Иракийн парламентын ордны өмнө суулт хийжээ

2016 оны 05-р сарын 02 өдөр, 09 цаг 29 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Иракийн нийслэл Багдад хотын “Ногоон бүс” гэх хамгаалалттай бүсэд хэдэн мянган иракчууд дайран орсны дараа лалын шийт урсгалын хүчирхэг номлогч Муктада Садрыг дэмжигчид Иракийн парламентын ордны өмнө эсэргүүцлээ илэрхийлж, суулт хийсэн байна. Тус бүсэд Элчин сайдын яамд болон Засгийн газрын байрууд байрладаг ажээ. Эсэргүүцлийн жагсаал хэдэн долоо хоног үргэлжилсэн ч “Ногоон бүс” рүү дайран орсон хэрэг анх удаа гарсан бөгөөд үүнтэй холбогдуулан Иракт онц байдал зарласан бөгөөд Иракийн аюулаас хамгаалах хүчнийхэн жагсагчдын эсрэг нулимс асгаруулагч болон буу хэрэглэсэн байна. Иракийн засаглалын тогтолцоог шинэчилж, илүү ил тод болгосноор нам болон шашны үзэлд тулгуурласан эрх баригчдын авлига авах асуудал буурна гэж Муктада Садрыг дэмжигчид үздэг ажээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх