“ЭРҮҮЛ, АЮУЛГҮЙ АЖЛЫН БАЙРЫГ ЭРХЭМЛЭГЧ БАЙГУУЛЛАГА”-ын шагналын эзэд тодорлоо
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аяны хүрээнд “Эрүүл аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч байгууллага-2016” уралдааны шагнал гардуулах ёслолын арга хэмжээ “Говь” ХК дээр амжилттай зохион байгуулагдлаа. Тус арга хэмжээг Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яам болон түүний харьяа Хөдөлмөрийн Аюулгүй Байдал, Эрүүл Мэндийн Төв зохион байгуулсан бөгөөд хамтран зохион байгуулагчаар ХАБЭА үндэсний хороо, ЭМНДЕГ ажилласан байна.
Манай улс 2010 оноос эхлэн эрүүл аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч байгууллагыг шалгаруулж ирсэн. 2016 оны ажлын үр дүн, амжилтаараа уралдааны болзол хангасан нийт 100 байгууллага материал ирүүлсэн нь өмнөх оны оролцогсдоос 2.5 дахин өссөн дүн юм. Эдгээр аж ахуйн нэгж, байгууллагуудыг том, дунд, жижиг хэмээн ангилан өрсөлдүүлж, үнэлж дүгнэсэн. Том аж ахуй нэгж байгууллагуудаас
1-р байр “Говь” ХК

2-р байр Дундговь аймаг нэгдсэн эмнэлэг

3-р байр “Зүүн хараа ачааны вагон засварын депо”

Дунд аж ахуйн нэгж байгууллагуудаас 1- байр “Трансвест” ХХК

2-р байр “Дундговь цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК, 3-р байр “Дарханы дулааны сүлжээ” ТӨХК

Жижиг аж ахуйн нэгж байгууллагын ангилалд 1-байр “Хос Ивээл” ХХК

2-р байр Зуун мод цахилгаан түгээх сүлжээ

тус тус оны шилдгээр шалгарчээ. Шагналыг ХНХЯ-ны дэд сайд, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний хорооны дарга С. Мөнгөнчимэг, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн дарга М. Даваабат, ЭМНДЕГ-ын дарга Д.Зоригт, Дэд дарга Г. Саран, Монголын Ажил Олгогч Эздийн Нэгдсэн холбооны дэд ерөнхийлөгч Х. Ганбаатар, МҮЭХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Г. Адъяа, ХНХЯ-ны Хөдөлмөрийн харилцааны бодлогын хэрэгжилтийг зохицуулалтын газрын дарга Б. Алимаа, ХНХЯ-ны ХАБЭА-н хэлтсийн дарга З. Бауыржан нарын төлөөлөл гардууллаа.

Уралдаан зохион байгуулах зорилгын тухайд үйлдвэрлэлийн орчин нөхцөлийг сайжруулж, ажилчдыг ажлын байран дахь осол, мэргэжлээс шалтгаалсан өвчлөл, бусад эрсдэлээс хамгаалах, урьдчилан сэргийлэх чиглэлээр аж ахуйн нэгж, байгууллагуудын явуулж буй үйл ажилллагаа, санаачилгыг урамшуулан дэмжих, туршлагыг нь дэлгэрүүлэх хэмээн тодорхойлсон байна.

Дээрх зорилгод дурдсан чиг үүргийг хэрэгжүүлэхээр ХНХЯ-ны харьяа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв ажилладаг юм. Монгол Улсад мэргэжлийн өвчин судлалын эмнэлэг анх 1967 онд “Улсын мэргэжлийн өвчний диспансер” нэртэйгээр байгуулагдаж байв. Үүнээс хойш нийгэм, эдийн засгийн хөгжил, цаг үеийн шаардлагатай уялдаж зургаан удаа нэрээ өөрчилж байсан ч хариуцсан үйл ажиллагааны чиг үүрэг төдийлэн өөрчлөгдөхгүйгээр тавин жилийг ардаа үджээ. Тодруулбал, Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгж, байгууллагуудын ажлын байранд хөдөлмөрийн болон эрүүл ахуйн нөхцөлийг судлах, үнэлгээ өгөх, ажлын байрны аюултай хортой хүчин зүйлсийг багасгаж ажилладаг. Мөн арга хэмжээний зөвлөгөө зөвлөмж өгөх, ажилчдад эрүүл, аюулгүй зан үйлийг төлөвшүүлэх, мэргэжлээс шалтгаалсан өвчнийг (МШӨ) эрт илрүүлэх, эмчлэх, урьдчилан сэргийлэх, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан (ХЧА) иргэдэд хөдөлмөр зохицуулалтын магадлал хийх, холбогдох байгууллага, мэргэжилтнүүдийг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангадаг юм.
Арга хэмжээний төгсгөлд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн дарга М.Даваабат “Монгол улсын эдийн засаг цар хүрээгээ тэлж, хөгжлийн хурдац түргэсгэхийн хирээр уул уурхай, барилга, эрчим хүч зэрэг эрсдэл өндөртэй салбарт ажиллагсадын тоо улам нэмэгдэж байгаа энэ цаг үед ХАБЭАхуйн асуудал монгол хүний амь нас, эрүүл мэндтэй холбоотойгоор компаний нийгмийн хариуцлагын гол шалгуур болон тавигдаж байгаа бөгөөд бид цаашид уралдааны журмыг шинэчлэн боловсронгуй болгож, шалгуур үзүүлэлтийг улам сайжруулж, аймаг дүүргийн ХАБЭА зөвлөлийн үүрэг оролцоог нэмэгдүүлнэ гэдгийг онцлон дурьдлаа.
ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ЯАМ
ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ

Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ
Улаанбаатарт өдөртөө +10 градус дулаан
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 51 зөрчил бүртгэгджээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа
Аравдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, нутгийн хойд хэсгээр дунджийн орчим байна
Улаанбаатарт өдөртөө +10 градус дулаан
“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв
Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээ
Шинэ клип: Дуучин П.Жимсээ “Хос орчлон”
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичитай албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 82 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр улаагчин хонь өдөр
Ерөнхий сайд Н.Учрал “АЙЧИ НАГОЯА-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
Алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 48 зөрчил бүртгэгджээ
Шинийн 17-ны билэгт сайн өдөр цаг агаар сэрүүхэн байна
ОХУ-аас орж ирсэн ойн түймрийг бүрэн унтраажээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ
Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна
