Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Япон Улсад албан ёсны уулзалтууд хийж байна.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2021 оны долдугаар сард Япон Улсад айлчлахдаа хүрэн нүүрснээс ус төрөгч гарган авах технологи нэвтрүүлэхэд Монгол, Японы төр, хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэх, Японы хөрөнгө оруулалт татах, нүүрсний орд газруудыг түшиглэн ус төрөгчийн цахилгаан станц барих техник, эдийн засгийн үндэслэл боловсруулахад хамтран ажиллахаар ярилцсан. Энэ хүрээнд Кобэ хотод үйл ажиллагаа явуулж буй “Kawasaki Heavy Industries” компанийн хүрэн нүүрснээс ус төрөгч гарган авах туршилтын төсөл, ус төрөгчийн жижиг оврын цахилгаан станц, далайн тээвэрлэлтийн зохион байгуулалт, хадгалалтын үйл явцтай танилцлаа.
“Kawasaki Heavy Industries” компани Япон Улсын Засгийн газраас дэвшүүлж буй дэлхийн дулаарлын эсрэг нүүрсхүчлийн хийг бууруулах, улмаар тэглэх бодлогыг дэмжин ажилладаг. 2015 оноос Австрали Улсын Засгийн газрын дэмжлэгтэйгээр тус улсын Викториа мужид хүрэн нүүрснээс устөрөгч гарган авч, шингэн төлөвт шилжүүлэн далайгаар Япон Улс руу тээвэрлэх туршилтын төслийг хамтран хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд Австралийн Викториа мужийн “”Latrobe Valley” орд газраас хүрэн нүүрс олборлож, тусгай байгууламжид ус төрөгчийг цельсийн -253 хэмд хөргөж 1/800 болтол агшаан 9000 километрт далайгаар 21 хоног тээвэрлэн Кобэ боомтод авч ирдэг. Улмаар Кобэ боомтод тусгайлан байгуулсан агуулахад ус төрөгчийг хадгалж цахилгаан станцад нийлүүлж байна.

“Kawasaki Heavy Industries” компани өөрийн зохион бүтээсэн турбин хөдөлгүүрийг ашиглан 2018 онд 100 хувь ус төрөгчөөр ажилладаг цахилгаан станцыг дэлхийд анх удаа байгуулж, дөрөв дэх жилдээ туршилтын үйл ажиллагааг амжилттай явуулж байна. Кобэ хотод байрлах энэхүү бага оврын цахилгаан станц нь цахилгаан, дулаан үйлдвэрлэдэг. Өдөрт дунджаар 1100-1500 kВт цахилгаан эрчим хүч, 2800 kВт дулаан үйлдвэрлэж ойролцоох эмнэлэг, спорт цогцолбор зэрэг байгууламжид нийлүүлж байна. Цаашид энэхүү жижиг оврын ус төрөгчийн цахилгаан станцыг атомын цахилгаан станцтай дүйцэхүйц цахилгаан үйлдвэрлэх хэмжээнд хүргэж томруулах боломжтой гэж мэргэжилтнүүд үзэж байна. Япон Улс 2030 он гэхэд ус төрөгчийн хэрэглээг жилд 300 мянган тонн орчимд, үнийг энгийн хэрэглээнд тохирох хэмжээнд хүргэх зорилт тавьжээ.
Монгол Улсын Засгийн газар “Шинэ сэргэлтийн бодлого”-д эрчим хүчний хараат бус байдлыг бий болгох, дэвшилтэт технологид суурилсан эрчим хүчний шинэ эх үүсвэрүүд нэмэх зорилт тавьсан. Энэ хүрээнд хүрэн нүүрснээс ус төрөгч гарган авах туршилтын төсөлд оролцох сонирхлоо илэрхийлээд байгаа юм.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Дэлхийн дулаарлаас шалтгаалж улс орнууд нүүрнээс татгалзаж эхэлсэнтэй холбоотойгоор 2030 оноос нүүрсний хэрэглээ багасахаар байна. Манай Улсын хувьд ч дэлхийтэй хөл нийлүүлж хүлэмжийн хийг багасгах, дэвшилтэт технологи ашиглан цахилгаан эрчим хүч гарган авах зорилт тавьж “Шинэ сэргэлтийн бодлого”- доо тусгасан. Япон Улсын Засгийн газар Австралийн Засгийн газартай хамтран дэлхийд анх удаа ус төрөгчийн цахилгаан станц байгуулж хэрэглээнд нэвтрүүлэх туршилт хийж байна. Манай Улсын хувьд дийлэнх хэрэглээгээ нүүрсний цахилгаан станцаар хангадаг, далайд гарцгүй орон. Дээр нь хүрэн нүүрсний арвин нөөцтэй. Тиймээс хүрэн нүүрснээс ус төрөгч гарган авах энэхүү туршилтын төсөлд хамтран оролцох хүсэлтээ Япон Улсын талд илэрхийлсэн. Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишидатай уулзахдаа энэ талаар ярилцана. Бид хөгжлийг хөөж гүйцэх биш урьтаж харж алхам хийдэг болох хэрэгтэй байна” гэлээ.
Европын Холбоо, Австрали, Франц, Герман, БНСУ зэрэг улс орон, бүс нутгууд ус төрөгчийн талаарх стратегийн бодлогоо 2018 оноос хойш баталж эхлээд байна. Хувийн хэвшлийн компаниуд ч ус төрөгч гаргаж авах, тээвэрлэх, ашиглах нь байгаль орчинд ээлтэй эрчим хүчний ирээдүйн чухал эх үүсвэрүүдийн нэг гэдэгт санал нэгдэж “Hydrogen Council” хэмээх нэгдлийг үүсгээд байна. Одоогоор тус зөвлөлд дэлхийн тэргүүлэх 134 компани нэгдээд байна.



Тавдугаар сарын 18-28-ны өдрүүдэд дараах байршлуудад халуун ус хязгаарлана
УИХ-ын гишүүдийн сахилга, хариуцлагыг чангатгаснаар парламентад итгэх иргэдийн итгэлийг сэргээнэ гэв
Олимпын таеквондогийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний нээлт боллоо
“Улаанбаатар марафон 2026” тавдугаар сарын 23-ны бямба гарагт болно
Сүхбаатар дүүргийн 75 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн ажил үргэлжилж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 53 зөрчил бүртгэгджээ
Баянгол дүүрэгт нөөцийн мах худалдаалж буй дэлгүүрүүдийн байршил
Өнөөдөр улаан бич өдөр
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас, цас орж, говь, талын нутгаар салхи шуургатай байхыг анхааруулж байна
Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбар 48 мянган ажлын байр бий болгодог
Явган хүний гарц дээр гарсан зам тээврийн ослын улмаас 103 хүн эрүүл мэндээрээ хохирчээ
Газрын тосны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага, Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, ажилтнуудтай уулзлаа
Номин, М-март, Миний дэлгүүр сүлжээний нийт 81 салбарт нөөцийн мах борлуулж байна
960 хүүхдийн суудалтай 30 дугаар сургуулийн барилгын ажил 76 хувийн гүйцэтгэлтэй байна
Үндэсний мөнгөн тэмдэгт-төгрөгийн тогтвортой байдлыг хангахын төлөө хичээн ажиллахыг захилаа
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгджээ
Үс засуулбал эд,мал арвижна
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат өргөтгөсөн худалдааг өнөөдрөөр өндөрлөж, сүлжээ дэлгүүрүүдэд бүрэн хүргэлт хийхийг үүрэг болголоо
АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням: Гангийн үйлдвэрлэлийн цогцолборын бүтээн байгуулалтын ажлыг энэ онд эхлүүлнэ
Нийгмийн халамжийг дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай зорилтот хэсэгт чиглүүлнэ
Иргэдийнхээ эрх ашгийг хамгаалж, бүх талаар дэмжиж байхыг онцгойлон захилаа
Улаанбаатарт өдөртөө +29 градус дулаан
Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогчоор Г.Жаргалсайхан ажиллана
Скүтер, мопед, суррон, цахилгаан дугуйтай холбоотой 5431 зөрчлийг илрүүллээ
Өнгөрсөн 7 хоногт 8 удаагийн ой, хээрийн түймрийг унтраажээ
УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруула
Тавдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 137 гомдол, мэдээллийг хянан шалгав
Хонь, туулай, гахай, хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Монголын сувилагчдын нийгэмлэгийн тэргүүн, клиникийн профессор Доржжанцангийн Нямсүрэнд Эр
Х.Нямбаатар: “Ирээдүй цогцолбор”-ын 7 сургуулийн нэгийг математик, физикийн гүнзгийрүүлсэн
ХХНББХ: Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулахад тавьж буй нөхцөл, шаардлагуудыг хуу
Сүхбаатар Хэнтий аймагт бүртгэгдсэн ой, хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Олон Улсын сувилагчдын өдрийг тохиолдуулан салбарын зарим албан хаагчдыг Засгийн газрын ша
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх МУБИС, ХААИС-ийн багш, ажилтнуудтай уулзлаа
Эмгэнэл
