Үндэсний их баяр наадам эхэллээ

2016 оны 07-р сарын 11 өдөр, 14 цаг 37 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ой үндэсний их баяр наадмын нээлтийн ажиллагаа Төв цэнгэлдэх хүрээлэнд боллоо.

Үндэсний их баяр наадмыг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үг хэллээ.  Тэрээр, “дөрвөн тэгш ой тохиосон наадам өнгө төгөлдөр эхэлж байна. Үндэсний их баяр наадам бол монголчуудын бүтээсэн гайхамшигт соёл, ундарга булаг юм. Монголчууд бид нэг эх оронтой, хүн бүр хувь заяандаа эзэн болж урагшаа тэмүүлж ажиллая. Газрын хол усны уртаас олон зочин ирж байна. Ази, Европын орнуудын төрийн өндөр дээд зочид Монголын зүг жолоо залж байна. Түрүүч нь ирж ар араасаа уяан дээр бууж байна. Нэрээ хичээе, өндөр дээд зочдоо хүндлэн угтъя. Энэ өдрүүдэд Монгол хүн байгаа газар бүр наадам болж байна. Дэлхий ч сонирхож байна. Бөхчүүд нь улам хүчтэй, хүлэг нь  улам хурдтай, харваачдын цэц улам оночтой байг. Хотол олноороо өргөн дэлгэр сайхан наадаарай” гэлээ.

Энэ жилийн наадмын нээлт хаалтын ажиллагааг Төрийн шагналт, Улсын драмын эрдмийн театрын найруулагч Н.Наранбаатар найруулсан бөгөөд наадмын нээлт хаалтын ажиллагааг найруулах уран бүтээлчийг анх удаа нээлттэй сонгон шалгаруулалтаар сонгосон юм.   Наадам хүчит бөхийн барилдааны нэгийн даваагаар үргэлжилж байна. Энэ жилийн наадамд 1024 бөх барилдана.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх