Жил бүр явуулдаг “Хаврын давшилт” буюу “Омар ажиллагаа” Афганистанд эхэлсэн гэдгийг “Талибан” бүлэглэл мэдэгдээд “давшилтын явцад дайсны байрлал руу ихээхэн хүчээр довтолгоон хийж, дайсны бэхлэлтүүд дотор амиа золиослох болон тактикийн халдлага үйлдэж, хотуудад байгаа цэргийн командлагч нарыг хөнөөх болно” гэсэн байна. “Талибан” бүлэглэлийн толгойлогч Мулла Омар амиа алдсаны дараа уг ажиллагааг “Омар” нэрлэсэн бөгөөд энэ нь 15 жилийн турш үргэлжилж буй “АНУ-ын эзлэн түрэмгийллийн эсрэг ариун дайн”, Афганистанд лалын дэг журмыг дахин тогтооход чиглэсэн үйл ажилллагааны нэгэн хэсэг” ажээ. Хаврын улирал ирж байгаа учраас бид ариун дайнаа дахин эхлүүлэх цаг боллоо гэж тус бүлэглэл мэдэгдсэн байна.
“Талибан” бүлэглэлийн хаврын дайралт эхэлжээ
2016 оны 04-р сарын 13 өдөр, 12 цаг 51 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )