УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Ч.Улаан нар өнөөдөр Төрийн ордонд 12 цагаас цаг үеийн асуудлаар хэвлэлийн хурал хийнэ хэмээн цахим хуудаснаа бичжээ. Тэдний зүгээс нам болон эвслээсээ гарч магадгүй гэсэн шум сүүлийн өдрүүдээр хэвлэлүүдээр гарах болсон. Хэрэв олны дунд тархсан яриа үнэн болж тэд бүлгээсээ намаасаа гарах нь үнэн бол “Шударга ёс” эвсэл УИХ-д бүлэггүй болох юм.
Хэрэв эвслийн бүлэг тарвал саяхан бүлгийн дарга болсон УИХ-ын гишүүн О.Баасанхүү хамгийн богино хугацаанд бүлгийн даргаар ажилласан эрхэм болох нь .