Сүхбаатарын талбайн урд хэсгийн 2.5 га газрыг Нийслэлийн Засаг даргын 2019 оны дөрөвдүгээр сарын 23-ны өдрийн А/364 дүгээр захирамжаар Сүхбаатарын талбайн урд хэсгийн 2.5 га газрыг хувийн аж ахуйн нэгжид эзэмшүүлсэн шийдвэрийг цуцалсан билээ. Дээрх захирамжийн дагуу “Ю Би Констракшн” ХХК-ны нэр дээрх 2.5 га газрын эрхийг хүчингүй болгож, өчигдөр Газар зохион байгуулалтын албанаас тус компанид газар чөлөөлөх тухай мэдэгдэх хуудсыг хүргүүлжээ.
Тус компани нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр газар эзэмшүүлэх эрхийн гэрээнд заасанчлан зориулалтын дагуу газраа эзэмшиж, ашиглаагүй, гэрээний нөхцөл, болзлыг ноцтой зөрчсөн тул Монгол Улсын “Газрын тухай” хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.1, 20.2.2, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.6, 40.2-д заасныг үндэслэн газар эзэмших эрхийн гэрчилгээг Нийслэлийн Засаг даргын А/364 дүгээр захирамжаар хүчингүй болгосон бөгөөд гурав хоногийн дотор тус газрыг чөлөөлөхийг уг мэдэгдэлд онцолсон байна. Гурав хоногийн дотор газраа чөлөөлөөгүй тохиолдолд хуулийн дагуу албадан чөлөөлөх арга хэмжээ авч, холбогдох зардлыг тус компаниар гаргуулах аж гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээлэв.


Олон Улсын сувилагчдын өдрийг тохиолдуулан салбарын зарим албан хаагчдыг Засгийн газрын шагналаар шагналаа
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Сүхбаатар Хэнтий аймагт бүртгэгдсэн ой, хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна
ХХНББХ: Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулахад тавьж буй нөхцөл, шаардлагуудыг хуулиас бүрэн хасахыг дэмжлээ
Х.Нямбаатар: “Ирээдүй цогцолбор”-ын 7 сургуулийн нэгийг математик, физикийн гүнзгийрүүлсэн сургалттай ахлах сургууль болгож шинэчилнэ
Монголын сувилагчдын нийгэмлэгийн тэргүүн, клиникийн профессор Доржжанцангийн Нямсүрэнд Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан цол хүртээлээ
Хонь, туулай, гахай, хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Улаанбаатарт өдөртөө +17 градус дулаан
АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 137 гомдол, мэдээллийг хянан шалгав
Тавдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Өнгөрсөн 7 хоногт 8 удаагийн ой, хээрийн түймрийг унтраажээ
Скүтер, мопед, суррон, цахилгаан дугуйтай холбоотой 5431 зөрчлийг илрүүллээ
Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогчоор Г.Жаргалсайхан ажиллана
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 91 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр улаан нохой өдөр
2025 онд төрөлт 5.7 хувиар буурчээ
Улирлын буюу ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Хан-Уул дүүрэг нийгмийн суурь үйлчилгээг 20 минутын зайд тэгш, хүртээмжтэй хүргэх зорилт дэвшүүлжээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 76 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр нутгийн хойд хэсгээр хур тунадас орж, сэрүүсэж, нутгийн өмнөд хэсгээр салхи шуургатай байна
Өнгөрсөн долоо хоногт 147 удаагийн дуудлага бүртгэгдэж, 7 хүний амь аварчээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрүүл мэндийн салбарынханд талархал илэрхийллээ
Энхтайваны өргөн чөлөөг Нарны замтай холбох хоёр км авто зам барина
