Монголчуудын дунд нэн тулгамдаж буй асуудал бол элэгний өвчлөл. Олон улсын эрдэмтэд ч энэ чиглэлээр судалгаа хийж, сүүлийн үеийн дэвшилтэт технологи бүхий бүтээгдэхүүнүүдийг зах зээлд нэвтрүүлж байгаа. Харин ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын эхээр АНУ-д айлчилж элэг нэгт монголчууддаа дуулгах сайхан мэдээтэй эх орондоо ирлээ. ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбаттай энэ талаар ярилцсанаа хүргэе.
-Монгол Улсын Засгийн газраас 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөртөө “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ” гэж тусгасан. Эмч мэргэжилтэй, бас салбар хариуцсан яамны Төрийн нарийн бичгийн даргын хувьд бидэнд бодит мэдээлэл өгнө үү. Элэгний хорт хавраар нас баралтаараа манай улс дэлхийд дээгүүрт орж байгаа гэдэг нь үнэн үү?
-Үнэн. Үүнийг “Монгол хүний эрүүл мэндэд нүүрлэсэн гамшиг” гэж хэлэхээс өөр аргагүй. Монгол Улс элэгний хорт хавдраар нас баралтаараа дэлхийд дээгүүрт бичигдэх болсны гол шалтгаан нь элэгний В, С, Д вирусын тархалт өндөр байгаатай холбоотой юм. Манай улсын эрдэмтдийн “Journal of Viral Hepatitis” сэтгүүлд өнгөрсөн хоёрдугаар сард хэвлүүлсэн олон улсын судалгааны ажлын үр дүнгээр 400 мянга гаруй иргэн маань элэгний В, С, Д вирусын архаг халдвартай тухай дурдсан шүү дээ. Тиймээс хүн амынхаа эрүүл мэндийг хамгаалахын тулд Засгийн газрын мөрийн хөтөлбөрт элэгний С вирусын голомтыг 2020 он гэхэд бүрэн устгах, элэгний хорт хавдар, хатуурлаар нас барахыг эрс бууруулах зорилгоор “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр тусгасан. МАН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрт ч энэ тухай бий.

-“Эрүүл мэндийн салбарын 5000 эмч, мэргэжилтэн элэгний С вирусын архаг халдвартай байна” гэсэн мэдээлэл анхаарал татлаа. Та бүхэн сая АНУ-д айлчлахдаа тэднийг эмчлүүлэх талаар бодит шийдвэрт хүрсэн тухай сонссон. Энэ тухай мэдээллээсээ хуваалцана уу?
-Манай улсад насанд хүрсэн, элэгний В вирусын халдвартай 200 мянга гаруй хүн байгаа тухай мэдээлэл байна. Харин эрүүл мэндийн салбарын нийт 48 мянган эмч, мэргэжилтнүүдийн 5000 нь элэгний С вирусын архаг халдвартай гэсэн тоо баримт байдаг юм. Энэ бол ажил мэргэжлийн орчин нөхцөлтэй нь холбоотой л доо. Тийм учраас хүнд нөхцөлд ажилладаг, өвчтөнүүдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалахын төлөө өөрсдийгөө умартан ажиллаж буй эмч, мэргэжилтнүүдийнхээ дунд элэгний С вирусын голомтыг бүрэн устгах нь халдварын тархалтыг зогсооход тун чухал ач холбогдолтой. Бид АНУ-д айлчлах үеэрээ элэгний С вирусын эсрэг өндөр үр дүнтэй эмийг үйлдвэрлэсэн “Gilead Sciences” компанийн удирдлагуудтай уулзаж, эрүүл мэндийн салбарын эмч, мэргэжилтнүүдийн дундахь элэгний С вирусын голомтыг устгахад зарцуулагдах 5000 хүн тун эм буюу 15 мянган хайрцаг эмийг хандиваар авах асуудлыг нааштайгаар шийдэж чадлаа. Мөн Чикаго хот дахь “Аббвие” компанийнхантай хийсэн уулзалтын үед энэ талаар нааштай хариу сонссон. Өөрөөр хэлбэл, тэд “Уг асуудлыг шийдэх бүрэн боломжтой” гэдгээ бидэнд хэлсэн. Энд нэг зүйлийг дуулгахад, АНУ-д уулзсан хүн бүр Монгол Улсын төр засаг, жирийн иргэд нь элэгний өвчлөлтэй эрчимтэй тэмцэж байгааг сайшааж, бүх талаар дэмжихээ илэрхийлж байсныг дуулгахад таатай байна.
-Монгол эрдэмтэд Стэнфордын их сургуулийн эрдэмтэдтэй хамтарч судалгаа хийсэн. Энэхүү судалгааны үр дүн юу гэж гарсан бол?
-Эрдэмтэд маань дэлхийд алдартай Стэнфордын их сургуулийн эрдэмтэдтэй хамтарч элэгний В вирусын халдвартай хүмүүсийн 60 хувь нь элэгний В, Д вирусын давхар халдвартай байгааг судлан тогтоосон. Энэхүү хамтарсан судалгаанаас гадна АНУ-ын Хүнс, эмийн агентлагийн удирдлага дор Монгол Улсад элэгний В, Д вирусын клиникийн судалгаа хийх дөрөв дэх төвийг нээхээр хичээнгүйлэн ажиллаж байгааг уншигчдадаа дуулгах нь зүйтэй болов уу. Бид АНУ-д айлчлахдаа “Айгер Био” компанийн удирдлагуудтай уулзаж, шинэ эмчилгээ яаралтай хэрэгтэй байгаа 120 мянга гаруй хүнд хурдан хугацаанд хүргэх, клиникийн судалгааг нэн даруй эхлүүлэх талаар ярилцсан маань амжилттай болж, онцгойлон анхаарал хандуулж ажиллахаар болсон. Мөн АНУ-ын ЭМЯ-ны Олон улсын хамтын ажиллагаа хариуцсан дэд нарийн бичгийн дарга Стив Смиттэй Вашингтон ДС хотод уулзаж, АНУ-ын ЭМЯ-ны харъяа Олон улсын халдварт өвчний эсрэг байгууллага буюу Center for Disease control “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хүрээнд манай улсад идэвхтэй үйл ажиллагаа явуулах боломжийг бүрдүүлсэн нь айлчлалын маань онцгой бөгөөд бодитой ач холбогдол бүхий хэсэг байлаа. Үүнээс гадна дэлхийн эрүүл мэндийн шинжлэх ухааны хамгийн том ивээн тэтгэгч болох АНУ-ын Үндэстний эрүүл мэндийн хүрээлэнгийн дөрвөн том институтийн захирлуудтай уулзаж “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн эрдэм шинжилгээ, судалгааны дэд хөтөлбөрийн хүрээнд хамтран ажиллахаар тохиролцсон. ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга миний бие болон УИХ-ын гишүүн Г.Занданшатар тэргүүтэй албаны хүмүүсийн АНУ-д хийсэн айлчлалын хугацаа богино байсан ч эрх бүхий хүмүүс, дэлхийд алдартай компаниуд болон эрдэмтэдтэй нүүр тулан уулзаж бодит шийдвэрүүдийг гаргасан асар өндөр үр дүнтэй айлчлал боллоо.

-Та Стэнфордын их сургууль дээр илтгэл тавьсан. Энэ үеэр дэлхийд алдартай их сургуулийн эрдэмтэд, судлаачид чухам юуг голчлон сонирхож, бас онцгойлон хэлж байх юм?
-Миний хувьд, “Монгол Улсын эрүүл мэндийн салбарын асуудлууд” сэдэвт илтгэл тавьж хэлэлцүүлсэн. Илтгэлийн дараа маш олон эрдэмтэн, судлаачид сонирхсон асуултуудаа тавьж, бидэнтэй ярилцсан юм. Стэнфордын их сургууль бол дэлхийд алдартай, судалгааны асар том төв шүү дээ. Тус их сургуулийн зарим эрдэмтэн эрт илрүүлэлт, урьдчилан сэргийлэлтийн ач холбогдлын талаар онцлон дурдаж байсан. Мөн вирус хепатитын элэгний хорт хавдар, элэгний хатуурлаар нас баралтыг эрс бууруулах, элэгний С вирусын голомтыг устгах, халдварын тархалтыг 2020 он гэхэд таслан зогсоох зорилготой “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн талаар Стэнфордын их сургуулийн эрдэмтэд цогц мэдээллийг авч чадсан.
-Монголын талаас “Gilead Sciences” компанийнханд тавьсан гурван санал… Энэ чухам ямар саналууд байв?
-Эрх баригч МАН-ын байгуулсан мэргэжлийн Засгийн газар, мөн УИХ-аас хүн төвтэй бодлого баримталж байгаагийн нэг илрэл нь “Элэг бүтэн Монгол” хөтөлбөр юм. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын зүгээс АНУ-ын “Gilead Sciences” компанитай гурван чиглэлээр хамтран ажиллах санал тавьсан. Нэгдүгээрт, элэгний С вирусын халдвартай эмч, мэргэжилтнүүдийн дунд уг вирусын голомтыг устгах. Үүний тулд дээр хэлсэнчлэн 5000 хүн тун буюу 15 мянган хайрцаг эм шаардагдах тул дурдсан тооны эмийг хандивлах тухай хүсэлтийг албан ёсоор тавьсан. Хоёрдугаарт, Монгол Улсын 15-аас дээш насны бүх иргэнийг элэгний В, С вирусыг эрт илрүүлэлтэд хамруулах ажлыг үндэсний хэмжээнд зохион байгуулахад хамтран ажиллах. ДЭМБ-аас гаргасан элэгний вирусын оношилгооны удирдамжид “Таван хувиас дээш хувийн тархалттай улс орнууд нийт хүн амаа В, С вирусын шинжилгээнд хамруулах нь зүйтэй” гэж заасан байдаг. Гуравдугаарт, элэгний С вирусын эсрэг өндөр үйлчлэлтэй софосбувир|ледиспевир эмийг Монголдоо үйлдвэрлэх боломжтойг дурдаж, энэ талаар хамтран ажиллах саналыг тавьсан юм. “Gilead sciences” компанийн тэргүүн дэд ерөнхийлөгч Грейг Альтон эмч, ажилтнуудын дунд элэгний С вирусын голомтыг устгах чиглэлээр Монгол Улстай хамтран ажиллах бүрэн боломжтойгоо илэрхийлсэн. “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хүрээнд манай улсад элэгний С, В вирусын эсрэг өндөр үйлчлэлтэй эмийг маш хямд үнээр нийлүүлэх буянтай ажлыг эхлүүлсэн Грейг Альтон гэдэг энэ эрхмийг би Монголд зочлохыг урихад тэрбээр урилгыг маань дуртайяа хүлээн авсан. Энд 176 оронд салбартай, 28 мянга орчим хүнийг ажлын байраар хангадаг, шинжлэх ухаанд үндэслэн байгуулсан дэлхийн хамгийн том биофармасептикал компаниудын нэг болох “Аббвие”-г дурдахгүй өнгөрөхийн аргагүй. Элэгний С вирусын эсрэг ЗD буюу “Викера пак” эмчилгээг зохион бүтээсэн тус компанид бид зочилж удирдлагуудтай нь яриа хэлэлцээ хийлээ. “Аббвие” компанийн гаргасан 3D эмчилгээ элэгний С вирусын эсрэг маш өндөр үр дүнтэй бөгөөд энэхүү эмчилгээнд хамрагдсан хүмүүсийн 98 хувиас дээш хувь нь гурван сарын дотор бүрэн эдгэрдэг. АНУ-д айлчлах үеэрээ бид “Аббвие” компанийн Элэгний С вирусын эрүүл мэндийн асуудал хариуцсан захирал Фернандо Татч тэргүүтэй удирдлагуудтай уулзаж “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хүрээнд төр засгаас хэрэгжүүлж буй бодлогын талаар тодорхой мэдээлэл өглөө. Ноён Фернандо Татчийн зүгээс энэхүү хөтөлбөрийн шугамаар хамтран ажиллах, хамтын ажиллагаагаа цаашид ч үргэлжлүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлсэн юм.

Нэрт эрдэмтэн Жефри С Гленнтэй хамт
-АНУ-ын ЭМЯ-ны зарим удирдлага, нэр хүндтэй компаниудын удирдлагууд, Стэнфордын их сургуулийн эрдэмтэд, мөн эрүүл мэндийн салбараас төрсөн тэрбумтнууд гээд олон хүнтэй та бүхэн уулзжээ. Нэрт эрдэмтэн Жефри С Гленн та бүхэнд элэгний хорт хавдрын эсрэг шинэ эмчилгээ нээснээ дуулгасан гэв үү?
-Стэнфордын их сургуулийн дэргэдэх Анагаахын их сургуулийн профессор, дэлхийн томоохон эрдэмтдийн нэг Жефри С Гленний хувьд, элэгний В, Д вирусын эсрэг шинэ эмчилгээг нээн илрүүлж “Айгер Био фармацевтикал” компанийг хамт ажилладаг эрдэмтэдтэйгээ байгуулсан. Тус компани өнгөрсөн оны дөрөвдүгээр сард олон улсын зах зээлд хувьцаагаа арилждаг нээлттэй хувьцаат компани болсон юм билээ. Нэрт эрдэмтэн Жефри С Гленний шинээр нээсэн элэгний хорт хавдрын эсрэг эмчилгээ маш амжилттай явагдаж байгаагаас гадна Турк улсын Анкарагийн их сургуульд нэн шинэ эмчилгээгээр элэгний хорт хавдартай хүмүүсийг эмчилж буй нь гайхалтай үр дүнг үзүүлж байна. Тийм учраас бид энэхүү эмчилгээг Монголд нэн даруй нэвтрүүлэх талаар түүнтэй ярилцсан. Нэрт эрдэмтэн маань ирэх сард манай улсад хүрэлцэн ирж элэгний хорт хавдрын эсрэг хийж байгаа шинэ эмчилгээнийхээ хүрээнд Монголын талтай хэрхэн хамтран ажиллахаа ярилцана. Мөн УИХ, Засгийн газрын түвшинд тодорхой чиглэлүүдээр хамтран ажиллах талаар ярилцахаар тохиролцсон.
-Баярлалаа. Таны ажилд амжилт хүсье!
Г.Отгон
www.unen.mn

Өндөр хурдны интернэтийн хүртээмжийг нэмэгдүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Дүүрэг бүрд “Хотхоны бага”, “Төрөлжсөн ахлах”, “Олон улсын хөтөлбөртэй” сургууль байгуулах ажил эхэллээ
Өнөөдөр хөх хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +9 градус дулаан
Үндэсний их баяр наадам “Мөнхөд орших монгол ” агуулгын дор зохион байгуулагдана
Отгонтэнгэр хайрхан уулын тэнгэрийг тахих төрийн ёслол боллоо
АТГ: Авлигын эсрэг сургалтад 1396 албан тушаалтныг хамруулав
Төв талбайн эвдэрсэн хавтанг шинэчилж, ногоон байгууламжийн ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
МСНЭ-ийн Ерөнхийлөгчид нэр дэвшихээр Л.Нинжжамц, З.Боргилмаа, Э.Дагиймаа нар хүсэлтээ өгөөд байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 43 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Голын усны ослын 2 дуудлага бүртгэгдэж, гурван иргэн амиа алдлаа
Засгийн газрын хуралдаан болж байна
Балжиннямтай өдөр
Улаанбаатарт өдөртөө +27 градус дулаан
Алба хаагчид 2739 иргэний амь нас, 801.6 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа
“Хүүхдийн спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээ
Цэндийн Цогтыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томиллоо
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гадаад хэргийн сайд Ван И-гийн Монгол Улсад хийсэн айлчлал өндөрлөлөө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь
Б.Пүрэвдагва: Хүн төвтэй, хүүхдэд ээлтэй, хүртээмжтэй хотын төлөө гол үйл ажиллагаагаа чиг
2025 онд барилгын салбарт 100 мянга гаруй ажлын байр бий болжээ
Засгийн газрын хуралдаан болж байна
Төв аймгийн Батсүмбэр сумын түймэрт өртсөн ойг нөхөн сэргээх ажил эхэллээ
Эрчим хүчний салбарынханд төрийн дээд цол, одон, медаль гардуулав
Шадар сайд Н.Номтойбаяр Алтай орчмын дэд бүс нутгийн олон улсын хуралд оролцож байна
Бэлхийн авто замыг хааж, шинэчилнэ
Ерөнхий сайд Н.Учрал: Илүү олон жил төлсөн нь илүү өндөр тэтгэвэр авдаг шударга тогтолцоо
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зургаадугаар сарын 15-ны өдрөөс эхлэн халуун усны хязгаарлалт хийгдэх газрууд
БНСУ-д олон жил ажиллаж, амьдарч байгаа монголчуудыг гэр бүлтэй нь уулзуулах асуудлыг хөнд
Энэ онд ноос, ноолуур, арьс, ширний салбарт 535 тэрбум төгрөгийн зээл олгоно
Санзайн авто болон явган замын засварыг наймдугаар сарын 15-нд дуусгана

saihan medee bna. ert onoshloh ni chuhal. bi gehed say hagalgaand orj l medlee. odoo haana handahaa medehgui l bna. ulsn emneleg C virus ni toolihgui geh yum huvn emneleg ni tolbortoi bdag bololtoi.yaj haana ochih be