“Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих хөтөлбөр”-ийн санхүүгийн дэмжлэгт хамрагдах хүсэлтэй иргэдийн төслийг 2016 оны 03 дугаар сарын 04-өөс 03 дугаар сарын 25-ны өдрийг дуустал хугацаанд Хөдөлмөрийн хэлтэс дээр хүлээн авна.
Бүрдүүлэх баримт бичиг :
- Санхүүгийн дэмжлэг хүссэн тухай өргөдөл
- Төсөл хэрэгжүүлэгчийн өөрийн болон хамтран ажиллах бусад иргэдийн иргэний үнэмлэхний хуулбар /Хан-Уул дүүргийн иргэн байх/
- Аж ахуй эрхлэх үйл ажиллагааны төсөл, төлөвлөгөө
- Хөдөлмөрийн чадвар алдалтын акт буюу Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр
- Ажлын байрны зурагжилт
Тавигдах шаардлага:
- Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрийн хугацаа нь хүчинтэй байх. /12 сараас дээш хугцааагаар сунгасан байх/
- Төсөл шаардлага хангасан байх.
- Төсөл хэрэгжүүлэх ажлын байртай байх.
- Санхүүгийн дэмжлэгт урьд өмнө нь хамрагдаж байгаагүй байх ./24 сар/
- Төсөл хэрэгжүүлэгч нь ажлын туршлага, ур чадвар, чадамжтай, чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байх.
Холбогдох утас: 344366, 70144366
ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ХӨДӨЛМӨРИЙН ХЭЛТЭС