Эрчим хүчний яам, нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах ажлын хэсгийн 2017 оны төлөвлөгөөний дагуу 68 халаалтын зуухыг зогсоож, төвлөрсөн дулаанд холбох ажил хийгдэж эхэллээ.
Энэ ажлын хүрээнд өнөөдөр Эрчим хүчний сайд П.Ганхүү, Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү , Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн захирал Д.Бямба-Очир болон бусад албаны хүмүүс шугам сүлжээний төв цэг буюу Хан-Уул дүүргийн Дөрөвдүгээр хороо, Яармагийн нэгдсэн эмнэлэг орчмыг төвлөрсөн дулаанд холбох ажлын явцтай танилцлаа.
Эхний ээлжинд Яармаг орчмын долоон зуухнаас хангагддаг Хан-Уул дүүргийн 80 ортой нэгдсэн эмнэлэг, 320 хүүхдийн 63 дугаар тусгай дунд сургууль, 620 хүүхдийн 34 дүгээр сургууль, 210 хүүхдийн 12 дугаар цэцэрлэг, Нийслэлийн яаралтай түргэн тусламжийн Хан-Уул салбар, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны өрхийн эмнэлэг, Цагдаагийн барилга гэх мэт газрууд төвлөрсөн дулаанд холбогдсон байна.
1780 метр дулааны шугам, орчин үеийн иж бүрэн тоноглол бүхий хоёр дулаан дамжуулах төвийг суурилуулсан уг төсөлд нийт 820 гаруй сая төгрөг зарцуулсаны үр дүнд жилд түлдэг байсан 2470 тн түүхий нүүрсний хэрэглээ буурч, агаарт хаягдах хорт хаягдал 115,2 тн –оор багасах судалгаа гарсан аж.
Цаашид төвлөрсөн дулаанд холбогдох байршлууд:
- Их засаг их сургууль орчмын халаалтын зуухтай барилгуудыг төвлөрсөн дулаанд холбох
Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Их Засаг Их Сургууль орчимд байрлах 27 халаалтын зуухнаас хангагддаг 73 орон сууц, үйлчилгээний барилгыг төвлөрсөн дулаанд холбоно.
- Маахуур толгой орчмын халаалтын зуухтай барилгуудыг төвлөрсөн дулаанд холбох
Баянзүрх дүүргийн 5, 22 дугаар хороо Цайз зах, Маахуур толгой орчмын 25 халаалтын зуухнаас хангагддаг 46 орон сууц, үйлдвэр үйлчилгээний барилгыг төвлөрсөн дулаанд холбоно.
- Амгалан орчмын халаалтын зуухтай барилгуудыг төвлөрсөн дулаанд холбох
Амгалан дулаан станцаас гарсан дулааны шугамыг өргөтгөн хотын зүүн хэсгийн дулаан хангамжийг сайжруулах, халаалтын зуухтай газруудыг төвлөрсөн дулаанд холбох ажлын зураг төсөл хийгдэж байна. Үүнд 22,9 тэрбум төгрөг зарцуулах бөгөөд Засгийн газраас хөрөнгийн эх үүсвэрийг шийвэрлээд байгаа юм.
Мөн Хууль Сахиулахын Их Сургууль орчмын 9 халаалтын зуухнаас хангагддаг 19 орон сууц, үйлчилгээний барилгыг төвлөрсөн дулаанд холбоно.
- Баянхошуу төвийг төвлөрсөн дулаанд холбох
2017 онд 68 халаалтын зуухыг зогсоож, түүхий нүүрсний хэрэглээг жилд 11,181 тн–оор бууруулах юм. 2020 он гэхэд Улаанбаатар хотыг тойрсон нийтдээ 228 халаалтын зуухнаас хангагддаг 0,1-3 Гкал/ц-ийн дулааны хэрэглээтэй 500-аад барилгыг төвлөрсөн дулаанаар хангаж, түүхий нүүрсний хэрэглээг жилд 121,573,0 тн-оор багасгаж, нүүрсний шаталтаас агаарт хаягдах хорт хаягдлын хэмжээг 5667,3 тн-оор бууруулах боломжтой болох юм.




Шинэ уран бүтээл: Дуучин Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий “Хатан Хан”
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил үргэлжилж байна
У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр
Засгийн газрын хуралдаан болж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хүйтэн, салхитай байна
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Жанжин Д.Сүхбаатарын талбайд “Нээлттэй хаалганы өдөрлөг” болж байна
100 айлын автобусны буудлын орчимд барилгын материалын дэлгүүрт гал гарчээ
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Өнөөдөр цагаан бар өдөр
Өнөөдөр говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байна
АТГ: Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Хиймэл оюунд суурилсан чатбот бүх улсын хэлээр зөвлөгөө өгдөг боллоо
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо
Баян-Овоо сумын 100 жилийн ойн барилдаанд аймгийн арслан М.Баасанжав түрүүллээ
Өнгөрсөн долоо хоногт 105 удаагийн осол, аюулт үзэгдэл бүртгэгдэж, 12 хүний амь аварчээ
У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй
УИХ-ын дарга Н.Учралын 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 60 зөрчил бүртгэгджээ
Могой, тахиа, үхэр, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Гуравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдрөөс ихэнх нутгаар дулаарна
Нохой, бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Хаврын саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын суурийн ажлыг ирэх сард эхлүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 88 зөрчил бүртгэгджээ
Өнгөрсөн долоо хоногт 70 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдэж, 27 хүний амь а
“Өргөө” амаржих газарт нэн шаардлагатай байгаа эхо аппаратны санхүүжилтийг шийдвэрлэлээ
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг өргөн барилаа
“Харилцан хүндэтгэе” үндэсний аян ирэх сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ
Ихэнх нутгийг хамарсан цас орж, хүчтэй салхи, шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна
НҮБ-ын Цэргийн хүчний командлагчаар ажилласан анхны монгол генералыг хүлээн авч уулзлаа
Монголд 32 мянга гаруй гадаадын иргэн оршин сууж байна
Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно
Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүл
Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг багт “Багийн бага сургууль” нээлтээ хийлээ

saihan medee bna