Монголын Үндэсний Сайтын Хөгжлийн Нэгдсэн холбоо /МҮСХНХ/ Монголын Аутизмын холбоо /МАХ/ хамтран ажиллах санамж бичигт өнөөдөр гарын үсэг зурлаа.
Аутизм бол тархины үйл ажиллагаа саатах нэг төрлийн эмгэг. Энэ төрлийн эмгэг нэмэгдэж байгаа төдийгүй аутизмтай хүний 30 гаруй хувь нь хэл ярианы бэрхшээлтэй байдаг.
Тиймээс Монголын Үндэсний Сайтын Хөгжлийн Нэгдсэн холбоо нь Монголын Аутизмын холбоотой хамтран уг өвчлөлийн талаарх ойлголтыг иргэдэд өгч, зөв мэдлэг, мэдээлэл олгох, Монголын Аутизмын Холбооны зорилго, үйл ажиллагааг дэмжиж гишүүн сайтуудаараа дамжуулан мэдээллийн дэмжлэг, туслалцаа үзүүлж хамтран ажиллах юм.
Жил бүрийн дөрөвдүгээр сарын нэгний өдөр Дэлхийн Аутизмын өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг. Уг өдрийн хүрээнд дөрөвдүгээр сарын турш Аутизмын талаар ойлголт мэдээлэл өгсөн сургалт, сарын аян өрнүүлэх болсныг Монголын Аутизмын холбооноос илэрхийллээ.
Хамтран ажиллах санамж бичигт Монголын Үндэсний Сайтын Хөгжлийн Нэгдсэн холбооны дэд Ерөнхийлөгч Н.Амартүвшин, Монголын Аутизмын холбооны Гүйцэтгэх захирал Л.Алтангэрэл нар гарын үсэг зурсан юм. Уг арга хэмжээнд (МАХ)-ны удирдах зөвлөлийн гишүүн А.Амарбуян, (МҮСХНХ)-ны Бизнес төсөл хөтөлбөр эрхэлсэн дэд ерөнхийлөгч Л.Цэрэнжаргал, Бизнесийн сайтын зөвлөлийн дарга Б.Батболд нар оролцлоо.


Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ

Хүмүүнлигийн ажилд нь амжилт хүсье