Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өнөөдөр /2026.05.21/ Улсын Их Хурлын гишүүн Л.Соронзонболд, Н.Наранбаатар, Л.Мөнхбаясгалан, М.Ганхүлэг, Р.Сэддорж, Р.Эрдэнэбүрэн нараас Газрын тосны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв.
Газрын тосны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэгт “Гэрээлэгч газрын тосны хайгуулын болон ашиглалтын үед тусгай зөвшөөрлийн төлбөрийг жил бүр төлнө.” 30.6 дахь хэсэгт “Тусгай зөвшөөрлийн төлбөрийн 10 хувийг тухайн тусгай зөвшөөрлийн талбайг харьяалах сум, дүүргийн төсөвт, 20 хувийг аймаг, нийслэлийн төсөвт, 70 хувийг улсын төсөвт тус тус хуваарилна”, 31 дүгээр зүйлийн 31.3 дэх хэсэгт “Нөөц ашигласны төлбөрийн 30 хувийг орон нутгийн хөгжлийн нэгдсэн санд, 70 хувийг улсын төсөвт тус тус төвлөрүүлнэ” хэмээн тусгасан байдаг.
2024 онд баталсан Үндэсний баялгийн сангийн тухай хуулиар төрөлжсөн сангуудад хатуу ашигт малтмал, цацраг идэвхт ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, уул уурхайн олборлолт, ашигт малтмалын боловсруулах салбарын хуулийн этгээдийн төрийн эзэмшилд ногдох ногдол ашгийг хуваарилахтай холбоотой харилцааг зохицуулсан. Ингэхдээ газрын тос, байгалийн хийн нөөц ашигласны төлбөрийг улсын төсөв, Үндэсний баялгийн сангийн төрөлжсөн сан, Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сан болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайг харьяалах бүс, аймаг, сумын төсөвт хэрхэн хуваарилах, мөн эл салбарын төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд дэх төрийн эзэмшлийн ногдол ашгийг баялгийн санд төвлөрүүлэхтэй холбоотой харилцааг тусгаагүйг төсөл санаачлагч Улсын Их Хурлын гишүүн Л.Соронзонболд энэ үеэр онцлоод уг хуулийн төслийг зүүн болон говийн бүсээс сонгогдсон нэр бүхий 13 гишүүн өргөн мэдүүлж буйг тодотгов.
Мөн тэрбээр, хуулийн төсөлд тусгасан өөрчлөлтөөр газрын хэвлийн баялаг болох газрын тос, байгалийн хийн нөөц ашигласны төлбөрийн 25 хувийг улсын төсөв, 35 хувийг Үндэсний баялгийн төрөлжсөн сангууд, 10 хувийг Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сан, Бүсийн хөгжлийн сан, газрын тосны ашиглалтын нөлөөлөлд өртөж буй тухайн бүс, аймаг, сумдын төсөвт тус тус хуваарилах зохицуулалтыг тусгасан гэж байлаа.
Мөн газрын тос, байгалийн хий олборлох, боловсруулах салбарын төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд дэх төрийн эзэмшлийн хувьд ногдох ногдол ашгийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлэх энэ төрлийн харилцааг зохицуулахаар Газрын тосны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон дагалдан гарах бусад хууль тогтоомжийн төслийг боловсруулсан байна.
Монгол Улс жилд 2.0 тэрбум ам.долларыг бензин, шатахуун зарцуулдаг бөгөөд Газрын тосны үйлдвэр ашиглалтад орох хугацаа дөхөж байгаа энэ цаг үед хайгуулын үйл ажиллагаа явуулах хэрэгцээ шаардлагатай байна. Энэ асуудалд орон нутгийн иргэд болгоомжтой ханддаг. Иймд газрын тосны ашиглалтын нөлөөлөлд өртөж буй иргэд, сум, орон нутгийн хөгжилд тодорхой хэмжээний үр өгөөжийг нь бодитой хүртээх нөхцөлийг бүрдүүлснээр уул уурхай, хайгуулын салбарт эерэг нөлөө үзүүлнэ хэмээн төсөл санаачлагч гишүүд үзсэн байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Газрын тосны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага, Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, ажилтнуудтай уулзлаа
Номин, М-март, Миний дэлгүүр сүлжээний нийт 81 салбарт нөөцийн мах борлуулж байна
960 хүүхдийн суудалтай 30 дугаар сургуулийн барилгын ажил 76 хувийн гүйцэтгэлтэй байна
Үндэсний мөнгөн тэмдэгт-төгрөгийн тогтвортой байдлыг хангахын төлөө хичээн ажиллахыг захилаа
Сүхбаатар дүүрэгт нөөцийн мах худалдаалж буй дэлгүүрүүдийн байршил
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгджээ
Үс засуулбал эд,мал арвижна
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат өргөтгөсөн худалдааг өнөөдрөөр өндөрлөж, сүлжээ дэлгүүрүүдэд бүрэн хүргэлт хийхийг үүрэг болголоо
АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням: Гангийн үйлдвэрлэлийн цогцолборын бүтээн байгуулалтын ажлыг энэ онд эхлүүлнэ
Нийгмийн халамжийг дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай зорилтот хэсэгт чиглүүлнэ
Иргэдийнхээ эрх ашгийг хамгаалж, бүх талаар дэмжиж байхыг онцгойлон захилаа
Эмгэнэл
Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Улаанбаатар марафоны үеэр 06:00-18:00 цагийн хооронд төв замыг хаана
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх соёл, урлагийн салбарынхантай уулзлаа
Өнөөдөр хөх морь өдөр
Өнөөдөр нутгийн баруун хагаст бороо, нойтон цас, цас орж, зөөлөн цасан шуурга шуурахыг анхааруулж байна
“UBCab” ХХК-ийн такси үйлчилгээний ахмад жолооч Лувсанцэрэнгийн Баасанбаярт Гавьяат тээвэрчин цол хүртээжээ
“Хайрын мадригал” номын орлогоосоо МЗЭ-д хандив өргөжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх санхүүгийн салбарын төлөөлөлтэй уулзлаа
Улаанбаатарт өдөртөө +29 градус дулаан
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 91 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогчоор Г.Жаргалсайхан ажиллана
Скүтер, мопед, суррон, цахилгаан дугуйтай холбоотой 5431 зөрчлийг илрүүллээ
Өнгөрсөн 7 хоногт 8 удаагийн ой, хээрийн түймрийг унтраажээ
УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруула
Тавдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 137 гомдол, мэдээллийг хянан шалгав
Хонь, туулай, гахай, хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Монголын сувилагчдын нийгэмлэгийн тэргүүн, клиникийн профессор Доржжанцангийн Нямсүрэнд Эр
Х.Нямбаатар: “Ирээдүй цогцолбор”-ын 7 сургуулийн нэгийг математик, физикийн гүнзгийрүүлсэн
ХХНББХ: Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулахад тавьж буй нөхцөл, шаардлагуудыг хуу
Сүхбаатар Хэнтий аймагт бүртгэгдсэн ой, хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна
Олон Улсын сувилагчдын өдрийг тохиолдуулан салбарын зарим албан хаагчдыг Засгийн газрын ша
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх МУБИС, ХААИС-ийн багш, ажилтнуудтай уулзлаа
Эмгэнэл
