БАЙНГЫН ВИЗГҮЙ ЗОРЧДОГ БАЙСАН ИРГЭД ОЛОН УДААГИЙН ВИЗ АВДАГ БОЛНО
Визгүй зорчих нөхцлийг хангаж визгүйгээр зорчдог байсан иргэдэд олон удаагийн виз олгоно. (Өөрөөр хэлбэл, визгүй зорчих ойлголт үгүй болж оронд нь олон удаагийн виз авдаг болно)Байнгын визгүй зорчигч гэдэг нь сүүлийн 2 жилийн дотор 4 буюу түүнээс дээш удаа, эсвэл нийт 10 буюу түүнээс дээш удаа Солонгосын хилээр орсон хүнийг хэлнэ.(Сүүлийн 2 жилийн дотор дор хаяж 1 удаа хилээр орсон тамга заавал байх)
Урьд нь журамд байгаагүй заалт болох сүүлийн 2 жилийн дотор дор хаяж 1 удаа хилээр орсон тамга заавал байх хэрэгтэйг анхаарна уу.
Шинэ журам хэрэгжиж эхэлсэнээр визгүй зорчих журам хүчингүй болно.
Виз мэдүүлэх газар: БНСУ-ын ЭСЯ-ны виз мэдүүлгийн төлөөлөн гүйцэтгэх байгууллага
Визний төрөл: Богино хугацааны энгийн виз(С-3-1), 30 хоног, 5 жилийн олон удаагийн виз, хураамжгүй
Байнгын визгүй зорчдог хүний хувьд олон удаагийн визний болзлыг хангах бөгөөд
Дээрх “Богино хугацааны энгийн виз(С-3-1), 30 хоног, 5 жилийн олон удаагийн виз, хураамжгүй”-г сонгох юм уу
Өмнө нь байсан “Богино хугацааны энгийн виз(С-3-1), богино хугацааны бизнес виз(С-3-4), богино хугацааны аяллын виз(С-3-9) 90 хоног, 1/3/5/ жилийн олон удаагийн виз, хураамжгүй”-г сонгож болно.
ЭСЯ-нд олон удаагийн виз мэдүүлэх нөхцөлд “Сүүлийн 2 жилийн дотор 4 буюу түүнээс дээш удаа, эсвэл нийт 10 буюу түүнээс дээш удаа Солонгосын хилээр орсон, Солонгосын хууль тогтоомжийг зөрчиж байгаагүй хүн” хамрагдаж байгаа болно.
Урьд нь журамд байгаагүй заалт болох сүүлийн 2 жилийн дотор дор хаяж 1 удаа хилээр орсон тамга заавал байх хэрэгтэйг анхаарна уу.
Харин виз мэдүүлсэн өдрөөс урагш 3 жилийн дотор хууль бусаар оршин суусан юмуу Солонгосын бусад хууль тогтоомж зөрчиж 5 сая воноос дээш торгууль хүлээсэн, албадан гаргагдсан хүн хамрагдахгүй юм.
Гадаадын иргэний үнэмлэх авч бүртгүүлсэн хүний хилээр удаа дараа орсон тоо, Чэжү арал руу визгүйгээр нэвтэрсэн тоо, хил дээрээс өөр онгоц сольж суусан хүний мэдээллийг тооцож оруулах боловч, гэрээгээр ажиллах(Е-9), далайн хөлөг дээр ажиллах(Е-10) зэрэг хууль бусаар оршин суух магадлал өндөртэй биеийн хүчний ажил хийдэг гадаадын иргэний бүртгэлтэй хүний хилээр удаа дараа орсон тоог тооцож оруулахгүй болно.Гуравдагч улсаар дайран өнгөрч Солонгост ирсэн Монгол иргэнийг визгүй нэвтрүүлнэ. Өмнө нь Монголоос Солонгос руу шууд нислэгээр ирэхэд визгүй нэвтрүүлдэг байсан бол шинэ журмаар гуравдагч улсаар дайран өнгөрсөн нислэгээр Солонгост ирсэн тохиолдолд бас визгүй нэвтрүүлнэ.
Өмнө нь Европын 8 улс байсныг Европын 30 улс болгож нэмнэ. Европын 30 улсаас аль нэг улсын визтэй(байнгын оршин суух үнэмлэх мөн хамаарна) хүн Солонгосоор дайран өнгөрч нэр заасан Европын 30 улс руу явах юмуу 2) дээрх Европын 30 улсаас явах замдаа Солонгосоор дайран өнгөрч өөрийн болон гуравдагч улс руу явж буй хүн
Европын 30 улс нь : Грек, Нидерланд, Норвеги, Дани, Герман, Литва, Румын, Люксембург, Литвани, Лихтенштейн, Мальт, Бельги, Швед, Швейцари, Испани, Словак, Словени, Исланд, Ирланд, Эстони, Англи, Австри, Итали, Чех, Кипр, Португали, Польш, Франц, Финлянд, Унгар
Цахим визтэй хүн, паспорт дээр виз наалгасан болон өндөр хөгжилтэй 4 улсаас (Америк, Канад, Австрали, Шинэ Зеланд) зөвхөн өөрийн болон гуравдагч улс руу явж буй тохиолдолд зөвшөөрнө.
Хилээр орсон өдрөөс урагш 3 жилийн дотор хил дээрээс буцаагдсан, хууль бусаар оршин суусан юмуу Солонгосын бусад хууль тогтоомж зөрчиж 5 сая воноос дээш торгууль хүлээсэн, албадан гаргагдсан тэмдэглэл байхгүй хүн30 хоногийн дотор хилээр гарах нислэгийн тийзтэй бөгөөд тухайн 3-дагч улсад хууль бусаар оршин суусан зэрэг зөрчилгүй хүн
Онгоц сольж суух юмуу дайран өнгөрөхдөө тухайн 3-дагч улсдаа 3 хоногоос доош хугацаагаар оршин суусан хүн
Оршин суух ангилал болон хугацаа: Дамжин өнгөрөх жуулчлал(В-2), 30 хоног

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 51 зөрчил бүртгэгджээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа
Аравдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, нутгийн хойд хэсгээр дунджийн орчим байна
Улаанбаатарт өдөртөө +10 градус дулаан
“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв
Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээ
Шинэ клип: Дуучин П.Жимсээ “Хос орчлон”
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичитай албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 82 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр улаагчин хонь өдөр
Улаанбаатарт өдөртөө +6 градус дулаан
Ерөнхий сайд Н.Учрал “АЙЧИ НАГОЯА-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
Алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 48 зөрчил бүртгэгджээ
Шинийн 17-ны билэгт сайн өдөр цаг агаар сэрүүхэн байна
ОХУ-аас орж ирсэн ойн түймрийг бүрэн унтраажээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ
Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад
Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Г.Тэмүүлэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж,
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дикт Монгол Улсы
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ
Шинэ уран бүтээл: Дуучин Н.Ундрал “Би чамд хайртай”
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ
Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ
