Өнгөрсөн оны сүүлчээр Хятад улсад анхны тохиолдлууд нь илэрч, өнөөдрийн байдлаар дэлхий нийтэд цар тахлын хэмжээнд хүрээд буй корона вирус буюу “ковид-19” халдварын тархалттай хүн төрөлхтөн олон хэлбэрээр тэмцэж байна. “Ковид-19” өвчнөөс урьдчилан сэргийлж, хамгаалах чиглэлээр Улсын онцгой комиссын шийдвэрийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ хэрэгжүүлэн, өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа юм. Өнөөдөр тус үйлдвэрийн уурхайчдад “Срайдорж Номунхан” сангаас аюулт өвчнөөс хамгаалах “Нагбу гужор” буюу “Есөн харын найрлага” эмийн үрлийн дээжээс гардуулж өглөө. Тодруулбал, есөн чухал эмийн найрлагаас бүтсэн 2600 ширхэг үрлийг Срайдорж Номунхан Лувсандамбийжалцан хувилгаан, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын Хамтын ажиллагаа, нийгмийн асуудал хариуцсан орлогч Д.Дэлгэрбаярт гардуулав. Срайдорж Номунхан сан, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хамтын ажиллагааны хүрээнд нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлж, эхний ээлжинд тус үйлдвэрийн нийт ажилтны 40 хувьд нь энэхүү эмийн үрлийг бэлэглэж буйгаа энэ үеэр онцоллоо. Өөрсдийн мэдлэг чадвараа ашиглан хүний төлөө буяны ариун үйлс хийж буй Срайдорж Номунхан сангийнханд уурхайчдынхаа өмнөөс талархаж буйгаа Ерөнхий захирлын Хамтын ажиллагаа, нийгмийн асуудал хариуцсан орлогч Д.Дэлгэрбаяр илэрхийлсэн.
Нагбу гүжор буюу “Есөн харын найрлага” үрлийн учир, зориулалтын тухайд Срайдорж Номунхан Лувсандамбийжалцан гэгээнтнээс тодруулахад ”Нагбу гүжор буюу “Есөн харын найрлага” үрэл бол халдварт догшин өвчин, ялангуяа гэдэс дотрын өвчин, ад донгийн өвчин, лусын хорлол зэргийг амарлиулах, дарах тухайд 300 гаруй жилийн өмнө анх зохиогдож, бий болсон юм. Энэ үрэл нь өнөөгийн дэлхий нийтэд үүсээд буй хүнд цаг үед сүсэгтэн иргэд зүүж хэрэглэснээр амьсгалын замын болон нялхсын, таван цулын гээд бусад олон халдварт өвчнөөс амарлих нигууртай. Гол нь сүсэгтэн олон маань чин үнэн сэтгэлээр сүжиглэж, биширч зүүвэл үр дүнгээ өгнө. Зөвхөн гадна талаас үрэл зүүгээд дотоод бие, хэл, сэтгэл гурвын үүднээс ирэх өвчнийг төдийлөн амарлиулж чадахгүй. Биеийн үүд буюу гадаад барцдаас хамгаалахад зохицох ч хамгийн чухал нь бие сэтгэлээрээ сүжиглэж биширч хэрэглэх нь аюулт өвчнөөс амарлиулах тусыг өгнө” гэж тайлбарлав.
Срайдорж Номунхан сангаас “Нагбу гүжор” үрлийг Эрдэнэт хотын 110 мянган иргэдэд зэрэг тараах боломжгүй, нөгөө талаас бүгдэд өгөх шаардлагагүй бөгөөд гол нь чухаг дээд гуравт сүжиг бишрэлтэй иргэддээ тараахыг зорьж байгаа аж. Сүсэгтэн олон хэрэв энэ үрлийг хүртвэл ариун нандин хадгалж, зохих журмын дагуу хэрэглэж чадвал өвчин зовлон холуур одох магадлал буй болно. 14 дүгээр Далай ламын зарлигийн дагуу нийт сүсэгтэн олон Ногоон дарь эх, Манал бурхны тарнийг олонтоо уншиж, бурхан номын газарт хуруулж, даган баясах үйлийг үйлдэх аваас гамшигт өвчнөөс ангид оршиж чадна. Энэ лүндэнг чадах чинээгээрээ барьж, бүтээхийг чармайх хэрэгтэй гэдгийг тус сангийнхан зөвлөлөө.
М.Балжинням
Фото: Б.Баттөгс

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дээд лигийн 10 удаагийн аварга “Хасын хүлэгүүд” багт баяр хүргэлээ
Ш.Гүрбазар агсныг маргааш сүүлчийн замд нь үднэ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн тусгай алба хаагчдыг бэлтгэдэг их сургуулиудын төлөөлөлтэй уулзлаа
21 нэр төрлийн төрөлжсөн мэргэжлийн үзлэг, үйлчилгээнд 500 хүүхдийг хамруулж байна
Хиймэл оюунд суурилсан, эрчим хүчний хэмнэлттэй “Ногоон дата төв” байгуулна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх МУБИС, ХААИС-ийн багш, ажилтнуудтай уулзлаа
Улаанбаатарт өдөртөө +10 градус дулаан
Олон Улсын сувилагчдын өдрийг тохиолдуулан салбарын зарим албан хаагчдыг Засгийн газрын шагналаар шагналаа
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Сүхбаатар Хэнтий аймагт бүртгэгдсэн ой, хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна
ХХНББХ: Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулахад тавьж буй нөхцөл, шаардлагуудыг хуулиас бүрэн хасахыг дэмжлээ
Х.Нямбаатар: “Ирээдүй цогцолбор”-ын 7 сургуулийн нэгийг математик, физикийн гүнзгийрүүлсэн сургалттай ахлах сургууль болгож шинэчилнэ
Монголын сувилагчдын нийгэмлэгийн тэргүүн, клиникийн профессор Доржжанцангийн Нямсүрэнд Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан цол хүртээлээ
Хонь, туулай, гахай, хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 137 гомдол, мэдээллийг хянан шалгав
Тавдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Өнгөрсөн 7 хоногт 8 удаагийн ой, хээрийн түймрийг унтраажээ
Скүтер, мопед, суррон, цахилгаан дугуйтай холбоотой 5431 зөрчлийг илрүүллээ
Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогчоор Г.Жаргалсайхан ажиллана
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 91 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр улаан нохой өдөр
Өнөөдөр нутгийн хойд хэсгээр хур тунадас орж, сэрүүсэж, нутгийн өмнөд хэсгээр салхи шуурга
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 76 зөрчил бүртгэгджээ
Хан-Уул дүүрэг нийгмийн суурь үйлчилгээг 20 минутын зайд тэгш, хүртээмжтэй хүргэх зорилт д
Улирлын буюу ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв
2025 онд төрөлт 5.7 хувиар буурчээ
