Согтууруулах ундаа худалдах болон түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй худалдаа, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газрууд аттестатчилал явуулна

2016 оны 05-р сарын 26 өдөр, 11 цаг 38 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газраас архи согтууруулах ундаа худалдах болон түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй худалдаа, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газруудыг хамруулсан нэгдсэн сургалтыг зохион байгууллаа. Сургалтын үеэр 2016 онд явуулах аттестатчиллын удирдамжийг танилцуулан холбогдох зөвлөмжийг өгч, гарын авлага тарааж, санал солилцлоо.

Аттестатчиллын хүрээнд тусгай зөвшөөрөлтэй худалдаа, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газруудад холбогдох хуулиудын хэрэгжилт, стандартын шаардлагын биелэлтийг хэрхэн хангасныг шалган үнэлэлт дүгнэлт өгч, хоол үйлдвэрлэл үйлчилгээний газруудын стандартын шаардлага хангасан өөх тос баригчийг суурилуулсан байдал, худалдан борлуулж буй хүнсний бүтээгдэхүүний хадгалалт чанар, аюулгүй байдал, хүнсний сав баглаа боодлын шошго стандартын дагуу байгааг шалган, Улаанбаатар хотын татвар суутгагчаар бүртгүүлж, татварын программ суулгасан кассын аппараттай эсэх, хаяг, гэрэлтүүлгийг хэрхэн шийдсэн, гадна орчныхоо 50 м хүртэлх нийтийн эзэмшлийн зам талбайг тохижуулсан байдал, цэвэрлэгээний ажилд тогтмол оролцдог эсэх зэрэг үзүүлэлтүүдийг харгалзан аттестатчиллыг явуулна. Аттестатчиллын шалгалтыг  2016 оны 07 дугаар сарын 01-ний баталсан удирдамжийн дагуу явуулах бөгөөд дүүргийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах болон түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй худалдаа, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний нийт 80-аад газруудхамрагдана.

ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХЭЛТЭС

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх