АСЕМ-д зориулж монголын эрэгтэй хамтлаг дуу гаргажээ

2016 оны 07-р сарын 11 өдөр, 15 цаг 19 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

АСЕМ-ын дээд түвшний 11 дүгээр уулзалтын дагалдах хурлуудын нэг болох “АСЕМ-ын Залуучуудын чуулга уулзалт” 7 дугаар сарын 6-10-нд Улаанбаатар хотноо зохиогдлоо. Залуучуудын Загвар Чуулганы талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахаар Монголын Залуучуудын Холбооны Удирдлага, төлөвлөлт, хамтын ажиллагааны газрын дарга Ч.Хонгорзултай уулзаж ярилцсан юм.

Монголын Залуучуудын Холбоо ямар үүрэг, рольтойгоор оролцож байна вэ?

Эн удаагийн Модел АСЕМ буюу Залуучуудын Загвар Чуулганы ерөнхий зохион байгуулагч нь Ази-Европ Сан , дэмжиж ажиллаж буй байгууллага нь Гадаад Хэргийн Яам, хамтарч ажиллаж буй байгууллага нь Монголын Залуучуудын Холбоо юм. Бид  Ази-Европын сантай өнгөрсөн оны 8 сараас хойш харилцаа холбоотой ажиллаж, албан ёсоор хамтарч ажиллаж талаар  он гараад ажлын хэсэг Засгийн газраар батлагдаад бэлтгэл ажлаа  6 сарын турш хангаад өнөөдөр уг чуулган маань амжилттай болж өндөрлөж байна.

Гадаад улс орноос 3900 гаруй залуус бүртгүүлснээс шилдэг 100 залуу,  Монголын талаас бүртгүүлсэн 300 гаруй залуусаас шалгарсан 50 төлөөлөгч оролцож байгаа гэж байсан. Оролцогчдоо ямар шалгуураар сонгож авсан бэ?

Ази-Европын сан улирал тутам арга хэмжээ зохион байгуулдаг, 2 жил тутамд энэ  АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулдаг байгаа. Шалгуур нь үйл ажиллагаа эхлэхээс 2 сарын өмнө зарладаг. 1-рт англи хэлний мэдлэг, 2-рт 3-н гол тулгуур асуудал буюу улс төр, эдийн засаг, нийгэм-соёлын талаар мэдлэгтэй байх зэрэг асуултанд хариулсан байдлаар шалгаруулж нэг сарын өмнө сургалтанд хамруулдаг. Энэхүү сургалтаар тухайн хурлын үеэр болох асуудалд ямар байр суурьтай оролцох, ямар үг хэллэг хэрэглэх талаар тодорхой хэмжээний мэдээллийг өгдөг. Энэ хурлын онцлог оролцож буй орны төлөөлөгч нь өөр орныг төлөөлөх юм. Жишээ нь Монголоос оролцогч буй төлөөлөгч нь Камбож, Япон, Унгер гэх мэт өөр аль нэг орныг төлөөлж байна. Тухайн улсын улс төр, нийгэм, соёлын хүрээнд ямар ямар асуудлууд байгааг олж харах, яаж шийдвэрлэх талаар, илтгэл бэлдэх, даалгавар гүйцэтгэх байдлаар явагддаг.

13649695_1288277167857085_1348449615_n 13625141_1288277157857086_809978516_n

Монгол улсаас оролцож буй залуучуудад адилхан шалгуур явагдсан уу?

Зохион байгуулагч орон учраас илүү давуу эрхтэйгээр Монголоос 50 залуучууд төлөөлж оролцож байна. Бусад улс орноос 1-2 төлөөлөгч оролцож байгаа. Шалгуурын хувьд адилхан зарчмаар явагдсан. Монголын төлөөлөгч залуучууд маш мундаг залуучуудыг шалгаруулж авсан. Зөвхөн англи хэлний мэдлэг биш, мэргэжил мэргэжилдэ шилдэг, манлайлагч, нийгмийн ажилд идэвхитэй оролцдог залуучуудын сонгон шалгаруулж авсан.

Энэ хурлын гол зорилго нь яг юунд оршиж байна вэ?

АСЕМ-ын дээд түвшний чуулганы үеэр залуучуудын дуу хоолойг хүргэх гэсэн ганцхан гол зорилго байдаг. Дуу хоолойгоо яаж хүргэх вэ гэхээр урьдчилж зохион байгуулсан салбар хуралдаанаас гарсан саналуудаа нэгтгээд тунхаг бичиг болгоод АСЕМ-ын дээд түвшний хурлын 51 улс орон, 2 олон улсын байгууллагын төлөөлөлд уншиж танилцуулдаг. Бидэнд эдгээр асуудлууд тулгараад байна, бид ингэж шийдлээ, та бүхэн дэмжиж тусална уу гэсэн утгатай тунхаг бичгийг уншиж танилцуулдаг.

Салбар хуралдаанууд хэрхэн явагдаж байна вэ?

Нийгэм, улс төр, эдийн засаг гэсэн үндсэн 3-н асуудлуудаар 6 хэсэг болон хэлэлцсэн. Ганц  асуудал дэр бүгд хэлэлцэнэ гэдэг нь цаг хугацааны хувьд ч, төлөөлөгчдийн оролцооны хувьд ч учир дутагдалтай учраас салбар хуралдааныг зохион байгуулсан. Хуралдааны үр дүн нь улс орнуудын байр суурийг тодотгож гаргаж баримтжуулна гэсэн үг. Өнөөдөр албан ёсны үйл ажиллагаа дуусч, маргааш буюу 7-р сарын 10-нд соёлын хөтөлбөр буюу Цонжин болдог 13-р зууныг сонирхох үйл аажиллагаатай байгаа.

Сонирхуулж хэлэхэд 7-р сарын 11-нд буюу наадмын нээлт дээр залуучуудын төлөөлөл болж АСЕМ-ын залуучууд болон Ази-Европын залуучуудын төлөөлөл парад алхахад оролцоно. Нийт 60 залуус оролцохоос 30-40 нь яг энэ хурлын төлөөлөгчид оролцоно. Энэ нь зөвхөн АСЕМ-ын залуучууд гэхээсээ илүү Залуучуудын байгууллага үүсч хөгжсөний 95 жилийн ойг илэрхийлэх хайрцаг үүсгэж парад алхах нь онцлог юм.

АСЕМ-д зориулж монголын дөрвөл эрэгтэй хамтлаг дуу зориулж гаргаж байгаа нь сюрприз бөгөөд удахгүй телевиз, радиогоор олонд хүрэх байх аа.

Ярилцсанд баярлалаа, танд болон монголын Залуучуудын Холбооны хамт олонд цаашдын ажилд нь өндөр амжилт хүсье !

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх