Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний түүхт 110 жилийн ойн хүрээнд хилийн чанадад амьдарч буй сурагчдын дунд УИХ-ын дарга Гомбожавын Занданшатарын нэрэмжит “Би Монгол хүн” сэдэвт гар зураг болон зохион бичлэгийн уралдааныг “Парламентын сурталчилгаа мэдээллийн төв” болон “Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл” НҮТББ хамтран зохион байгуулж байна.
Монголчуудын эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөөх тэмцлийн түүхэн уламжлал, төрт ёсны залгамж чанарыг сурталчлан таниулж, эрхэмлэх үнэт зүйлс, сэтгэлгээний ондоошил, эх оронч үзлийг хойч үедээ төлөвшүүлэх, монгол хэл, бичгээ сурталчлах зорилгоор энэхүү уралдааныг хилийн чанадад амьдарч буй Монгол хүүхдүүдийн дунд зарлажээ.
“Би Монгол хүн” сэдвийн хүрээнд 6-12 насны сурагчид гар зургийн төрлөөр, 13-18 насны сурагчид зохион бичлэгийн төрлөөр уралдаанд оролцоно.
Зохион бичлэгийн төрөлд тавигдах шаардлага:
- Сэдвийн агуулга бүрэн гаргасан, хэл найруулга бичлэг, ур чадвар сайн байх
- Ашигласан материал, дурдагдсан жишээ баримт үнэн зөв байх
- Бүтцийн хувьд эхлэл, гол хэсэг, төгсгөл гэсэн хэсгээс бүрдсэн байх
Бичгийн стандарт:
- Үсгийн фонд Аrial 12, мөр хоорондын зай 1,5, үгийн тоо 150-аас хэтрэхгүй Монгол хэлээр бичих, А4 хэмжээтэй хуудсанд багтсан байх
- Бусдын оюуны бүтээлийг зөвшөөрөлгүй хуулбарлахгүй байх, иш татсан тохиолдолд эх сурвалжаа дурдах
- Зохион бичлэгээ ирүүлэхдээ хүүхдийн овог нэр, нас, эцэг эхийн холбогдох утасны дугаар, мэйл хаягийг бичиж илгээнэ.
Гар зургийн уралдаанд тавигдах шаардлага:
- Гар зургийн бүх төрлөөр А4 хэмжээтэй цаасан дээр зурна.
- Бусдын оюуны бүтээлийг зөвшөөрөлгүй хуулбарлахгүй байх, иш татсан тохиолдолд эх сурвалжаа дурдах
- Бүтээлээ ирүүлэхдээ тухайн зургийг зурсан хүүхдийн овог нэр, нас, эцэг эхийн холбогдох утасны дугаар, мэйл хаягийг зургийн тайлбарын хамт хавсаргана
Уралдаанд зориулсан бүтээлийг 12 дугаар сарын 01-нээс 12 дугаар сарын 22-ны өдрийн 17:00 цаг хүртэл @Парламентын сурталчилгаа, мэдээллийн төв Facebook хуудсаар мөн presscenter@parliament.mn мэйл хаягаар хүлээн авна. Бүтээлийг фото хэлбэрээр дээрх хаягаар ирүүлэх юм.
Сурагчдаас ирүүлсэн бүтээлийг 2021 оны 12 дугаар сарын 22-ноос 25-ны өдрүүдэд шалгаруулж, 29 нд шагналын эзэд тодорно.
Төрөл тус бүрд Нэгдүгээр байр-1, Хоёрдугаар байр-2, Гуравдугаар байр-3, Тусгай байр 20 бүтээлийг шалгаруулах аж.
Нэгдүгээр байр 500 000
Хоёрдугаар байр 300 000
Гуравдугаар байр 200 000
Тусгай байр 100 000 төгрөг болон дурсгалын бичиг дагалдах юм байна.

Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
Өнөөдөр харагчин могой өдөр
Улаанбаатарт өдөртөө +27 градус дулаан
Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг “Дэлтэй шувуу”
Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ын дарга С.Бямбацогт зочлон баяр хүргэв
Япон Улсын Эзэн хаан баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев мэндчилгээ ирүүллээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний их баяр наадмыг хааж үг хэллээ
Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Баярсайханы Орхонбаяр түрүүлж, Улсын даян аварга цол хүртлээ
Улаанбаатарт өдөртөө +22 градус дулаан
НҮБ-ын ХХААБ-ын ерөнхий захирал мэндчилгээ ирүүлжээ
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин мэндчилгээ ирүүллээ
Ерөнхийлөгч Доналд Ж.Трамп Үндэсний их баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Нийслэлийн Эрүүл мэндийн газраас 45 баг иргэдэд тусламж, үйлчилгээ үзүүлж байна
Улаанбаатарт өдөртөө +17 градус дулаан
Наадмаар хуушуур идэхдээ юуг анхаарах вэ?
БНСУ-ын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Үндэсний их баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
УИХ-ын дарга С.Бямбацогт баяр наадмын мэндчилгээ дэвшүүлэв
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён нар Үндэсний их баяр наадмын нээлтэд хүндэт зочноор оролцлоо
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний их баяр наадмыг нээж үг хэллээ
Наадмын амралтын өдрүүдэд нийслэлийн эрүүл мэндийн байгууллагууд дараах хуваарийн дагуу ажиллана
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ
Үндэсний их баяр наадмын өдрүүдэд үйлчлэх нийтийн тээврийн автобусны чиглэлүүдийг танилцуулж байна
