Энэтхэг баллистик пуужин туршлаа

2016 оны 03-р сарын 15 өдөр, 10 цаг 53 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

 Энэтхэг улс 1 тонн давсан жинтэй цөмийн цэнэгт хошуу тээх чадалтай, дунд тусгалын “Agni-I” баллистик пуужинг амжилттай туршжээ. Энэтхэгийн Батлан хамгаалах судалгааны байгууллагын албан ёсны мэдээллээр, “Agni-I” пуужинг даваа гарагийн өглөө орон нутгийн цагаар 09 цаг 15 минутад тус улсын зүүн нутагт оршдог Орисса мужийн Чандипур полигоны хөдөлгөөнт харвах төхөөрөмжөөс харвасан байна.Пуужингийн туршилтыг үйл ажиллагааны цаашдын бэлэн байдлыг цаашид бэхжүүлэх тогтмол шалгалтын хүрээнд явуулжээ. “Agni-I” пуужинг хамгийн сүүлд 2015 оны 11 дүгээр сарын 27-нд амжилттай туршсан байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх