“Shell” компани “Петро Матад”-аас гэрээгээ цуцлана

2016 оны 05-р сарын 04 өдөр, 11 цаг 38 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Монголын төв болон баруун нутагт газрын тосны хайгуул хийж буй “Петро Матад” компани өөрийн эзэмшлийн IV болон V талбайд бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу хамтран ажиллаж буй түншээ алдсан тухайгаа баасан гарагт мэдэгджээ.”Shell” компани өөрийн салбар компаниараа дамжуулан “Петро Матад”-ын охин компани болох “Төв Азийн газрын тосны корпораци” /Central Asian Petroleum Corporation Limited/-д хандан  2015 оны дөрөвдүгээр сарын 7-нд байгуулсан “Farmout” гэрээгээ цуцлах тухайгаа мэдэгдсэн байна. “Shell” компанийн гаргасан шийдвэр нь өөрийн үнэт цаасны багцын талаар оновчтой шийдвэр гаргах гэж байгаатай  холбоотой, харин дээрх хайгуулын талбайнуудын техникийн хэтийн төлвөөс ямар нэгэн байдлаар хамаарсан зүйл үгүй гэж “Петро Матад” компанийн ТУЗ-ийн мэдэгдэлд дурджээ. Гэрээнд зааснаар, “Shell”-ийн салбар компани нь  бүтээгдэхүүн хуваах гэрээнээс гарснаар  “Төв Азийн газрын тосны корпораци”-д тодорхой хэмжээний нөхөн төлбөр төлөх ёстой болж байгаа юм. “Петро Матад”-ын мэдэгдсэнээр, нөхөн төлбөрийн хэмжээ чамгүй их байгаа ажээ. Ийнхүү “Shell” хувьцаагаа буцааснаар хоёр талын бүтээгдэхүүн хуваах гэрээн дэх “Петро Матад”-ын эзэмшлийн хувь эргэн 100 хувь болох юм.

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх