Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнийг өнөөдөр Баянзүрх дүүргээс удирдан явууллаа.
Хурлын эхэнд Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх Коронавируст халдварын тархалтыг бууруулах чиглэлээр дүүргээс зохион байгуулж буй ажлуудыг Нийслэлийн удирдлагуудад танилцууллаа. Тэрбээр “Баянзүрх дүүргийн иргэдийн 90 гаруй хувийг дархлаажуулалтад хамруулсан ч коронавируст халдварын нөхцөл байдал хүндэрч байна. Тиймээс дүүргийн иргэдтэйгээ хамтран ажиллах санал гарган, зохион байгуулж байгаа” гэлээ. Энэ ажлын хүрээнд Баянзүрх дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг томоохон эмнэлэг, оюутны дотуур байр, зочид буудлуудад ор дэлгэх, тэтгэвэрт гараад удаагүй байгаа эрүүл мэндийн ажилчидтай хамтарч ажиллахаар болжээ. Тухайлбал, Энэрэл эмнэлэгт 95 ор дэлгэн, жирэмсэн эхчүүдийг хүлээн авч байгаа бөгөөд ойрын хугацаанд 120 жирэмсэн эхэд эмнэлгийн үйлчилгээ үзүүлэхээр ажиллаж байгаа аж. Мөн энэ долоо хоногийн эхний хоёр өдрийн байдлаар нийт 350 гаруй ор дэлгэхээр төлөвлөсөн гэлээ.

Харин Хотын дарга Д.Сумъяабазар коронавирусийн эсрэг авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээгээ эрчимжүүлэх, дүүрэг бүрдээ боломжоороо ор дэлгэх, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах үүргийг дүүргийн удирдлагуудад өгсөн юм. Мөн тэрбээр хотын захиргааны шинэ байранд коронавирусийн халдвар авсан жирэмсэн эхчүүдийг хүлээн авах түр эмнэлэг болгож, яаралтай ор дэлгэлт хийхийг Нийслэлийн Эрүүл мэндийн газарт үүрэг болгосон юм.
Түүнчлэн Хотын дарга Нийслэлд халдварын тархалт нэмэгдэж байгаатай холбогдуулан хэд хэдэн үүрэг, даалгавар өглөө. Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/477 дугаар захирамжийн дагуу Коронавируст халдварын тархалтыг бууруулж, хэрэгжилтэд хяналт тавих, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн Цагдаагийн удирдах газар, дүүрэг бүрийн Засаг даргад үүрэг болгов. Түүнчлэн иргэн, аж ахуй нэгж, үйлчилгээний байгууллагуудын мөрдөх стандарт, цагийн хуваарь, халдвар хамгааллын дэглэмийг тогтмол сахиулан, сануулж, зөвлөн туслах арга хэмжээ авахыг санууллаа. Коронавируст халдварын тархалтыг бууруулахад чиглэгдсэн үүрэг даалгаврыг хэрэгжүүлэхэд өрхийн эрүүл мэндийн төв, хорооны Засаг дарга, холбогдох бусад байгууллага, албан тушаалтны ажлын идэвх оролцоо, уялдааг сайтар хангахыг дүүргүүдийн удирдлагад даалгасан юм. Мөн нийтийн эзэмшлийн зам талбай, гудамж, нийтийн эдэлбэр газрууд дахь ногоон байгууламжийн усалгаа, хог хаягдалд анхаарч, нэгдсэн цэвэрлэгээний ажлыг зохион байгуулах, барилга байгууламжийн цэвэрлэгээ, үйлчилгээ, ариутгал, халдваргүйжүүлэлтийг эрчимжүүлэх чиглэл өгөв. Мөн харшил өдөөгч ургамал, шарилж, модны улингарын гаралтыг багасгах, харшил үүсгэгчийг бууруулах тал дээр тодорхой арга хэмжээ авч ажиллахыг үүрэг болголоо.

ЭХЭМҮТ-д 158 хүүхэд шинээр мэндэлжээ
Хүнсний үйлдвэрлэл, технологийн их сургууль 900 гаруй аж ахуйн нэгжийг мэргэжлийн боловсон хүчнээр хангаж байна
Хүүхдүүдийг хүчирхийлэл, цахим дарамтаас “чөлөөлөх”-ийг уриалж, “хүүхэд хөгжлийн ордон” шинээр байгуулахаар шийдвэрлэлээ
E-Mongolia системд “эрсдэл мэдэгдэх” цэс шинээр нэмэгдлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгджээ
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Төрийн ордонтой танилцсан хүүхдүүдтэй УИХ-ын дарга С.Бямбацогт уулзаж, баяр хүргэлээ
Б.Пүрэвдагва: Нэг дор 1000 хүүхэд хүлээн авах дөрвөн улирлын хүүхдийн зусланг төр, хувийн хэвшлийн түншлэлээр байгуулна
Нэг гэр бүлийн таван хүний амь насыг аварсан З.Эмүжинг Шударга журам медалиар шагналаа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Сүхбаатар дүүрэг хүүхэд багачууддаа зориулсан “Хүүхдийн ертөнц” өдөрлөгийг зохион байгуулна
Зургаадугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Орон нутагт улсын үзлэгийн хяналт шалгалт эхэллээ
Охидоос Мишээл, хөвгүүдээс Ананд нэртэй хүүхдүүд хамгийн олон байна
ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх шинэ авто замын зорчих хөдөлгөөнийг зургаадугаар сарын 1-нд нээнэ
Алдарт эхийн одонг 12,306 ээж хүртлээ
Тахиа, үхэр, могой, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Сонгинохайрхан дүүргийн 1224 ээж “Эхийн алдар” нэг, хоёрдугаар одонгоор шагнагдлаа
УИХ-ын эмэгтэй гишүүдийн бүлгээс “Хүүхэд хамгааллын асуудлаар хууль эрх зүйн орчны шинэчлэл, дэвшил” сэдэвт уулзалт зохион байгууллаа
Он гарснаас хойш 935 хүүхэд гэмт хэргийн улмаас хохирчээ
Зургаадугаар сарын 1-нд зарим авто замыг хаана
Зургаадугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа
“Хаки” хүүхдийн баярын нэгдсэн үйл ажиллагаа төв талбайд болно
СХД-ийн 7 дугаар хороо, “Тэс Петролиум” ШТС-аас “Жива” маркет хүртэлх авто замын зүүн урсг
Дотоодын хэрэгцээг бүрэн хангах анхны эко гипсэн хавтангийн үйлдвэр ашиглалтад орлоо
Гал түймрийн голомтоос 109 иргэнийг аюулгүй бүсэд гаргалаа
БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд…
Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн м
ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан БНСУ-д сурч, ажиллаж буй иргэдтэй уулзлаа
“Монгол хүү 2026” үндэсний хүүхдийн баяр долоо дахь жилдээ болно
Ажил, хөдөлмөр эрхлэгчдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах, аюулгүй орчныг бүрдүүлэх хуул
