БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, ард иргэдийг хамгаалах зорилгоор шаардлагатай эд зүйлс, материал болох халдварын 5000 ширхэг оношлуур, 5000 ширхэг эмнэлгийн болон мэс заслын зориулалттай амны хаалт, 1000 ширхэг хамгаалалтын хувцас буюу нийт 320 сая төгрөгийн үнэ бүхий зүйлсийн тусламж үзүүллээ. Тусламжийг БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Цай Вэньруй тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл болон холбогдох албаныханд хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаа өнөөдөр боллоо.

Энэ үеэр Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комиссын нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийллээ. Тэрээр “БНХАУ-тай хуурай газраар хамгийн урт хиллэдэг хөрш оронд маань коронавируст халдварын тархалт ихээр газар авч байсанд Монгол хүн бүрийн сэтгэл түгшиж байсан. Гэсэн хэдий ч БНХАУ-ын Засгийн газрын манлайлал дор Хятадын ард түмэн уг халдварын тархалтыг хяналтандаа авч, олон мянган хүн эдгэрч, ард иргэдийн амьдрал хэвийн горимд шилжиж байгаа энэ цаг үед энэхүү тусламжийг хүлээн авч байгаа нь Монголын төр, засаг, ард иргэдэд уг халдварт цар тахлыг зогсоож чадна гэсэн итгэл үнэмшлийг төрүүлж байгааг зориуд цохон тэмдэглэхийг хүсэж байна” хэмээлээ.

Ноён Элчин сайд Цай Вэньруй “Биднийг өвчинтэй тэмцэх хүнд цаг үед Монгол Улсын төр засаг, ард түмэн бидэнтэй эв санаа нэгдэж асар их туслалцаа үзүүлсэн. Бидний өнөөдрийн амжилт та бүхний дэмжлэг туслалцаатай салшгүй холбоотой байгааг мэднэ. Хятадын төр засаг, ард түмэн Монголын төр засаг, ард түмэнд чин сэтгэлээсээ талархаж байгаа. Монголын ард түмний энэ их ач тусыг бид мартаагүй, мартах ч учиргүй. Бид нэг гараар дотоодынхоо өвчинтэй тэмцэж байна. Нөгөө гараараа өвчинтэй тэмцэх олон улсын хамтын ажиллагаагаа өрнүүлж байна. Та бүхнийг өвчинтэй тэмцэхэд цаашид ч туслах болно” гэлээ.

Цаашид хоёр улс гамшигтай тэмцэх сорилтыг даван туулахын төлөө бүхий л хүчин чармайлтаа гарган ажиллаж байгаа энэ үед хоёр орны эдийн засаг, худалдааны эргэлтийг сэргээн эрчимжүүлэх, Засгийн газар хоорондын хамтран хэрэгжүүлж буй төслүүдийн үйл ажиллагааг таслалдуулалгүй үргэлжлүүлэх, Монгол Улсаас БНХАУ-д экспортлох эрдэс баялагийн бүтээгдэхүүний төрөл хэмжээг нэмэгдүүлэх зэрэг олон чухал ажлыг чухалчлан эдийн засгаа сэргээхийн төлөө түншлэлийн харилцаагаа улам гүнзгийрүүлэн өргөжүүлэхийн төлөө ажиллах цаг болсон гэдгийг тусламж хүлээлцэх ёслолын арга хэмжээний үеэр Шадар сайд Ө.Энхтүвшин мөн онцлон тэмдэглэлээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


“Өмгөөлөгч эмэгтэйчүүд” арга хэмжээ амжилттай зохион байгуулагдлаа
Дуучин С.Бичүү ээждээ зориулж “дуун суварга” бүтээлээ
Өнөөдөр шарагчин туулай өдөр
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Норвегийн Улаан загалмайн нийгэмлэгт зочиллоо
Монгол эмэгтэйчүүдийн дундаж наслалт 76.7 байна
Говь-Алтай аймагт хорт хавдрын нас баралт буурсан үзүүлэлттэй гарчээ
Хаврын шар усны үерээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна
УИХ-ын дарга Н.Учрал: Төр ард түмний амьжиргаанд саад болдог бүдүүлэг хүнд суртлыг хална
“Хотула” аппликейшн ашиглан автомашины торгуулийн төлбөр төлөх боломжтой боллоо
2026 оны “Оюутан цэрэг”-ийн бүртгэл үргэлжилж байна
Х.Нямбаатар: Гандангийн дэнжийг Улаанбаатар хотын хамгийн том цэцэрлэгт хүрээлэн болгоно
Гуравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдөр улаагчин үхэр өдөр
Зарим голуудын мөсний зузаан цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан нимгэрч байна
“Гоо Бэхи-2026” эмэгтэй уран бүтээлчдийн үзэсгэлэн энэ сарын 7-ны өдөр болно
Цасан бүрхүүлийн хэмжээг өмнөх арван хоногтой харьцуулахад 5 хувиар буурчээ
Хувийн эрх зүйн “Үндсэн хууль”-ийн шинэчлэлээр хүний эрх, бизнесийн орчныг эрүүлжүүлэн чөлөөлөхийг Улсын Их Хурлын дарга уриаллаа
Улаанбаатарт өдөртөө -14 градус хүйтэн
Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг 9 байршилд зохион байгуулна
“Бүргэдийн баяр-2026” энэ амралтын өдрүүдэд “Чингис хааны хүрээ” аялал жуулчлалын цогцолборт болно
“Хөх сувд” мөсний баяр эхэллээ
Улаанбаатарт өдөртөө -8 градус хүйтэн
Зургаан байгууллагын үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг хүчингүй болголоо
Ирэх сарын 1-ний өдрөөс сайжруулсан түлшийг зөвхөн Хотула апп, иргэний үнэмлэхээр олгоно
Цаг агаарын мэдээлэлд үндэслэн аюулгүй байдлаа хангахыг зөвлөж байна
Өнөөдөр цагаан морь өдөр
Засгийн газар хуралдаж байна
“Оюутан цэрэг” хөтөлбөрийн бүртгэл ирэх сарын 1-нээс 10-ыг дуустал үргэлжилнэ
Таван жилийн үндсэн чиглэлд бодлогын найман чиглэл, 512 шалгуур үзүүлэлтийг тодорхойллоо
Автомашинтай зорчиж явсан дөрвөн иргэн Буйр нуурт живж, нас баржээ
Малчдад тэжээлийн ургамал тариалах болон өвөлжөө, хаваржааны зориулалтаар газар үнэгүй эзэ
Өнөөдөр ихэнх нутгаар жавартай хүйтэн байна
Өнөөдөр цагаагчин хонь өдөр
Нэгдүгээр сард 8 улсын 95 иргэнийг улсын хилээр оруулалгүй буцаав
Гуравдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Өнөөдөр Монгол-Алтайн уулс болон Алтайн өвөр говиор цас орж, явган шуурга шуурна
