Хан-Уул дүүргийн АБНТБТ-д ХАНГАЙ дээд сургуулийн оюутнууд дадлага хийх гэрээ байгууллаа

2016 оны 03-р сарын 14 өдөр, 17 цаг 54 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Хан-Уул дүүргийн Албан бус-Насан туршийн боловсролын төвд “Хангай” дээд сургуулийн оюутнууд дадлага хийх гэрээ байгууллаа. Үүний дагуу Албан бус-Насан туршийн боловсролын төвийн захирал Ж.Оюунцэцэг, “Хангай” дээд сургуулийн захирал Т.Цэнд-Аюуш нар энэхүү гэрээг харилцан тохиролцож дараах нөхцөлөөр байгуулав. “Хангай” дээд сургуулийн нарийн бичгийн дарга-албан хэргийн ажилтан, программ хангамж, хэвлэлийн эх бэлтгэлийн 3-н мэргэжлээр танилцах дадлага, үйлдвэрлэлийн, төгсөлтийн өмнөх дадлага хийх харилцан туслах, хамтран ажиллах 21 хоногийн дадлага хийхээр гэрээ байгуулав. Дадлагын 5 оюутнууд нь гэрээнд тусгагдсан мэргэжлийн онцлогоос хамааран дараах ажлуудыг гүйцэтгэлээ. Үүнд

  1. Байгууллагын танилцах дадлагаар Албан бус-Насан туршийн боловсролын төвийн үүсэл хөгжил, зорилго, бүтэц, үйл ажиллагааны чиглэлийн бүрээр судлах
  2. Программ хангамж компьютерийн аюулгүй байдлыг хангаж ажиллах
  3. Программын болон системийн алдаа олж засварлах
  4. Компьютер форматлах, install, driver-ийг суулгаж, хэвийн үйл ажиллагааг хангах
  5. Хэвлэлийн эх бэлтгэлийн хийхэд анхаарах зүйл
  6. 1 минутанд 150-250 үгийг шивэх
  7. Гарын авлага зөвлөмж боловсруулах
  8. Adobe photoshop программ үндсэн цэсний үүрэг
  9. Power point программын эх бэлтгэлийг хийж хэвлэх
  10. Нарийн бичгийн дарга-Албан хэргийн ажилтан нь тухай байгууллагын бичиг хэргийн ажилтны ажлын байр, ажил үүрэг, үйл ажиллагаанд судалгаа хийх
  11. Ирсэн, явсан бичгийн тоотыг журналд бүртгэх
  12. Бичиг баримтыг стандартын дагуу хөтлөх
  13. Хөтлөх хэргийн нэргийн жагсаалтын маягт, түүнийг хөтлөх журам
  14. Бичиг баримтыг үдэж цэгцлэн архивын нэгж болгох
  15. Хариутай бичиг тоотыг хяналтын картанд авч биелэлтыг холбогдох ажилтнаар хянуулан стандартын дагуу үйлдэж сурах зэрэг дадлагыг хийлээ.

Байгууллагын албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд заавал мөрдөх хууль тогтоомжууд, дүрэм журам, стандарт  тэдгээрийн хэрэгжилт ямар байх талаар заавар зөвлөлөө өгч ажиллалаа.

11418607_978736638848433_435981463_n 12084171_978736645515099_1126268483_n 12835027_978736612181769_1020738027_n

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН АЛБАН БУС-НАСАН ТУРШИЙН БОЛОВСРОЛЫН ТӨВ

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх