Оросын Засгийн газрын албан тушаалтнуудын 2015 оны орлогыг танилцууллаа

2016 оны 04-р сарын 18 өдөр, 09 цаг 57 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өнгөрсөн онд 8.891 сая рублийн орлого олсон нь тус улсын зарим сайд нарын орлогоос бага тоо аж. Оросын өндөр албан тушаалтнуудын 2015 оны тайлангаас үзвэл, В.Путины хувийн эзэмшилд 15 акр эдлэн газар, 77 метр квадрат талбай бүхий орон сууц болон гарааш  байдаг байна. Оросын төрийн тэргүүн мөн ГАЗ М-21, ГАЗ М-21-Р, “Нива” загварын автомашин, “Скиф” машины чиргүүл болон 153 метр квадрат талбайтай орон сууц, гарааш эзэмшдэг аж. Кремлийн албан тушаалтнуудаас хамгийн өндөр орлогыг Ерөнхийлөгчийн тамгын газрын даргын нэгдүгээр орлогч Вячеслав Володин олсон нь 87 сая рублиэс давжээ. ОХУ-ын Засгийн газрын хэвлэлийн албаны мэдээллээр, тус улсын Ерөнхий сайд Дмитрий Медведев 2015 онд 8.8 сая орчим рублийн орлого олсон байна. Оросын сайд нарын танхимын хамгийн баян хүнээр 2015 онд 455 сая гаруй рублийн орлого олсон Нээлттэй Засгийн газрын хэрэг эрхлэх яамны сайд Михаил Абызов тодорчээ. Засгийн газрын хамгийн баян албан тушаалтнуудын жагсаалтын хоёрдугаарт шадар сайд Юрий Трутнев 153.8 сая рублийн орлогоороо орсон бол гуравдугаарт Аж үйлдвэр, худалдааны сайд Денис Мантуров 144.7 сая орчим рублийн орлогоор оржээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх