Хан-Уул дүүргийн Биеийн тамир, спортын хороо, дүүргийн 209 дүгээр цэцэрлэгтэй хамтран зохион байгуулсан сагсан бөмбөгийн тэмцээн амжилттай болж өндөрлөлөө. Тэмцээн анх удаа зохион байгуулагдаж байгаа бөгөөд дүүргийн 19 цэцэрлэгийн 133 багш ажилчид холимог системээр өрсөлдсөн юм.
Тэмцээний нэгдүгээр байрт 27 дугаар цэцэрлэг, хоёрдугаар байрт 190 дүгээр цэцэрлэг, гуравдугаар байрт 41 дүгээр цэцэрлэгийн баг тамирчид тус тус байр эзэлж өргөмжлөл, медаль, мөнгөн шагналаар шагнуулав.
ХАН-УУЛ ДҮҮРГИЙН БИЕИЙН ТАМИР,
СПОРТЫН ХОРОО