Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг өнөөдөр НҮБ-ийн Хүүхдийн сангийн Зүүн ази, номхон далайн бүсийн дархлаажуулалтын зөвлөх мэргэжилтэн Шаожунг Ван-ийг хүлээн авч уулзан “Хот суурин газрын дархлаажуулалт” төслийг хэрэгжүүлэх талаар санал солилцлоо.
Уулзалтын эхэнд Эрүүл мэндийн сайд манай улсад олон удаа ирж, ялангуяа улаанбурхан өвчний тархалт дэгдэлтийг таслан зогсооход оюун мэдлэгээ зориулан, дэмжлэг туслалцаа үзүүлсэнд талархал илэрхийллээ. Тэрээр цааш хэлэхдээ, Манай улсад сүүлийн жилүүдэд хотжилт хурдацтай явагдаж байгаатай холбогдуулан дархлаажуулалтын тогтолцоог бэхжүүлж, зорилтот бүлгийн эх, хүүхдийг эрүүл мэндийн болон нийгмийн хамгааллын цогц үйлчилгээнд хамруулах зорилгоор “Хот суурин газрын дархлаажуулалт” төслийг холбогдох байгууллагуудтай хамтран эхний ээлжинд Баянзүрх дүүргийн зарим хороодод хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
Уг төслийн хүрээнд дархлаажуулалтын үйл ажиллагааны чанар, хүртээмж нэмэгдэж, хяналт шинжилгээ, үнэлгээний загвар тогтолцоог бий болгох юм. Энэ төслийг хэрэгжүүлэхэд бидэнтэй хамтран ажиллаж, дэмжлэг үзүүлнэ гэдэгт итгэж байна. Мөн дархлаажуулалтын үйл ажиллагаа амжилттай хэрэгжихэд эрүүл мэндийн ажилтан, эцэг эх, асран хамгаалагчийн дархлаажуулалтын талаарх мэдлэгийг дээшлүүлэх тал дээр хамтран ажиллах саналтай байгаагаа илэрхийллээ. Түүнчлэн менингококкт халдварын улиралчлалтай холбогдуулан уг өвчнөөс сэргийлэх арга хэмжээг авах талаар ярилцлаа.
Хатагтай Шаожунг Ван уг халдвар нь зөвхөн Монгол улсад төдийгүй, бусад орнуудад ч гарсан. Ер нь хотын эрүүл мэндийн асуудлыг шийдвэрлэхэд хүндрэлтэй байдаг. Аливаа үйл ажиллагааны эцсийн үр дүн нь эрүүл мэнд дээр ирдэг. Тиймээс ч үүнийг эрүүл мэндийн салбар ганцаараа дийлэхгүй, бусад салбарын оролцоо маш чухал. Хотжилтын дархлаажуулалтын асуудлаар НҮБ-ийн Хүүхдийн сангаас дэмжлэг үзүүлэхээр манай бүсээс Индонез, Мянмар, Филиппин, Монгол гэсэн дөрвөн улсыг сонгосон. Бид таны саналын дагуу амьжиргааны түвшингээс доогуур иргэд өөрсдийнхөө эрүүл мэндэд анхаардаг болоход дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахдаа баяртай байх болно гэв.

435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 44 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хөх луу өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг “Дэлтэй шувуу”
Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ын дарга С.Бямбацогт зочлон баяр хүргэв
Япон Улсын Эзэн хаан баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев мэндчилгээ ирүүллээ
