикийн гүнзгийрүүлсэн
ХХНББХ: Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулахад тавьж буй нөхцөл, шаардлагуудыг хуу
Сүхбаатар Хэнтий аймагт бүртгэгдсэн ой, хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Олон Улсын сувилагчдын өдрийг тохиолдуулан салбарын зарим албан хаагчдыг Засгийн газрын ша
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх МУБИС, ХААИС-ийн багш, ажилтнуудтай уулзлаа
Эмгэнэл
Хиймэл оюунд суурилсан, эрчим хүчний хэмнэлттэй “Ногоон дата төв” байгуулна
21 нэр төрлийн төрөлжсөн мэргэжлийн үзлэг, үйлчилгээнд 500 хүүхдийг хамруулж байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн тусгай алба хаагчдыг бэлтгэдэг их сургуулиудын төлөөлөлтэй у
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дээд лигийн 10 удаагийн аварга “Хасын хүлэгүүд” багт баяр хүргэлээ
Өнөр хорооллын гудамжны авто замыг өнөөдөр шөнө 23:00 цагаас хаана
