“Хэрэглэгчийн жил”-д зориулсан өдөрлөг болно

2016 оны 03-р сарын 15 өдөр, 11 цаг 14 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

НҮБ-ын Ерөнхий ассамблей жил бүрийн гуравдугаар сарын 15-ны өдрийг Хэрэглэгчийн эрхийг хамгаалах Олон улсын өдөр хэмээн зарласнаас хойш энэ өдрийг дэлхий нийтээрээ 31 дэх жилдээ тэмдэглэж байгаа бөгөөд манай улсын хувьд энэ жил “Антибитокийн цэснээсээ хасъя” уриан дор нэгдэж байна. Монгол Улсын Засгийн газраас 2016 оныг “Хэрэглэгчийн жил” болгон зарласантай холбогдуулан өнөөдөр Чингисийн талбайд Монгол Улсын Шадар сайдын  харьяаны Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Стандартчилал, хэмжил зүйн газар, Онцгой байдлын ерөнхий газар, Худалдан авах ажиллагааны газар, Оюуны өмчийн газрууд хамтран үйл ажиллагаагаа сурталчлах, иргэд хэрэглэгчдэд мэдээлэл, зөвлөгөө өгөх өдөрлөг арга хэмжээг зохион байгуулах гэж байна. Өдөрлөгт төрийн байгууллагууд болон үүрэн телефоны оператор байгууллагууд, сүлжээ дэлгүүр, ресторанууд оролцож иргэдэд хүссэн мэдээ мэдээллийг өгнө.

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх