УИХ-ын гишүүн, МАХН-ын гишүүн Ч.Улаан, Д.Тэрбишдагва нар намаасаа гарах болсон талаараа Төрийн ордонд хэвлэлийн бага хурал хийж байна.
Ч.Улаан “Сонгуулиа шударгаар хөрөнгө мөнгөний асуудал оролгүйгээр сонгууль зохион байгуулахыг хүсч байгаа. Үүнтэй холбоотойгоор Шударга ёс эвслээс хуулийн төсөл өргөн барьж байсан. Түүнчлэн Цэцийн дүгнэлтийг хүлээн авсантай холбоотойгоор УИХ хуулинд өөрчлөлт орох талаар хэлэлцэж байна.
Намын нэрийг дугуйлах биш, намаас дэвшиж буй хүний нэрийг дугуйлах боломж байна гэж бид үзэж байна. Сонгуулийн системд ямар ч байсан өөрчлөлт орох, нам биш хүнээ сонгох системд орох нь ойлгомжтой боллоо. Тиймээс намууд нэгдэж, сонгогчдынхоо саналыг алдахгүй байх зам руу явж байна.” гэв.
Мөн Д.Тэрбишдагва гишүүн бид хоёр МАХН-аас гарах өргөдлөө намын даргадаа өгч байгаа гэдгээ мэдэгдлээ.