​Ургамлын тоосны харшлаас сэргийлэх нэг арга нь үсээ угаах

2016 оны 05-р сарын 04 өдөр, 11 цаг 38 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

 Манай оронд 203 зүйлийн харшилын шалтгаант ургамал байдаг байна. Тэгвэл нийслэлийн иргэдийн 30 хувь нь амьсгалын замын харшилтай байдаг гэнэ. Урин дулаан цагт таньд шингэн нус их хэмжээгээр гоожих, хамрын салст эд хөөж, хавдсанаар хамар битүүрэх, ойр ойрхон хүчтэй найтаалгах, нүд улайх, загатнах, эсвэл хорсох зэрэгээс гадна чих, амны хөндий загатнах, толгой өвдөх, ядрах, сульдах эсвэл уур уцаар нэмэгдэх зэрэг шинжүүд илэрвэл та ургамлын тоосны харшилтай гэсэн үг юм.Ургамлын тоосны харшлаас урьдчилан сэргийлэх хэд хэдэн арга бий. Тухайлбал, харшил төрүүлэгч шарилж, лууль болон хөл газрын ургамлуудын цэцэгжилт, тоосжилтын үед энэ төрлийн ургамлуудаас аль болох хол газарт түр байрлаж, амьдрах хэрэгтэй гэнэ. Энэ нь ургамлын тоосны харшлаас сэргийлэх хамгийн гол арга зам гэж мэргэжлийн эмч зөвлөж байна.

Хэрэв хол байрлах боломжгүй бол дараах зөвлөгөөг дагаарай. Шарилж, лууль нь өглөөний 04.00-09.00, оройн 17.00-22.00 цагт тоосоо гөвдөг. Энэ үед хаалга, цонхоо онгойлгохгүй байх эсвэл тор байршуулах, гэр болон албан газар, машиндаа агаар чийгшүүлэгч хэрэглэх, гадуур өмсөж явсан хувцсаа битүү орчинд хийх, угаасан хувцсаа гадаа тавихгүй байх, гадуур явахдаа амны хаалт зүүх, үсээ угааснаар урьдчилан сэргийлж болдог гэнэ.

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх