Хүйтний улирал эхэлсэнтэй холбогдуулан амьсгалын замын цочмог халдвар эрс нэмэгдэж, нийслэлийн эмнэлгүүд өндөр ачаалалтай ажиллаж байсан нь саяхан. Тэгвэл энэ сарын 25-нд хийсэн тандалтын мэдээллээс үзвэл, амьсгалын замын цочмог халдварын тархалт 7,5 болтлоо буурч, эмнэлгүүдийн ачаалал тэр хэрээр багассан үзүүлэлт гараад байгаа.
Гэвч зарим цахим групп, сайн дурын холбооноос нийслэлийн Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн эмнэлэгт ачаалал өндөр хэвээр, орны тоо хүрэлцэхгүйн улмаас өвчтөнүүд 2-3 хоног коридорт хүлээж байгаа гэх ташаа ойлголтыг олон нийтэд түгээх болсон. Нийслэлийн эрүүл мэндийн газраас эдгээр эмнэлгийн удирдлагуудтай холбогдож, албан ёсны тодруулга авснаа энд хүргэж байна.
Сонгинохайрхан нэгдсэн эмнэлгийн ерөнхий эмч Б.Галсанцэдэн “Манайх хүүхдийн 165 ортой. Өнөөдрийн байдлаар 120 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Амьсгалын замын цочмог халдварын тархалт сүүлийн үед багасч, эмнэлгийн ачаалал нэлээд буурсан. Ханиад томууны дэгдэлт эрс нэмэгдсэн ид ачаалалтай үед хоногт 300 гаруй хүүхэд хүлээж авдаг байсан бол, сүүлийн 10 өдрийн байдлаар хоногт 45-60 хүүхэд хүлээн авч байна. Тиймээс эмнэлэгт нэмэлтээр ажиллуулж байсан эмч, сувилагчдаа эргүүлэн татаж, хэвийн горимоор ажиллаж байгаа” хэмээн албан ёсоор мэдэгдлээ.
Харин Баянзүрх эмнэлгийн ерөнхий эмч Л.Баярцэцэг “Сүүлийн 14 хоногийн байдлаар, ханиад томууны дэгдэлт эрс буурсан нь Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын амралт болон хоног нэмж сунгасны үр дүн гэж үзэж байгаа. Манай эмнэлгийн хувьд хүүхдийн 130 ортой. Өнөөдрийн байдлаар, 120 орчим хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаа. Хүлээн авах тасгаар хоногт 50-60 хүүхэд үйлчлүүлж байгаагаас 20-иод нь хэвтэн эмчлүүлдэг. Нийслэлийн Эрүүл мэндийн газраас манай дүүргийн эмнэлгийн тусламж, үйлчилгээний хэт төвлөрлийг бууруулах зорилгоор авч хэрэгжүүлсэн ажлууд нь чухал ач холбогдолтой байлаа. Улсын хоёрдугаар төв эмнэлэгт тус дүүргийн долоон хороо, Батлан хамгаалах, хууль сахиулагчдын эмнэлэгт таван хороог хуваарилж өгснөөр манай эмнэлгийн ачаалал эрс буурсан” гэж нөхцөл байдлын тухай мэдээлэл өгсөн юм гэж нийслэлийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ.

Өндөр хурдны интернэтийн хүртээмжийг нэмэгдүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Дүүрэг бүрд “Хотхоны бага”, “Төрөлжсөн ахлах”, “Олон улсын хөтөлбөртэй” сургууль байгуулах ажил эхэллээ
Өнөөдөр хөх хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +9 градус дулаан
Үндэсний их баяр наадам “Мөнхөд орших монгол ” агуулгын дор зохион байгуулагдана
Отгонтэнгэр хайрхан уулын тэнгэрийг тахих төрийн ёслол боллоо
АТГ: Авлигын эсрэг сургалтад 1396 албан тушаалтныг хамруулав
Төв талбайн эвдэрсэн хавтанг шинэчилж, ногоон байгууламжийн ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
МСНЭ-ийн Ерөнхийлөгчид нэр дэвшихээр Л.Нинжжамц, З.Боргилмаа, Э.Дагиймаа нар хүсэлтээ өгөөд байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 43 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Голын усны ослын 2 дуудлага бүртгэгдэж, гурван иргэн амиа алдлаа
Засгийн газрын хуралдаан болж байна
Балжиннямтай өдөр
Улаанбаатарт өдөртөө +27 градус дулаан
Алба хаагчид 2739 иргэний амь нас, 801.6 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа
“Хүүхдийн спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээ
Цэндийн Цогтыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томиллоо
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гадаад хэргийн сайд Ван И-гийн Монгол Улсад хийсэн айлчлал өндөрлөлөө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь
Б.Пүрэвдагва: Хүн төвтэй, хүүхдэд ээлтэй, хүртээмжтэй хотын төлөө гол үйл ажиллагаагаа чиг
2025 онд барилгын салбарт 100 мянга гаруй ажлын байр бий болжээ
Засгийн газрын хуралдаан болж байна
Төв аймгийн Батсүмбэр сумын түймэрт өртсөн ойг нөхөн сэргээх ажил эхэллээ
Эрчим хүчний салбарынханд төрийн дээд цол, одон, медаль гардуулав
Шадар сайд Н.Номтойбаяр Алтай орчмын дэд бүс нутгийн олон улсын хуралд оролцож байна
Бэлхийн авто замыг хааж, шинэчилнэ
Ерөнхий сайд Н.Учрал: Илүү олон жил төлсөн нь илүү өндөр тэтгэвэр авдаг шударга тогтолцоо
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зургаадугаар сарын 15-ны өдрөөс эхлэн халуун усны хязгаарлалт хийгдэх газрууд
БНСУ-д олон жил ажиллаж, амьдарч байгаа монголчуудыг гэр бүлтэй нь уулзуулах асуудлыг хөнд
Энэ онд ноос, ноолуур, арьс, ширний салбарт 535 тэрбум төгрөгийн зээл олгоно
Санзайн авто болон явган замын засварыг наймдугаар сарын 15-нд дуусгана
