Нийслэлийн эрүүл мэндийн газраас Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл шуурхай удирдлагын төвтэй хамтран иргэд, ялангуяа хүүхдэд үзүүлэх түргэн тусламжийн үйлчилгээний чанар хүртээмж, шуурхай байдлыг хангах зорилгоор дүүргийн Эрүүл мэндийн төвийн харьяанд байсан хүүхдийн түргэн тусламжийн нэгжийг Нийслэлийн түргэн тусламжийн төвийн бүтцэд шилжүүлж, хүүхдийн дуудлагыг 103 шугамаар үнэ төлбөргүй авах арга хэмжээг үе шаттай авч хэрэгжүүлж байна.
2013 оноос Баянзүрх, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн хүүхдийн түргэн тусламжийн нэгжийг Нийслэлийн түргэн тусламжийн төвд нэгтгэснээрдуудлагын хүлээгдлийн хугацаа буурч, нийт дуудлагын 20 минутын доторх очилт нэмэгдэж 75.34 хувьд хүрсэн.
Нийслэлийн эрүүл мэндийн газрын даргын 2016 оны А/106 дугаар тушаалын дагуу 2017 оны нэгдүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн Баянгол, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн төвийн хүүхдийн түргэн тусламжийн нэгжийг Нийслэлийн түргэн тусламжийн төвд нэгтгэн, түргэн тусламжийн нийт дуудлагыг 103 шугамаар авах болсонтой холбогдуулан дараах зөвлөмжийг хүргэж байна.
·Таны өгч байгаа дуудлага Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн 103 шугамаар дамжин Нийслэлийн түргэн тусламжийн төв, түүний салбарууд руушилжих тул та холбох шугам чөлөөгүй үед оператор хариу өгтөл утсаа тавилгүй түр хүлээнэ үү. Шугам чөлөөлөгдмөгц таны дуудлага холбогдох болно.
·Таны өгсөн дуудлагыг түргэн тусламжийн төвийн салбаруудын ээлжийн зохицуулагч хүлээн авсан бол эргэн лавлах, шаардах зэргээр 103 шугам руу дахин холбогдож, зохиомол ачаалал үүсгэхээс зайлсхийнэ үү.Хэрэв та өгсөн дуудлагынхаа талаар дахин тодруулах шаардлага гарвал Сонгинохайрхан дүүрэгт 70193691, Баянзүрх дүүрэгт 70193651, Хан-Уул дүүрэгт 70193602, Баянгол, Сүхбаатар, Чингэлтэй дүүргүүдэд 70193625 утсаар өөрийн дүүргийг хариуцсан ээлжийн зохицуулагчтай холбогдож мэдээллээ авна уу гэж Нийслэлийн эрүүл мэндийн газраас мэдээллээ.

Наймдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ

ЗӨВ ШҮҮ