Дэлхийн дэвжээ бидэнд хэрэгтэй байна

2016 оны 07-р сарын 11 өдөр, 14 цаг 04 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Зохиолч Б.Батрэгзэдмаагийн “Очир эрхшээгч” ном “AMAZON”-ны номын талбарт өрсөлдөхөөр болсон билээ. Алс холын АНУ-д суугаа яруу найрагч Х.Тэргэл зохиолч Б.Батрэгзэдмаагийн номыг дэмжихийг элэг нэгт монголчууддаа уриалж, цахим хуудаснаа ийнхүү захидал бичжээ. 

Эрхэм хүндэт Монгол ахан дүүсээ. Энэ дэлхийгээр тархан суугаа Монголчуудаа.

Монголынхоо түүх, соёлоор бахархаж, үүх түүхээ,зан заншилаа дэлхийд таниулах өргөн боломж энэ удаад та бидэнд олдож байгаа билээ.

Зохиолч яруу найрагч Б.БАТРЭГЗЭДМАА- гийн туурвисан “ОЧИР ЭРХШЭЭГЧ ” ном Амазоны санал асуулгад нэг сарын хугацаатай орж байгааг та бүхэндээ дуулгахад тун их баяртай байна Сарын хугацаанд хамгийн олон санал авсан ном Англи хэл дээр хэвлэгдэн гарч дэлхийн олон хэлийн улс орон ,энэ дэлхий даяараа Монголын уран зохиолоор дамжуулан Монгол орноо улам их сурталчлан таниулах их үйлсэд эрхэм уншигч таныг хувь нэмрээ оруулна уу гэж хүсэж байна.

Зуун зуун дамжсан ч дэлхийд биднийг таниулдаг эзэн дээдэс агуу Чингис хааныхаа нэрээр төдийгүй, судар ном, үүх түүхээрээ дэлхийд танигдаж хэний үр сад билээ гэдгээ харуулцгаая.

Монголын уран зохиолд дэлхийн дэвжээ хэрэгтэй байна. Монгол хүнд ч мөн адил дэлхийн дэвжээ хэрэгтэй байна.

Ялангуяа гадаадад суугаа эх орноо санаж, үүх түүхээрээ бахархаж явдаг ээжийн охид, аавын хөвгүүд минь хоёрхон минутыг зарцуулж эх орныхоо нэрийг, эх орныхоо уран зохиол, түүх соёлыг дэлхийд таниулахад саналаа өгнө үү.

Эзэн дээдэс ,дэлхийн талыг эрхшээсэн их хаан өвөг Чингис төдийгүй, хэл соёл, үүх түүхээрээ,уран зохиолоороо дэлхийд нэрээ дуурсгацгаая.

Та доорх линкээр орж, англи хэл дээр “ОЧИР” нэрээр хэвлэгдэн гарах “ОЧИР ЭРХШЭЭГЧ ” номынхоо дэлхийн эрхшээгч нь болно уу. Номын цагаан буян өнө мөнхөд дэлгэрэх болтугай.

Монголын зохиолчдын эвлэлийн шагналт.

Яруу найрагч Хулганайн Тэргэл. Чикаго хот.

link

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх