Аргентиний Ерөнхийлөгч оффшор данстай эсэхийг шалгуулна

2016 оны 05-р сарын 04 өдөр, 12 цаг 02 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Оффшорын компаниудтай холбоотой гэдгээ санаатайгаар нуусан хэмээн сэжиглэгдэж буй Ерөнхийлөгч Макритай холбоотой дуулианд мөрдөн шалгалт явуулахыг шүүгч Себастиан Касанельо шүүхээс хүсчээ. “Панамын файлууд” гэх шуугиан тарьсан баримт бичигт дурдсаныг үзвэл, Аргентины Ерөнхийлөгч Маурсио Макри нь Панамд бүртгэлтэй “Kagemusha SA” гэдэг компанийн захирлын алба хашдаг байна. Түүнээс гадна, өөрийн эцэг Франко Макригийн 1998 онд Багамын арлуудад байгуулсан Fleg Tranding Ltd компанийн захирал аж. Харин Ерөнхийлөгч Макри хууль зөрчсөн гэх дээрх үг яриаг эрс няцааж, өөртэй нь холбоотой татварын тайлан болон бусад бүх баримтуудыг шалгах хүсэлтийг шүүхэд гаргасан тухай мэдээг “Насьон” сонин даваа гарагийн дугаартаа нийтэлсэн байна.

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх