Ч.Улаан , Д.Тэрбишдагва нар бүлгээсээ гарах уу

2016 оны 05-р сарын 04 өдөр, 12 цаг 25 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Ч.Улаан нар өнөөдөр Төрийн ордонд 12 цагаас цаг үеийн асуудлаар хэвлэлийн хурал хийнэ хэмээн цахим хуудаснаа бичжээ. Тэдний зүгээс нам болон эвслээсээ гарч магадгүй гэсэн шум сүүлийн өдрүүдээр хэвлэлүүдээр гарах болсон. Хэрэв олны дунд тархсан яриа үнэн болж тэд бүлгээсээ намаасаа гарах нь үнэн бол  “Шударга ёс” эвсэл УИХ-д бүлэггүй болох юм.

Хэрэв эвслийн бүлэг тарвал  саяхан бүлгийн дарга болсон УИХ-ын гишүүн О.Баасанхүү хамгийн богино хугацаанд бүлгийн даргаар ажилласан эрхэм болох нь .

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх