Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдын санаачлан, эхлүүлээд байгаа “Гэр хорооллыг хөгжүүлэх сан”-ийн үйл ажиллагаа үргэлжилсээр байна. Энэхүү сан нь Улаанбаатар хотын агаарын чанарыг сайжруулах 1, 2 дугаар бүсийн оршин суугчдад орон сууцны ипотекийн зээлийн урьдчилгаа 30 хувийн төлбөрийг санхүүжүүлж, гэр хорооллын бүсийг орон сууцжуулах замаар барилгын салбараа бодитоор дэмжих үр дүнтэй ажил болж байна. Тус санд хамрагдсан гэр хорооллын 11 иргэн өнөөдөр хотын даргаас байрны түлхүүрээ гардан авлаа. Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Монгол Улсын Засгийн газар болон нийслэлийн удирдлага бид бүхэн Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах чиглэлд онцгой анхаарч, шуурхай арга хэмжээ авч ажиллаж байна. Агаарын бохирдлыг зөвхөн өвөл яриад өнгөрөх бус жилийн дөрвөн улиралд ярьж, хэлэлцэж гэмээн богино хугацаанд иргэдийн эрүүл аюулгүй амьдрах орчин нөхцөл бүрдэнэ. Нийслэлийн удирдлагын зүгээс 2017 оноос эхлэн агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд цахилгааны шөнийн тарифийг хөнгөлөх, нийслэл рүү чиглэсэн иргэдийн шилжих хөдөлгөөний хязгаарлалтын хугацааг сунгах, хүүхдийн эмнэлэг, сургууль, цэцэрлэгийг агаар шүүгчээр хангах гэх мэт олон ажил хийж хэрэгжүүлжүүлж эхэлсэн. Дээрх ажлууд энэ жил ч үргэлжилэх болно. Гэвч нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах сонгодог арга бол иргэдээ орон сууцжуулах явдал гэдэгтэй олон эрдэмтэн, судлаач санал нэгдэж байгаа. Тиймээс “Гэр хорооллыг хөгжүүлэх сан”-г байгуулсан. Нийслэлийн удирдлагын зүгээс агаарын бохирдолтой тэмцэх олон арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаагийн нэг нь энэхүү сан юм. Үүгээр дамжуулан зах зээлд борлуулагдаагүй орон сууцнуудыг эргэлтэд оруулах, иргэдээ хамгийн таатай нөхцөлөөр орон сууцанд хамруулахыг зорин ажиллаж байна” хэмээлээ.

Иргэн З.Мандах “Би Чингэлтэй дүүрэгт 16 жил амьдарсан. Өнгөрсөн жилийн намраас “Гэр хорооллыг хөгжүүлэх сан”-ийн талаар мэдээллийг нийслэлийн хэвлэл мэдээллээр дамжуулж авсан. Тэр цагаас хойш шаргуу хөөцөлдсөний эцэст өнөөдөр байрны түлхүүрээ гардан авч байна. “Гранд вилла”-д 61 м2 байр авч байгаа. Нийт 120 сая төгрөгийн урьдчилгаа болох 36 сая 500 мянган төгрөгийг энэ сангаар төлүүлж байна гэсэн үг” гэв.
Иргэн Ж.Мөнхцэцэг “Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороонд амьдардаг. 47 м2 байрны урьдчилгаа төлбөрт оршин сууж байсан газраа өгсөн. Хотын даргын санаачлагаар хэрэгжүүлж байгаа сангаар дамжуулан байртай болсондоо баяртай байна” гэлээ.

Агаарын чанарыг сайжруулах 1, 2 дугаар бүсийн иргэд ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийн дэмжлэгт хамрагдахдаа өөрийн амьдран суугаа хашааны газрын эзэмших, өмчлөх эрхээ нийслэлийн газрын санд шилжүүлэх журамтай. Мөн тухайн иргэний эзэмшиж байгаа газрын хэмжээ 400 м2-аас доошгүй байна гэж заасан. Эдгээр шаардлагуудаас гадна арилжааны банкны зүгээс тавьж байгаа ипотекийн зээлийн үндсэн шаардлагыг хангасан байх бөгөөд худалдан авч буй байрны хэмжээ 70 м2-аас илүүгүй, 1м2-ын үнэ 2.000.000 төгрөгөөс хэтрэхгүй үнэтэй байх юм.

“Гэр хорооллыг хөгжүүлэх сан”-ийн үйл ажиллагаагаа цаашид тогтмол үргэлжлэх бөгөөд хамрагдах хүсэлтэй иргэдийн материалыг нийслэлийн Гэр хорооллын дэд бүтцийн газар хүлээн авч байгаа юм гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Сонгинохайрхан дүүргийн 1224 ээж “Эхийн алдар” нэг, хоёрдугаар одонгоор шагнагдлаа
УИХ-ын эмэгтэй гишүүдийн бүлгээс “Хүүхэд хамгааллын асуудлаар хууль эрх зүйн орчны шинэчлэл, дэвшил” сэдэвт уулзалт зохион байгууллаа
Он гарснаас хойш 935 хүүхэд гэмт хэргийн улмаас хохирчээ
Монголын хүн амын 36.1 хувийг хүүхэд эзэлж байна
Зургаадугаар сарын 1-нд зарим авто замыг хаана
Зургаадугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
Ажил, хөдөлмөр эрхлэгчдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах, аюулгүй орчныг бүрдүүлэх хуулийн төслийг өргөн барилаа
“Монгол хүү 2026” үндэсний хүүхдийн баяр долоо дахь жилдээ болно
ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан БНСУ-д сурч, ажиллаж буй иргэдтэй уулзлаа
Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд…
Гал түймрийн голомтоос 109 иргэнийг аюулгүй бүсэд гаргалаа
Дотоодын хэрэгцээг бүрэн хангах анхны эко гипсэн хавтангийн үйлдвэр ашиглалтад орлоо
СХД-ийн 7 дугаар хороо, “Тэс Петролиум” ШТС-аас “Жива” маркет хүртэлх авто замын зүүн урсгалыг маргааш хаана
“Хаки” хүүхдийн баярын нэгдсэн үйл ажиллагаа төв талбайд болно
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа
Тавдугаар сарын 18-28-ны өдрүүдэд дараах байршлуудад халуун ус хязгаарлана
УИХ-ын гишүүдийн сахилга, хариуцлагыг чангатгаснаар парламентад итгэх иргэдийн итгэлийг сэргээнэ гэв
Олимпын таеквондогийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний нээлт боллоо
“Улаанбаатар марафон 2026” тавдугаар сарын 23-ны бямба гарагт болно
Сүхбаатар дүүргийн 75 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн ажил үргэлжилж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 53 зөрчил бүртгэгджээ
Баянгол дүүрэгт нөөцийн мах худалдаалж буй дэлгүүрүүдийн байршил
Өнөөдөр улаан бич өдөр
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Үс засуулбал эд,мал арвижна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгджээ
Үндэсний мөнгөн тэмдэгт-төгрөгийн тогтвортой байдлыг хангахын төлөө хичээн ажиллахыг захил
960 хүүхдийн суудалтай 30 дугаар сургуулийн барилгын ажил 76 хувийн гүйцэтгэлтэй байна
Номин, М-март, Миний дэлгүүр сүлжээний нийт 81 салбарт нөөцийн мах борлуулж байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага, Өрхийн эрүүл мэндийн төв
Газрын тосны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Явган хүний гарц дээр гарсан зам тээврийн ослын улмаас 103 хүн эрүүл мэндээрээ хохирчээ
Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбар 48 мянган ажлын байр бий болгодог
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас, цас орж, говь, талын нутгаар салхи шуургат
