Дэлхийн шилдэг циркчид Монголд

2016 оны 03-р сарын 14 өдөр, 15 цаг 24 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

 “Монгол Циркийн Хөгжлийн Төв” ТББ -аас санаачлан “ДЭЛХИЙН ЦИРК МОНГОЛД  2016” олон улсын циркчдийн 3 дахь удаагийн бүрэн хэмжээний тоглолтыг Улаанбаатар хотод энэ сарын 26 – аас үзэгчид, хүүхэд багачуудад зориулан зохион байгуулах гэж байна.

Өнөөдөр тоглолтын зохион байгуулагчид  хэвлэлийн бага хурал хийн тоглолтын талаархи  дэлэгрэнгүй мэдээлэл өглөө . Энэ удаагийн тоглолтонд АНУ, Англи, Франц, Испани, Бразиль, Бельги,Өмнөд Африк, БНХАУ, ОХУ, Монгол зэрэг 15 орны, олон улсын циркчдийн тэмцээний алт, мөнгө, хүрэл цомын эзэд, чансаа өндөр 60 гаруй уран бүтээлчид оролцоно.

 Агаарын гимнастикийн төрөлд дэлхийд чансаагаараа тэргүүлдэг Испани жүжигчидийн санаанд багтамгүй эрсдэлтэй сэтгэл түгшээсэн үзүүлбэрүүд, Циркийн хаан үзүүлбэр гэгдэх агаарын гимнастикийн хоёр төрлийг нэгтгэн үзүүлэх дэлхийд цор ганц гэж гайхагдсан Беларусь улсын циркчдийн шилдэг номер, БНХАУ-ын циркийн жүжигчин эмэгтэйн сул утсан дээрх агаарт хөвөх мэт тэнцвэрийн үзүүлбэр гээд амь өрссөн аюултай сонин содон үзүүлбэрүүд  Монгол циркийн алтан манежнаа үзэгчдийн хүртээл болно.

Циркийн урлаг бол эрч хүч, эр зориг, гоо сайхныг төгс бүрдүүлж чадсан гайхамшигт сонгодог урлаг юм. 75 жилийн баялаг түүхтэй, Монголын циркийн урлагийн өв уламжлал, үнэт зүйлсийг хадгалан авч үлдэх, хөгжүүлэхэд тоглолтын гол ач холбогдол оршиж байгааг зохион байгуулагчид онцолж байлаа.12596619_1119969401367780_2107704220_o

Монголын үндэсний циркийн жүжигчид өнгөрсөн хоёрдугаар сард Франц улсад болсон Олон улсын циркчдийн тэмцээнээс алтан цом, гуравдугаар сард Испани улсад зохиогдсон олон улсын тэмцээнээс алтан цом мөн ОХУ-д болсон олон улсын циркчдийн тэмцээнээс алтан цомыг тус тус хүртсэн.

Энэхүү бахдам сайхан амжилтаараа дэлхийд гайхагдсан манай жүжигчид энэ удаагийн “Дэлхийн цирк Монголд” тоглолтод эх орноо төлөөлөн оролцох юм. Мөн Монголын Үндэсний циркийн Номуунбаатар ахлагчтай жүжигчдийн үзүүлбэрийн менежерээр ажилласан Н.Эрдэнэ олон улсын циркчдийн тэмцээнүүдэд эх орноо төлөөлөн шүүгчээр ажилласан нь дэлхийн циркийн урлагт монголын цирк ямархан хэмжээнд явааг харуулсан томоохон шалгуур үзүүлэлт болсон юм.12837658_1119969408034446_625582238_o

Тоглолтод араатны хаан арслан, адал явдалт сармагчингууд, өхөөрдөм лам гөрөөс оролцоно. Мөн давжаа бяцхан одой морьд, дэггүй сэргэлэн сургуультай нохойнууд Монголын үзэгчид, хүүхэд багачуудыг баясгаж, авьяас чадвараа гайхуулахаар айсуй.

Тоглолтын тасалбарыг 1900-1950 үнэгүй хүргэж байгаа юм байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх