Сайжруулсан түлш борлуулах цэгийг үе шаттайгаар нээнэ

2022 оны 09-р сарын 05 өдөр, 19 цаг 12 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
tulsh
Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Зөвлөгөөнөөр цаг үеийн шинжтэй асуудлуудыг хэлэлцэн дараах үүрэг даалгаврыг өглөө. Тухайлбал,
-Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд инженерийн шугам сүлжээний ажлуудаа төлөвлөсөн график хугацаанд чанартай дуусгах, есдүгээр сарын 15-аас эхлэн айл өрх, сургууль, цэцэрлэгийн халаалт өгөх
-Авто замын засвар, шинэчлэл, тохижилтын ажлуудыг эрчимжүүлж, төлөвлөсөн хугацаанд багтаан чанартай гүйцэтгэж дуусгах
-Сургууль, цэцэрлэг, эмнэлгийн засвар шинэчлэлийн ажлуудыг эрчимжүүлж дуусгах
-Нийтийн тээврийн салбарын өвөлжилтийн бэлтгэл болон нийтийн тээврийн парк шинэчлэлийн ажлаа эрчимжүүлэх, үйлчилгээний чанарыг сайжруулж, автобусыг тогтмол цэвэрлэж, угаах
-Сайжруулсан түлшний нөөцөө сайтар бүрдүүлэх, түлшний чанарт онцгой анхаарч, агуулахаа нэмэгдүүлэн, борлуулалтын цэг байгуулах ажлыг эрчимжүүлэн хэрэгжилтэд тогтмол хяналт тавьж ажиллах зэрэг үүрэг, даалгавар өглөө.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх