Монголчууд архинд “дуртай” болоод зогсохгүй, юу нь үл мэдэгдэх шингэн ууж хордох явдал их гарах боллоо. Оны дараахан Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт гурван иргэн шил арчигч шингэнд хордож нас барсан тохиолдол гарсан.
Гэтэл үүнээс ердөө хоёрхон сарын дараа Өмнөговь аймгийн нутаг дэвсгэр жолооч нар амиа алдсан хэрэг гарлаа. “Эрдэнэс Тавантолгой” компанийн нүүрсний тээвэрлэлт хийдэг “Монфорт” компанийн 6 жолооч үл мэдэгдэх шингэн уун хорджээ.
3 жолооч нь нас барсан бол 3 нь эмнэлэгт хүргэгдэн эмчлүүлж байгаа юм. Жолооч нарын уусан шингэнийг юу болохыг нь мэргэжлийн хяналтын байгууллага шалгаж байна. Жолооч нар цайны цагаараа ийнхүү үл мэдэгдэх шингэн найруулж уусан аж. Харамсалтай нь жолооч нар аминаас “үнэтэй” шингэн уучихсан бололтой.
Сүүлийн үед согтууруулах ундаа, үл мэдэгдэх шингэн ууж хордох хэрэг их гарах болсон нь дээрх үйл явдлаас харагдаж байна. Өмнө нь Дорнод аймагт 26-43 насны 23 ажилтан үл мэдэгдэх шингэнд хордож, 4 хүн газар дээрээ нас барсан удаатай. Тэд үл мэдэгдэх шингэн уусан бөгөөд тэр нь техникийн буюу метилийн спирт байсан нь шинжилгээгээр тогтоогдсон байдаг. Метилийн спирт нь өнгөгүй, шингэн, дарвигнасан амттай, спирттэй төстэй үнэртэй байдгаас гадна амьсгалын замаар эсвэл залгих, арьсанд нэвчиснээс хүнийг үхэлд хүргэх аюултай. Ажилчид спирттэй төстэй үнэртэйгээс нь болж ууж амиа алдсан юм.
Согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэсэн иргэд ч хордож нас барсаар байна. Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх “Амьдрах ухаан” сургалтын төвд харьяалагддаг 28-60 насны 4 иргэн согтууруулах ундаанаас болж амиа алдаж байв. Согтууруулах ундаа, үл мэдэх шингэнд хордсон тохиолдолдлуудын буруутан нь хэн бэ. Ийм хэрэг цаашид ч гарсаар байх уу. Иргэд согтууруулах ундааны хэрэглээг багасгалгүй, улмаар архитай төстэй хэмээн эндүүрч химийн бодис уун амиа алдаж байна. Өмнө нь гарсан хэргүүдийг олон нийтэд мэдээлж, анхааруулж, сануулсаар байхад шингэнд хордсон иргэд амиа алдсаар байгаа яалтай билээ. Энэ бүгд монголчууд архинд дотнож буйг харуулж байгаа явдал мөнөөс мөн. Хүмүүс ээ, аминаас “үнэтэй” шингэн уусаар байх уу?

Наймдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
