Хүн бүр л хүүхэддээ сайн эцэг эх байж, зөв зүйтэй нэгэн болгож өсгөхийг хүсдэг. Гэвч энэ нь бодож байсан шиг амар зүйл биш төдийгүй асар их ухаан, ур чадварыг шаарддаг билээ. Эцэг эх байх нь асар их үүрэг хариуцлага бөгөөд хэн нэгний амьдралын үндэс суурийг тавьж өгч байгаа тул хэрхэвч үл тоож, хамаагүй хандаж болохгүй юм. Таны тавьсан анхаарал, хайр халамжаас хүүхэд тань хэн болж өсөх нь хамаардаг байна. Иймд нийт эцэг эхчүүд, ирээдүйд ээж аав болох залуустаа зориулж дараах мэдээллийг бэлтгэлээ.
1.Хүүхдээ хайрлах Хайраар тэтгэгдэж, бусдын халамжинд өссөн хүн эелдэг даруу, зөөлөн цагаахан сэтгэлтэй болж төлөвшдөг бөгөөд эерэг хандлагатай, бусдад сайхан энергийг түгээж чаддаг гэдгээрээ маш том давуу талтай болж байгаа юм. Та хүүхдээ багаас нь хайр халамжаар дутаалгүй, тэдэнд анхаарлаа хандуулж байх хэрэгтэй төдийгүй амьдрал хайр, итгэл дээр тогтдог гэдгийг үг болон үйлдлээрээ харуулж байх хэрэгтэй.
2.Магтаж, урамшуулах Ямар нэгэн зөв зүйтэй, бусдад тустай үйлдэл хийсэн тохиолдолд үргэлж хүүхдээ магтаж, урмын үгс хайрлаж байгаарай. Хүн урмаар тэтгэгдэж амьдардаг болохоор багахан амжилт байсан ч марталгүй сайшааж, бахархам нэгэн болж байгаа гэдгийг нь сануулж байх нь сайн эцэг эхийн шинж билээ.
3. Бусадтай бүү харьцуул Хэн нэгэнтэй, ялангуяа нас ойролцоо хамаатны хүүхдүүдтэй нь хэзээ ч харьцуулж болохгүй. Эцэг эхчүүд өөрсдийн мэдэлгүй бусадтай хүүхдээ харьцуулж, зэмлэж яагаад тэдэн шиг мундаг байж чадахгүй байгаа юм хэмээн бухимдах нь бий. Гэвч энэ нь хүүхдүүдэд хүндээр тусдаг бөгөөд арчаагүй амьтан мэт сэтгэгдэл төрүүлдэг аж.
4. Хүүхдээ сонсох Та хүүхэддээ зааж зааварлаж, сургаж хүмүүжүүлдэгтэйгээ адил тэдний үзэл бодол, санаа сэтгэгдлийг ч мөн сонсож байх хэрэгтэй. Зөвхөн өөрийн үзэл бодлоо тулгах нь тэднийг өөрийн гэсэн бодолгүй, бусдын сүүдэрт нуугдсан хэн ч биш болгох гол үндэс суурь нь болдог аж. Иймд та аль болох хүүхэдтэйгээ чөлөөтэй ярилцаж, өөрийн бодлоо бусдад илэрхийлэх чадвартай болгох тал дээр анхаарлаа хандуулаарай.
5. Хүүхэддээ цаг гарга Та хичнээн ажил ихтэй, завгүй байсан хэдий ч амьдралын утга учир болсон үр хүүхэддээ цаг зав гаргаж, анхаарлаа хандуулж байх ёстой. Хүүхэд хайр халамж, анхаарал нэхэж орчлонд ирдэг тул тэднийг хараа хяналтгүй орхиж, ганцаардахад хүргэж хэрхэвч болохгүй.
6. Чухал мөчүүдэд үргэлж хажууд нь бай Хүнд хэцүү, жаргалтай гэхчлэн ямар ч үед хүүхдийнхээ дэргэд байж, унахад нь түшиж, урагшлахад нь түлхэж өгөх нь ээж аавуудын эрхэм үүрэг билээ. Үүргээ биелүүлж, хүүхэд насны нандин дурсамжийг нь бүтээлцсэн эцэг эхийг хамгийн гайхалтай, сайн аав ээж хэмээн дүгнэдэг аж.
7. Үүргийг нь ойлгуул Хүүхдэд хариуцлага үүрүүлж, итгэл хүлээлгэх нь тэднийг биеэ даасан болж төлөвшихөд чухал үүрэг гүйцэтгэдэг. Хамгийн гол нь тэдэнд эрх үүргийг нь ухамсарлуулж, багаас нь сургаснаар ирээдүйг нь гэрэлтэй, амжилт бүтээлээр арвин байхад туслана. Зөвхөн эрхийг нь эдлүүлэх нь хүүхдийг бэлэнчлэх сэтгэлгээтэй, өөрийгөө л гэх хандлагатай болгож өөрчилдөг юм.
8. Зөв үлгэр дууриалал үзүүлэх Эцэг эхийн гол үүрэг нь үр хүүхэддээ зөв үлгэр дууриалал үзүүлэх билээ. Үргэлж хүчирхэг, өөртөө итгэлтэй байдлаар өөрийгөө чимж, үр хүүхэддээ дууриалал болж яваарай. Хийж байгаа үйлдэл, шийдвэр бүрээ хүүхдийнхээ төлөө гэж бодож байх хэрэгтэй юм.
9. Хувийн орон зайг нь хүндэтгэ Хүүхдэд ч гэсэн хувийн орон зай хэрэгтэй байдаг тул хийж байгаа үйлдэл бүрийг нь зааж зааварлах гэсний хэрэггүй. Заримдаа ганцааранг нь үлдээж, хүслээр нь байлгаж байгаарай. Энэ нь та хүүхэддээ хэчнээн их итгэдэг болохыг харуулж байгаа хэрэг юм.
10. Эрүүл зөв амьдралын хэвшилд сурга Та хүүхдээ багаас нь амьдралын зөв хэвшилд суралцуулснаар ирээдүйд бие эрхтэн төдийгүй сэтгэл санааны хувьд эрүүл чийрэг нэгэн болох аж. Иймд та хүүхэддээ эрүүл зөв амьдралыг бага багаар хэвшүүлэх хэрэгтэй. Гэхдээ хэт шаардах нь эсрэгээрээ тэднийг бухимдалтай болгож мэдэх тул шууд үзэл бодлоо тулгах бус өөрийн хүсэл сонирхолд нь нийцүүлэхийг хичээгээрэй.

Хоёрдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ
Хотын дарга Х.Нямбаатар барилгын салбарын бизнес эрхлэгчидтэй уулзана
Өнөөдөр улаагчин хонь өдөр
Улаанбаатарт өдөртөө -6 градус хүйтэн
32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний шинэ төв байгуулах ажлын явц 40 хувьтай байна
Түүхт 100 жилийнхээ ойтой золгож буй Увс аймгийг Сүхбаатарын одонгоор шагналаа
Дуучин С.Жавхланд Ардын жүжигчин, Дархан аварга Н.Батсуурьд Гавьяат тамирчин цол хүртээлээ
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Швейцарын Холбооны Улсын Женев хотноо Парламентын дарга нарын дэлхийн 6-р бага хуралд оролцоно
Аюулт үзэгдэл, ослын 85 удаагийн дуудлагаар 31 иргэний амь насыг авран хамгаалжээ
Төрийн өмчийн ЕБС-ийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 12-нд эхэлнэ
Нийслэлийн 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажил 53.7 хувьтай үргэлжилж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч “Алт-3” аяныг хэрэгжүүлэх УИХ-ын тогтоолд хэсэгчилсэн хориг тавилаа
Өнөөдөр шар нохой өдөр
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Рогуны усан цахилгаан станцын бүтээн байгуулалттай танилцав
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Газарчны уулзвараас “Цайз 16”-ийн уулзвар хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийх төрийн айлчлал эхэллээ
Намьянжугийн гудамжнаас Халдвартын эцэс хүртэлх замыг хааж, шинэчилнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Киргиз Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Өнөөдөр хөх морь өдөр
