“Тэрбум мод” тарих үндэсний хөдөлгөөний хүрээнд Монгол улсын Байгаль орчны гавьяат ажилтан, биологийн ухааны доктор профессор Б. Чимидтэй ярилцлаа.
Тэрбээр “тэрбум мод”-ны асуудлаар олон аймагт хичээл зааж, лекц уншиж, мөн энэ сэдвээр асуудал дэвшүүлсэн өгүүлэл, эсээ ном гаргасан гээд энэхүү хөдөлгөөнд мэргэжлийн хүний мэдрэмжээр хамгийн идэвхтэй оролцож, арга туршлагаасаа хуваалцаж яваа нэгэн юм.
– Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын индэр дээрээс 2030 он гэхэд Монгол Улс тэрбумаар тоологдох мод тарьж ургуулна гэж уриалсан. Энэхүү уриалгын ач холбогдол хийгээд бодит биелэх бололцоо ямар байна гэж та харж байна?
– Монгол Улсын төрийн тэргүүн маань хоёр чухал асуудлыг монголын ард түмний бүх нийтийн хөдөлгөөн болгон уриалсан. Нэг нь Хүнсний хувьсгал, нөгөө нь “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн. Зарим нөхөд Ерөнхийлөгчийг юу ч хийхгүй байна гэж зэмлэх юм. Үүнээс том ажил гэж дэлхийд, монголд байх уу. Тэдний үзэж байгаагаар ам руу бэлэн хоол хийх, эсвэл мөнгө багц багцаар нь өгөхийг л ажил гэж үзэж байгаа бололтой. Үгүй юм аа. Би хүнсний хувьсгал, хоол хүнсээ өөрөө бэлтгэчихдэг орон болох тухай асуудлыг нь дэмжиж байгаа ч энэ удаад өөрийн мэддэг сэдэв, “Тэрбум мод” оо яръя. Байгаль экологийн доройтол, дэлхийн дулаарал, монголын цөлжилт, Улаанбаатарын агаарын бохирдол, утаанаас өөр том асуудал гэж хаана байна. Сайд, гуйлгачин хоёрт аль алинд нь цэвэр агаар хэрэгтэй болохоос биш, нэгэнд нь тарган ууц, нөгөөд нь ямааны год хэрэгтэй биш. Баячууд хичнээн их хөрөнгөтэй байсан ч тэд агаараар амьсгалах болохоос биш, доллараар амьсгалахгүй. Доллар идэх ч үгүй. Өнөөдөр дэлхий 1-2 хэмээр дулаарч, монголын шар шороо Энэтхэг хятадын хойгт хүрч, ой дотор ч цөлжилт үүсчихээд байхад мод тарих тухай санаачлага гаргасан нь буруу юм уу. Үүнийг зарим нөхөд эсэргүүцэж эдийн засгаа ярь, ард түмний амьдрал муу байхад юугаа яриад явнав гэж ерөнхийлөгчийг зэмлэж байна лээ. Ард түмний амьдрал, эдийн засаг энэ тэр гэдэг чинь байгаль ертөнц, агаар, ус, ойгоос чухал юм уу. Тэгтэл чамайг цатгаад өгөе, харин битгий амьсгал гэж хэлж болж байна уу. Юманд эрэмбэ гэж юм бий. Эхлээд баян тарган, амьдрал нь чинээлэг болчих, дараа нь цэвэр агаараар амьсгал, цэвэр ус уу, цэвэр хүнс хэрэглэ гэж хэлж болох уу?тэгэхээр Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн бол монголчуудын язгуур эр ашигт, дэлхий нийтийн, хүн төрөлхтний амин чухал асуудлыг хөндсөн, тэдний анхаарлыг тийш нь чиглүүлсэн санаачлага яах аргагүй мөн.
– Энэ маш чухал агаад амин чухал асуудал гэдгийг ойлголоо. Харин одоо тэр “тэрбум мод”-ыг яаж тарьж ургуулах, улмаар 2030 он гэхэд тэрбумаар тоологдох модтой болж чадах болов уу?
-Манайхан тэрбум мод гэж хэлэнгүүт шууд толгойд нь яаж мөнгө олох бэ, Надаас өрсөөд төр засгаас их мөнгө аваад, энд тэнд булаад, дундаас нь баяжчих гээд байна гэсэн хардлага төрж, зарим нэг нь энэ ажлыг өмчилж аваад, хийчих юм шиг санаа сэдэл төрөөд байна. Үнэндээ энэ бол бүх нийтийн хөдөлгөөн болж өрнөж байж хийгдэх ёстой ажил. Түүнээс биш ганц нэг хүний аминчхан үзэл, атгаг санаагаар ер бүтэхгүй. Жишээ нь мод тарих, ургуулахын ач холбогдол хийгээд, энэ талын багахан ч гэсэн туршлагагүй хүн хэзээ ч мод тарьж, үр дүн гаргахгүй. Өөрөөр хэлбэл, экологийн боловсролгүй байж мод тарих тухай яриа байхгүй. Мод тарьж ургуулгна гэдэг чинь тэр талын мэдлэгтэй хүний хийдэг, мэргэжлийн ажил байхгүй юм. Бүр тарих модны нүх ухах ч мэргэжил шаарддаг. Өнгөрсөн хавар Чингэлтэй дүүргийн нийгмийн халамжийн хэлтсээс зохион байгуулж 200 гаруй хүн мод тарив аа. Нүхээ ч зөв ухаагүй, хонхойлж хаячихаад л болсон гэж байгаа байхгүй юу. Гэтэл тэд ямар хүмүүс байсан гэж. Сургууль цэцэрлэгийн багш, төрийн албан хаагчид л байсан. Тэд наад захын нүхээ ухаж чадаагүй юм чинь модоо яаж суулгаж, услах нь бүр харанхуй. Ийм нөхцөлд мэргэжлийн хүн оролцоод заагаад байхад дутуу хаяад л тарцгааж байна лээ. Гэтэл тэрбум модны хүрээнд 1000 сургагч багш онлайнаар ч юм уу мэргжлийн баримжаагүй хүмүүст заагаад сургасан гээд ярьж байнаа нь инээдэм шүү дээ. Адаглаад монголд төгсөөд гарсан ойн талын мэргэжлийн 1000 гаруй хүн байна. Тэднийг цалинжуулаад нөөц бололцоог ашиглаад, сургаад явах ёстой.
-Бүх нийтийн хөдөлгөөн гэдэг үг үнэхээр сайхан сонсогдож байна. Яаж бүх нийтийн хөдөлгөөн болгох ёстой юм бол?
-Энэ нь бүх нийтээрээ мод, сөөг тариад сурчихна л гэсэн үг. Хашаандаа ганц ч модгүй байж, экологи, агаарын бохирдол, эрүүл мэнд яриад байж болохгүй. Түүний оронд яаж мод тарьдаг юм гээд сонирхоод, оролдоод, хичээх хэрэгтэй. Наад зах нь улиасны ганц мөчир хашаандаа ургуулчихаач л гэж хэлмээр байна. Хамгийн гол нь хүүхэд багачуудыг багаас эь мод ургамлаа тарьдаг болгож хүмүүжүүлэх ёстой болохоос биш, амьтан судлалын хичээл заахдаа амём, шаахай, ургамал судлал заахдаа эс мембраам заагаад байвал яаж экологич болж мод тарих билээ. Хүүхдийг багаас нь мод тарьж сургахад боловсролын систем их анхаарах ёстой. Би сайхан санаа хэлж, төсөл боловсруулаад боловсролын яаманд өгсөн. Сайд нь хүлээж аваад хэрэгжүүлъе гэж байхад доор суудаг нэг түшмэл таныг хүлээж авах зав алга гэх ухааны юм ярьсан. Энэ бол тэрбум модноос 2 жилийн өмнө сэдсэн миний санаа. Юу гээч. Монголын бүх сургууль, цэцэрлэгт 6х5 метр буюу 30 м2 талбайд хайлаасыг үрээр тариад ургуулчих, тэгвэл монголын ерөнхий боловсролын 860 гаруй сургууль, 2300 гаруй цэцэрлэгт тарьсан хайлаасны суулгац л тэрбум мод болж байна гэсэн санааг хэлээд төслийг өгөхөд, манай боловсролын систем багш, ажиллагсадынхаа хүчээр 64.0 сая мод ургуулчихна гээд өөдөөс яриад сууж байна ш дээ. Зүй нь хавар 5-р сард хайлаас мод үрээ хаяна. Нэг нас гүйцсэн хайлааснаас бараг 1.0 сая ширхэг үр гарна. Түүнийг түүгээд л тарихад 1000 хайлаасны үрээр тэрбум мод ургуулчих бололцоо байна гэж хэлээд байхад тоохгүй байгаа.
-Ийм бэлэн санаа, туршлага, үр дүн байхад дэмжихгүй байгаа бол боловсролынхон юм хийхгүй нь дээ?
-Энэ ажлыг зургаан жилийн өмнө миний бие санаачлаад Сонгинохайрхан дүүргийн 114-р сургуульд Энхжаргал гэдэг захиралтай яриад хэрэгжүүлсэн. Ковидийн өмнө яг 30 м2 талбайгаас тэд 5600 ширхэг хайлаасны суулгац ургуулж авч байсан юм. Гэтэл тэрбум модны асуудал гараад ирэхээр үүнийг хэрэгжүүлъе гэсэн чинь хөдөлж өгөхгүй байна шүү дээ. Тэгээд багш, ажиллагсадын хүчээр 64.0 сая мод тарина гэнэ. Хаана вэ, хэн услах юм. намарт хичээл цуглаад л, хавар шалгалт шүүлэг болоод тэгээд хэдүйд нь мод тарих гээд байгаа юм, худлаа шүү дээ. Харин биологийн багш, 12 жилтэй сургуулиуд, цэцэрлэгийн багш ажилчид гээд, тэр хашаан дотор 30 м2 газар олдоно доо.
-Мэдээж тэрбум модны хүрээнд хөрөнгө хүч ч их гарах байх, ажил ч өрнөх байх. Гэхдээ бүх нийтийн хөдөлгөөн болгоход таны санал, санаачлага хэрэгтэй л байж таарна?
-Намайг хэн тоохов гэгчээр, биднээс, бүр надаас зай их барьж байгаа. Би монголын хэрэглэгчдийн академийн шугамаар энэ хугацаанд 11 аймагт тэрбум модны асуудлаар хичээл зааж, лекц уншлаа. Хил хамгаалах ерөнхий газрын харьяа отряд, ахмадын хороо, хорих анги зэрэг маш олон газар хичээл зааж лекц уншиж байна. Саяхан өөрийн цахим хуудсан дээрээ надаар хичээл заалгах, лекц уншуулах хүн байвал би үнэгүй зааж өгъе гэж бичсэн чинь 380 хүн хандаж холбогдлоо. Үүнийгээ л би тэрбум мод тарих үндэсний хөдөлгөөнд оруулж буй хувь нэмэр гэж ойлгож байна. 2030 он хүртэл багагүй хугацаа байна. Тийм учраас энэ хугацаанд монголын бүх аймагт явж хичээл зааж лекц уншиж, шавь бэлтгэнэ гэж бодож байгаа.
-Үнэхээр та энэ асуудалд анхаарлаа хандуулж чин зүрхнээсээ ажиллаж байгаа юм байна шүү дээ?
-Өдий насны хүн төрийн зөв бодлого, сэдэж санаачилсан ажилд нь оролцохгүй бол хэн хийх юм бэ? Гаднаас нь шүүмжлээд сууж баймааргүй байна. Намайг ашиглаач л гээд хашгираад байгаа. Зөндөө хийх ажил, санаачилж эхлүүлж байгаа ажил байна. Зөвхөн иргэний экологийн боловсрол, сургууль, цэцэрлэгт мод тарих, хайлаас гэж агуу модны талаар товчхон саналаа хэлэхэд ийм л байна даа.
– Ингэхэд таныг талаар таныг хүртээмжтэй, хүртээлтэй сайхан ном бичсэн гэж сонслоо?
– Энэ тухайд “Тэрбумаар тоологдох мод монголд ургуулахын учир” гэдэг танин мэдэхүй, бүх нийтийн экологийн боловсрол, тэрбум модны сэдвээр асуудал дэвшүүлсэн өгүүлэл, эсээ ном гаргасан. Тодруулбал, хайлаас гэж ямар мод вэ, хэзээ үрээ хаяж хэдийд тарих бэ? одоо хавар боллоо та мод тарихад бэлэн үү? Тэрбум мод хөдөлгөөнд иргэн байгууллага, хувь хүний оролцооны талаар сонирхолтой ном болсон гэж бодож байгаа.
Д.Гэгээ

Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбар 48 мянган ажлын байр бий болгодог
Явган хүний гарц дээр гарсан зам тээврийн ослын улмаас 103 хүн эрүүл мэндээрээ хохирчээ
Газрын тосны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага, Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, ажилтнуудтай уулзлаа
Номин, М-март, Миний дэлгүүр сүлжээний нийт 81 салбарт нөөцийн мах борлуулж байна
960 хүүхдийн суудалтай 30 дугаар сургуулийн барилгын ажил 76 хувийн гүйцэтгэлтэй байна
Үндэсний мөнгөн тэмдэгт-төгрөгийн тогтвортой байдлыг хангахын төлөө хичээн ажиллахыг захилаа
Сүхбаатар дүүрэгт нөөцийн мах худалдаалж буй дэлгүүрүүдийн байршил
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгджээ
Үс засуулбал эд,мал арвижна
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат өргөтгөсөн худалдааг өнөөдрөөр өндөрлөж, сүлжээ дэлгүүрүүдэд бүрэн хүргэлт хийхийг үүрэг болголоо
АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням: Гангийн үйлдвэрлэлийн цогцолборын бүтээн байгуулалтын ажлыг энэ онд эхлүүлнэ
Нийгмийн халамжийг дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай зорилтот хэсэгт чиглүүлнэ
Иргэдийнхээ эрх ашгийг хамгаалж, бүх талаар дэмжиж байхыг онцгойлон захилаа
Эмгэнэл
Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Улаанбаатар марафоны үеэр 06:00-18:00 цагийн хооронд төв замыг хаана
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх соёл, урлагийн салбарынхантай уулзлаа
Өнөөдөр хөх морь өдөр
Өнөөдөр нутгийн баруун хагаст бороо, нойтон цас, цас орж, зөөлөн цасан шуурга шуурахыг анхааруулж байна
“UBCab” ХХК-ийн такси үйлчилгээний ахмад жолооч Лувсанцэрэнгийн Баасанбаярт Гавьяат тээвэрчин цол хүртээжээ
Улаанбаатарт өдөртөө +29 градус дулаан
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 91 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогчоор Г.Жаргалсайхан ажиллана
Скүтер, мопед, суррон, цахилгаан дугуйтай холбоотой 5431 зөрчлийг илрүүллээ
Өнгөрсөн 7 хоногт 8 удаагийн ой, хээрийн түймрийг унтраажээ
УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруула
Тавдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 137 гомдол, мэдээллийг хянан шалгав
Хонь, туулай, гахай, хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Монголын сувилагчдын нийгэмлэгийн тэргүүн, клиникийн профессор Доржжанцангийн Нямсүрэнд Эр
Х.Нямбаатар: “Ирээдүй цогцолбор”-ын 7 сургуулийн нэгийг математик, физикийн гүнзгийрүүлсэн
ХХНББХ: Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулахад тавьж буй нөхцөл, шаардлагуудыг хуу
Сүхбаатар Хэнтий аймагт бүртгэгдсэн ой, хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна
Олон Улсын сувилагчдын өдрийг тохиолдуулан салбарын зарим албан хаагчдыг Засгийн газрын ша
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх МУБИС, ХААИС-ийн багш, ажилтнуудтай уулзлаа
Эмгэнэл

Та говьд говийн ургамал тарихад л туслаач, харгана бударганаа яаж тарихаа малчдад заагаад өгчихвөл их зүгээр бн